fbpx “Оношлогдож буй хүмүүсийн дийлэнх нь ходоодны хавдартай байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 24 секунд

“Оношлогдож буй хүмүүсийн дийлэнх нь ходоодны хавдартай байна“

Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байгаа. 2023 онд гэхэд нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үедээ, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогдож байсан бол энэ үзүүлэлт одоо ч буураагүй хэвээр байна.

Эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тус хэрэгжилтэд онцгой анхаарах зорилгоор хавдрын тусламж үйлчилгээ, хяналт сэргийлэлтийн төв байгуулагдсан. Энэхүү байгууллага нь 2019 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ.

Үндэсний оношилгоо эмчилгээний төв нь элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс заслыг хийдэг. Ингэснээр хавдрын тусламж үйлчилгээний ачаалал хүлээгдлийг багасгаж, амбулатори, хэвтэн эмчлүүлэх, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээний төвлөрлийг бууруулахад ихээхэн хувь нэмрээ оруулжээ. Харин жил бүрийн хоёрдугаар сарын 4-ны өдөр тохиодог хавдрын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан олон нийтийн хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилгоор “Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар, зөвлөгөө, оношилгооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байсан ба эмч нарын зөвлөгөө мэдээллээс хүргэе.

сонин mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ангиографийн тасгийн эмч Г.Бат-Амгалан: Хүний өөрийн эс эмх замбараагүй өсөж үржсэнээр хавдар болдог

Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хавдар үүсгэх эрсдэлтэй хорт зуршлуудаа бид хаях хэрэгтэй. Хэрвээ хавдартай гэж оношлогдсон бол тохиромжтой эмчилгээг хийлгэх нь хамгийн үр дүнтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Жишээлбэл, элэгний эсийн хавдар зовуурьгүй байдаг учраас хүмүүс мэдэхгүй явсаар эмчилгээ хийхэд хүндрэлтэй болсны дараа эмнэлэгт ханддаг. Жил дээ 1-2 удаа эход харуулчихдаг байвал дөнгөж оношлогдож байгаа өвчнөө эмчлэх боломжтой. Манай тасагт судас бөглөх эмчилгээг жилд 400-500 хүн, түлэх эмчилгээг 200 гаруй хүн хийлгэдэг. Давтамжтай орж байгаа хүмүүсийн тоо гэхэд энэ маш өндөр байгаа юм. Элэгний хавдраар 30-40 насныхан нэлээд ирэх болсон энэ нь хавдар залуужиж байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн онд Хавдар судлалын үндэсний төв дээр хийгдсэн төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд манай эмнэлэг төвлөрлийг 47 хувьтай сааруулж чадсан гэх тооцоо судалгаа гарсан байсан.

Уян дурангийн эмч М.Ариунзаяа: Ачаалалтай ажиллаж байгаа нь иргэдийн өвчлөл их байгаатай холбоотой

Хавдрын эсрэг дэлхийн өдрийн хүрээнд манай эмнэлэг дээр хоол боловсруулах замын хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг тасгууд нээлттэй өдөрлөг хийж байна. Манайх дурангийн төв тасаг бөгөөд улаан хоолой ходоод, бүдүүн шулуун гэдэс, уушгинд дурангийн оношилгоо эмчилгээг хийдэг. Үзлэгийн үед эмгэг оношлогдвол дурангаар авах болон ажилбар хийх боломжтой. Мөн хавдар эрт үедээ оношлогдвол хавдартай хэсгийг авч ч болдог. Цаашлаад хожуу үеийн хавдрын оноштой хүнийг мэс заслаар явуулах уу, хэрвээ мэс засал нь хожимдсон бол хөнгөвчлөх зорилгоор ажилладаг. Харин хавдрын шалтгаантай нарийсал үүссэн бол түүнийг тэлэх эмчилгээнүүдийг дурангийн тасагт хийдэг. Манай эмнэлгийн хувьд өдөр бүр үзлэг оношилгоо, ажилбарууд хийгддэг учраас нэлээд ачаалалтай ажилладаг.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын эмч, хөнгөвчлөх хими эмчилгээний эмч н.Хулан: хавдрын байршил дотроо ходоодны хавдар хоёрдугаарт орж байна

Хавдрын хими эмчилгээ нь мэс заслын өмнө болон дараа хавдрын эсүүдийг устгах, хавдрыг дахихаас сэргийлэх системийн эмчилгээ юм. Энэхүү хими эмчилгээ нь ходоод, толгой хүзүүний байршлын болон нойр булчирхай, хөхний зэрэг бүхий л хавдруудад хийгддэг. Мөн хавдрын байршил дотроо ходоодны хавдар хоёрдугаарт орж байна. Энэ тоо хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь ходоодны хавдрын хими эмчилгээний тохиолдлыг ч ихэсгэж байгаа. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын кабинатын хэмжээнд өдөрт 20 гаруй хүн амбулатороор үзүүлдэг. Харин өдөрт 10 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Эдгээрээс ихэнх нь ходоодны хавдрын оноштой байдаг.

С.УРТНАСАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна
Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​