fbpx Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн хэвээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 26 секунд

Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн хэвээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын гурван томоохон худалдааны түншүүддээ татвар ногдуулсан Д.Трампын шийдвэр нь өөрийн намын зарим гишүүдийг хүртэл түгшээж, Хойд Америкийн эдийн засагт хүчтэй доргилт үүсгэжээ. Энэ нь бизнес, санхүүгийн зах зээлийг донсолгож, он удаан хугацааны турш өндөр инфляцын дарамтад өртсөн хэрэглэгчдэд тодорхойгүй байдал үүсгэсэн байна. Д.Трампын татварын эдгээр зарлигууд нь худалдааны дайныг эхлүүлээд байна. Канад хариу татвар ногдуулсан бол Хятад “шаардлагатай хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн. Трампын татварын тогтоолууд нь хариу татвар ногдуулах заалт агуулсан тул АНУ цаашид татвараа улам нэмэгдүүлж, барааны үнийг өсгөх магадлалтай юм. Мөн Д.Трамп энэ сарын сүүлээр бусад орнуудад ч мөн хамааралтай шинэ татварын багцыг хэрэгжүүлж магадгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэхүү татварын бодлогоо удаан хугацаанд дэмжсээр ирсэн Д.Трамп хүртэл ням гарагт эдийн засагчид, Конгрессын гишүүд болон өөрийн зөвлөхүүдэд өмнө нь анхааруулж байсан зүйлийг хүлээн зөвшөөрчээ.

Америкчууд өөрсдөө шинэ татварынхаа төлөөсийг төлж болзошгүй

Эдийн засагчдын үзэж байгаагаар, хэрэв Хойд Америкийн тарифууд хэрэгжвэл, Канад болон Мексикийн эдийн засгийг хурдан хугацаанд уналтад оруулж, АНУ-ын хэрэглэгчдийн хувьд автомашин, шатахуун, модон материал болон бусад импортын барааны үнийг нэмэгдүүлэх магадлалтай юм. “Dow Jones” индекс нээлтийн дуудлагаар ойролцоогоор 600 функт унасан ч, Мексиктэй байгуулсан хэлэлцээрийн мэдээ нь хөрөнгийн зах зээлийг сэргэлтийн ирмэгт авчирсан байна.

Д.Трамп даваа гарагт Зууван танхимд (Oval Office) сэтгүүлчидтэй ярилцахдаа зах зээлийн хэлбэлзэлд ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлсэн. “Мэдэхгүй юм байна. Би энэ талаар боддоггүй” гэж тэр хэлжээ.

The Wall Street Journal сонин амралтын өдрийн “Түүхэн дэх хамгийн тэнэг худалдааны дайн” гэсэн гарчигтай нийтлэлдээ Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн байна. Түүнээс зах зээлийн уналт болон “The Wall Street Journal”-ийн нийтлэлийн талаар сэтгүүлчид Д.Трампаас асуухад даваа гарагт Зууван танхимд тушаалд гарын үсэг зурах үедээ хариулт өгөхөөс зайлсхийжээ. “Энэ бол тэнэг бодлого биш төдийгүй бүх улс орнууд бидэнтэй тохиролцоо хийхийг туйлын их хүсэж байгааг та бүхэн харах болно.” гэж “The Wall Street Journal”-ийг эзэмшдэг хэвлэл мэдээллийн магнат Руперт Мэрдоктой байхдаа Д.Трамп мэдэгдсэн байна. Айова мужийн Бүгд Найрамдах намын сенатор Чак Грассли Мексикт ногдуулаад байсан тарифыг түр зогсоосныг сайшаан дэмжжээ. Тэрээр Айова мужийн фермерүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг онцолж, Канадаас ихэнх бордоогоо нийлүүлдэг учир калийн бордоог тарифын ангиллаас гаргахыг Д.Трампад уриалсан байна.

“Мексикийн тарифын нэг сарын түр зогсолт нь тун сайн мэдээ юм!” гэж Грассли даваа гарагт X (хуучнаар Twitter) дээр бичиж, “Хэлэлцээрийн үр дүнд дахин тарифын асуудал сөхөгдөхгүй байх гэж найдаж байна” хэмээн нэмж хэлжээ.

Мэн мужийн сенатор Сюзан Коллинз, Бүгд Найрамдах намын гишүүн бөгөөд Д.Трампыг байнга шүүмжлэгчдийн нэг юм. Тэр Канад улсад ногдуулсан тарифын талаар сэрэмжлүүлэг өгсөн бөгөөд X дээр “Канад бол Мэн мужийн хамгийн чухал худалдааны түнш” хэмээн онцолжээ. АНУ-ын Сенатын Бүгд Найрамдах намын удирдагч асан Митч МакКоннеллийн хувьд Д.Трампын тарифын бодлогыг “CBS” телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа шүүмжилсэн байна. “Үүний үр дүнд бүх барааны үнэ өсөх болно. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ Америкчууд өөрсдөө үүнийхээ төлөөсийг төлнө” гэж Кентакки мужийн сенатор хэлсэн байна. “Хөршүүдтэйгээ ийм асуудлаар зөрчилдөх ямар хэрэг байна вэ?” гэж тэрээр тодотгожээ.

