fbpx Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
7 минут 22 секунд

Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр “Гандуу дээлтэй аав минь гаднаа нэг, гэртээ нэг байх шиг ээ” гээд дуулдаг шиг л өрнөх юм.

Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг нэг талаас “Зөв”, нөгөө талаас “Буруу” гэчихнэ. Энэ нь олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгээд байдаг. Тэр хэрээр төрийн бүхий л институц легитим алдсаар байна.

Яг одоо л гэхэд, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийн холболтыг тойрсон улс төрийн зодоонтой байх шиг байна. Олон нийтийн хийгээд улс төрийн хүрээнд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь “Эм Си Эс” компани “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа” гээд яриад уналаа.

Угтаа энэ зодоон 2024 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн бололтой юм. Засгийн газар Шанхайд очиж Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийн холболтын хэлэлцээрийг хийснээс хойш үргэлжилж байгаа аж. Тэр үеэр гэнэт л 2025 оны төсөв тойроод жонхуурсан. Түүний дараахан, 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Шанхайд айлчлалаар яваад ирэх хооронд болсон улс төрийн акц хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнээс болсон шүү. Ингээд хоёр Засгийн газар хийж болох гэрээний дундуур сонирхол оруулж, эрх ашгийн зөрчил үүсгэсэн. 16 жил гацаасан. Энэ нь баримтаар тодорхой болж байгаа зүйл. Сая УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан зүйл удахгүй олон нийтэд ойлгомжтой болно. Сандарсан хүмүүс УИХ дахь намын бүлгийн хуралдааны бичлэгээ хүртэл задалсан. Тэглээ гээд цаасан дээр хараар бичсэн зүйлээс хэн ч тойрч чадахгүй. Гэрээний дунд байсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид яг л Эрдэнэтийн 49, Оюу толгой, Хөгжлийн банкны схем задарч байгаа үе шиг сандарч байна.

Гэхдээ та хэд оройтсон. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийснээс болж уг гэрээний дунд 16 жил явсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид ийм улс төр хийлээ” гэж хэлжээ.

Энэ талаар хэвлэлүүд мэдээлсэн. Түүнээс хойш их олон үйл явдал Монголын улс төрд өрнөсөн. Тэр явдлуудын нөгөө үзүүрт “Эм Си Эс”-ийг байгаа” гэж яригдаад байна. Уг нь бол, яг “Эм Си Эс” гэхэд хэцүү л дээ. Тэдний охин компани “Энержи ресурс” 10 жилийн өмнө Гашуунсухайтын хилийн холболт дээр ажиллаж байсан. Тэр утгаар нь л холбоод байх шиг байна. Тухайн үед тэдний компани Гашуунсухайтын хилийн холболтын төсөлд онцгой үүрэгтэй оролцож явсан. Хятадын “Шеньхуа” групп болон тэднийх консорциум байдлаар “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Түүгээрээ энэ төслийг хэрэгжүүлэх байв. Тэр нь даанч бүтээгүй хоцорсон. Харин өнөөдөр Засгийн газар Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанитай шууд гэрээлээд тус төслийг хөдөлгөх гэж байна. Хараахан эцэслээгүй байгаа юм. Тийм учраас УИХ дээр “Найман заалт байгаа бөгөөд өөрчлөхгүй бол хэлэлцээрийг төслийг дэмжих боломжгүй.

Нэгдүгээрт, УИХ-ын тогтоолын төсөл дээр гэрээг хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлтсээр гэж байсныг орж ирсэн төсөл дээр нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадал гэж нэмсэн байна.

Хоёрдугаарт, гэрээний талууд дээр Хятадын талаас “Чайна энержи” компанитай хамаарал бүхий хуулийн этгээдтэй хамтран ажилладаг Хятадын санхүүжилттэй гэхээр Хятадын бүх компанийг оруулж ирэх гэж байна. Гуравдугаарт, гэрээн дээр үзэл баримтлалын 3.1 гэж явж байгаа бол гурвуулаа зэрэг явах ёстой байтал нүүрсний худалдаа хийж байж, уурхайн гэрээ хийж байж, төмөр замын асуудал ярина гэсэн урьдач нөхцөл орсон байна.

Дөрөвдүгээрт, монголчууд нүүрс тээвэр хийж сурсан, хөрөнгө оруулалт болон уурхай ажиллуулаад сурсан боломжуудыг ингээд хятадуудад өгөх гэж байна.

Тавдугаарт, Хятадын компаниудад аж ахуйн нэгжийг арилжааны зарчмаар оролцуулахыг дэмжиж таатай нөхцөл бүрдүүлнэ гэсэн заалт тогтоолын төсөл дээр байхгүй учир үүнийг хас.

Зургаадугаарт, Хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниудыг дэмжих заалт орсон байна.

Долдугаарт, “Тавантолгой” ХК дээр үеийн үед хулгай, авлига гарч байсан. Ийм асуудал гарч магадгүй учраас нууцлах зүйл байхгүй. Хэрвээ нууцлах хэрэгтэй бол нарийн зохицуулах асуудлаа тусдаа гэрээлэх ёстой.

Наймдугаарт, Хятадын төрийн өмчит компани, Монголын талаас улс төрийн өндөр албан тушаалтан тодорхой хэмжээний авлига өгсөн бол гэрээ цуцлагдах ёстой гэсэн заалт оруул” гэсэн шаардлагыг тавьж буй гэх юм. Түүнчлэн дээрх төслийн гэрээний хугацаа, Тавантолгой ордын олборлолттой холбоотой асуудал улс төрийн хэрүүлийн сэдвийн цөм нь гээд байгаа юм.

Тэгвэл “Чайна энержи”-ээс ирүүлсэн саналд энэ талаар “Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна. Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна” гэсэн. Харин 2013-2014 онд Бээжин болон Улаанбаатар хотноо үзэглэж, гэрээлсэн баримтууд болох “Консорциумын гэрээ”, “20 жилд 1.0 тэрбум тн нүүрс нийлүүлэх гэрээ”, “Боомтын төмөр замыг хэрэгжүүлэх төслийн гэрээ”-нд “Талууд 20 жилийн хугацаанд коксжих нүүрс давамгайлсан нэг тэрбум хүртэл тн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас Хятад улсад хамтран нийлүүлэх төлөвлөгөө гарган ажиллахад хүчин чармайлт гаргана” гэсэн байдаг.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​