fbpx Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 16 секунд

Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой

Намын даргаа сонгож, эвлэлдэн нэгдэж чадсан одоогийн Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиас өмнө ямар байлаа. Цацсан шагай шиг л тархай, бутархай байсныг хэн хүнгүй санаж байгаа байх.

Үнэндээ Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэж хэлэхэд хүртэл итгэхгүй болтлоо тартагтаа тултал унасан. Тэр үед монголчуудын хэлдгээр ёстой шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг нэгэнтээ толхилцож, хувааж, салгаж болох бүх зүйлээ л хагалж буталсан даа. Энэ улаан хэрүүл, уйлаан майлаан дундаас Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдон гарч ирсэн. Тамга, гэрчилгээний хэрүүл дуусч, намын үйл ажиллагаа Лу.Гантөмөр гарч ирснээр албан ёсоор эхэлсэн.

Гэтэл түүнийг гарч ирснийх нь дараа дэмжсэн, дэмжээгүй бүгд л АН-ыг Лу. Гантөмөр нэгтгэж, эвлүүлж яагаад ч чадахгүй гэж халаглаж байсан нь саяхан. Ингэж халаглах гол шалтгаан нь Лу.Гантөмөр хүнийхээ хувьд ч, улс төрчийнхөө хувьд ч зөөлөн хүн учраас намын зодооныг зогсоож, эвлүүлж, бүр дэг журманд нь оруулж чадахгүй гэж үзсэнд байгаа юм. АН дахиад л бужигнаж байгаад УИХ-ын сонгуультай золгож, арга байхгүй “зөөлөн Лу”-тайгаа орцгоосон. Ингээд сонгууль ч болоод дууслаа. Анхнаасаа намын даргаа голж сонгуульдсан АН-ынхнаас сонгуулийн дараа ч амжилттай оролцлоо гэж нэг ч хүн хэлээгүй. Үнэндээ бодит байдал дээр АН энэхүү сонгуульд маш амжилттай оролцсон гэдэг нь 400 гаруй мянган хүний саналаас тодорхой харагдана. Авсан саналаараа анхны 126 гишүүнтэй парламентад 42 суудал авсан. Парламентын энэ том бүлэг нэмээд Засгийн газрын найман гишүүнтэй болсон. Тийм гараанаас ийм амжилттай оролцсон Ардчилсан намын гавьяа хүссэн хүсээгүй намын дарга Лу.Гантөмөрт л оногдоно. Энэ хүн ч гавьяаг хүсэхгүй байх.

Харин дээрх гарсан амжилтаас улбаалсан эерэг нөлөөлөл Ардчилсан намын дархлааг дэмжих вакцин болж өгч байгаа нь уг намын хамгийн том ололт. Тэртэй тэргүй унасан ч, боссон ч дотроо зодоонтой, хэрүүлтэй явдаг АН-д энэ нөлөөлөл алсуураа эвлэлдэн бэхжих зам руу л чиглүүлнэ.

Нам гэж мартагдах шахсан АН өнөөдөр нам шиг нам болчихсон төрийн бодлогыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд тодорхойлон явж байна. Гарсан амжилт нь Лу.Гантөмөр битгий хэл АН-ын өмнөөс дуугарчихсан учраас уг намын талаар сайн хэлэх хүмүүс өдөр ирэх тусам олширсоор байгаа нь үнэн. Ингээд бодоод үзэхэд Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой.

Э.МӨНХТҮВШИН

Д.Баярхүү: Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт ирлээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​