АНУ-Мексикийн аюулгүй байдал, цагаачлалын өндөр түвшний хэлэлцээ

Д.Трамп даваа гарагт Мексик улстай хэлэлцээр хийхдээ баяртай буйгаа мэдэгдсэн байна. “Бид төлөвлөж байсан импортын тарифаа нэг сарын хугацаанд түр зогсоохоор тохиролцлоо. Энэ хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник, мөн Мексикийн өндөр түвшний төлөөлөгчдийн удирдлага дор хэлэлцээр хийнэ” гэж тэрбээр мэдэгдэв. “Бид хоёр улсын хооронд тохиролцоонд хүрэхийн тулд Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай хэлэлцээр хийхдээ баяртай байна” гэж тэр нэмж онцолжээ.

Мексикийн хилийн аюулгүй байдлын арга хэмжээ

“Мексик Улс АНУ-ын хил орчимд 10 мянган үндэсний хамгаалалтын цэрэг байршуулж, фентанилын хууль бус импортыг бууруулах, хилийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, дотоодын аюулгүй байдлаа сайжруулах арга хэмжээ авах болно” гэж Клаудиа Шейнбаум даваа гарагийн өглөө хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. “Хүмүүнлэгийн үүднээс бид АНУ-ын фентанил хэрэглээний хямралыг шийдвэрлэхэд туслах ёстой. Фентанилыг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй нас баралт нэмэгдсээр байна” гэж тэр онцоллоо.

АНУ-Мексикийн зэвсгийн хяналтын хамтын ажиллагаа

Мөн Клаудиа Шейнбаум АНУ өндөр хүчин чадалтай, аюултай зэвсэг Мексик рүү нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахаар анх удаа тохиролцсон гэдгийг мэдэгдсэн байна. “Бидний тохиролцсон гэрээний энэ хэсэг нь маш чухал ач холбогдолтой гэж би үзэж байна” гэж Клаудиа Шейнбаум хэлжээ. АНУ болон Мексикийн холбогдох албаныхан татварын арга хэмжээг нэг сарын хугацаанд түр зогсоохоор тохиролцсоны дараа аюулгүй байдал, цагаачлал, худалдааны асуудлаар өндөр түвшний хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэж тэр онцолсон байна. Мөн “Мексикийн Засгийн газар хар тамхины картелуудтай холбоотой” гэсэн Д.Трампын мэдэгдэлтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлжээ. “Ийм нөхцөл байдалд бид хэзээ ч тохиролцоонд хүрэхгүй” гэж тэр нэмж хэлсэн байна.

Эдийн засгийн тодорхойгүй байдлыг онцлох нь

Гаалийн тарифууд, мөн тэдгээрийг хэрэгжүүлэх аюул заналхийлэл бол Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд гол бодлого нь болж байсан бөгөөд түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацааны гол тулгуур бодлого байх төлөвтэй байна. “Ерөнхийлөгч тарифыг шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж ирсэн.” гэж Deutsche Bank-ийн ахлах эдийн засагч Брэтт Райан CNN-д даваа гарагт ярьсан юм.

“Яваандаа эдгээр бодлогоо хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ, эс тэгвээс энэ нь зүгээр л утга учиргүй сүрдүүлэг болж хувирна.” “Бизнесүүд аль болох өөрсдийн боломжоороо үүнд бэлдэж байна” гэж Райан тодотгожээ.

“Аюул занал арилахгүй, одоо ч оршсоор байна. Эцсийн эцэст хэзээ нэг цагт эдгээр импортын тариф хэрэгжиж таарна.” Даваа гарагт Клаудиа Шейнбаум, Д.Трамп нарын мэдэгдлийн дараа Бостоны Холбооны Нөөцийн банкны ерөнхийлөгч Сьюзан Коллинз “Өнөө өглөөний мэдэгдэлээс харахад бодлогын хэрэгжилт хэрхэн өрнөх нь тун тодорхойгүй байгаа нь илт байна” гэж CNBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Ямар бодлого яаж хэрэгжих нь мэдэгдэхгүй байхад тэдгээрийн нөлөөлөл ямар байхыг яг таг тооцоолох боломжгүй” гэж мөн Сьюзан Коллинз онцолсон бөгөөд тэрбээр энэ жил хүүгийн түвшний шийдвэрүүдэд санал өгөх эрхтэй нэгэн аж.

Тэрээр Д.Трампын Мексик, Канад, Хятадад тавьсан өргөн хүрээний тарифууд нь тун хачирхалтай шийдвэр хэмээгээд төв банкны эдийн засагчдын хувьд эдийн засгийн боломжит нөлөөллийг үнэлэхэд хүндрэлтэй болгож буйг онцлов. Шинэ тариф хэрэгжсэнээр барааны үнэ өснө гэж таамаглаж байгаа ч энэ нь дагаад инфляц зайлшгүй өснө гэсэн үг биш хэмээн тэр өөрийн бодлоо илэрхийлсэн байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Үхэл үгүй мөнхөөрөө, үргэлж 25 настайгаа байх” мөрөөдөл биелэх боломжтой
“Үхэл үгүй мөнхөөрөө, үргэлж 25 настайгаа байх” мөрөөдөл биелэх боломжтой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​