fbpx “Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
9 минут 16 секунд

“Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сүүлчээс эхлээд 2025 он гараад ч “Монголын хамгийн муу хүн”-ээр цоллуулав. Ялангуяа цахим сүлжээгээр дүүрэн түүнийг муулсан “мэдээлэл” нэвт явлаа. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа байгуулсан хамтарсан Засгийн газрынх нь анхны хийсэн төсөв бөөн засвартайгаар эцэслэн батлагдсан. 2025 он гараад арваадхан хоногийн дараа “Огцруулъя” гэдэг жагсаал ч болов. Ерөнхийдөө л, Ерөнхий сайд болсноосоо хойш олон нийтээс алга ташилт, дэмжлэг авч явсан Л.Оюун-Эрдэнэ сүүлийн гурван сарыг ийм нөхцөл дунд өнгөрөөлөө. Гэхдээ тэр яг энэ байдлын талаар хариу болгож тодорхой зүйлийг ямар нэг хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсангүй. Харин, тийм их эсэргүүцэл, өөрийг нь чиглэсэн улс төрийн эсрэг огцом цочмог үйлдэл олныг хийв.

Л.Оюун-Эрдэнэ ер нь л “эрээлжилсэн” улс төр хийдэг л дээ. Зарим судлаачид “Системийн онолоор ажилладаг” гэдэг ч түүний нэг үйлдлээр, шийдвэрээр дараагийнхыг тодорхойлох аргагүй. Араасаа “уншигддаг” гэсэн үг. Арга барилын хувьд өмнөх Ерөнхий сайд нараас огт өөрөөр явж байгаа нь л маш ойлгомжтой байгаа юм.

Шулуухан хэлэхэд, өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тэрээр Ерөнхий сайдаас хэд уначихаар дайралтыг давах шиг боллоо. Гэхдээ дан ганц энэ гурван сараар хэмжигдэхгүй л дээ. Ерөнхий сайд болсноос нь хойш иймэрхүү санал санаачилгатай улс төр, бизнесийн нөхдүүд байсаар ирсэн. Тэр утгаараа, “Л.Оюун-Эрдэнийг огцруулъя” гэхэд “Тэгье” гэх хүн, хүмүүс цөөнгүй болсон. Ер нь бол, 2016 онд анх УИХ-ын гишүүн болоод л анхдугаар чуулганаас намынхаа доторх сөрөг хүчин болсноос бүх зүйл эхлэлтэй. Улмаар хууль бус хувьчлалууд, улстөрчдийн орооцолдсон томоохон хэргүүдийг ухаж гаргаж ирэх зэргээр улс төрийн үйлдлүүдээ эхлүүлсэн. Явсаар ЗГХЭГ-ын дарга, дараа нь Ерөнхий сайд, МАН-ын дарга болоод тэдгээр “сэдэв” рүүгээ улам гүнзгий орж, бодит ажил болгож хувиргасан. Зэрэгцүүлээд, 2019, 2023 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилж, УИХ-ын сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх зэргийг хийсэн. Чухамдаа, энэ бүхэн түүнийг бараг л сүүдрээсээ өөр нөхөргүй болгох шахсан биз.

Хамгийн гол нь тэр “Больё” гээд буугаад өгчихгүй байгаа юм. Харин ч “Сав хоосон буцаадаггүй, шанага хоосон гаргадаггүй” гэдэг шиг өмнөөс нь сөрж зүтгээд байгаа харагдсан. “Энэ Л.Оюун-Эрдэнэ их шазруун байна аа” гээд байгаа нь ч сонсогдож байна.

Учир нь сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд нар иймэрхүү дайралтыг тэсэхэд хэцүү байдаг байж л дээ. Янз бүрээр дарамталж, доромжилсоор буулгаад авдаг. Хоёр сонголттой тулдаг. Нэг бол хэлснээр нь дув дуугүй Ерөнхий сайд болох, эсвэл огцроод, халагдаад явах хоёр замын нэгийг сонгож ирсэн байгаа юм. Хоёр гуравхан хоногийн өмнө дөө, УИХ-ын дарга асан З.Энхболд нүүрсний хэргээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Би тэр үед Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас хална гэж хэлж зогсоосон. Тэгээгүй бол бид Тавантолгойн ордыг 100 жилээр одоо Хятадын компанид алдсан байгаа. Бид Хятадын “Шеньхуа” компаниас цалингаа гуйдаг болсон байгаа. Үүний эсрэг явсны төлөө надад хэрэг зохиосон” гэж мэдэгдэв. Түүний өөрийгөө өмгөөлж хэлсэн үгс дунд маш ноцтой нэг факт байна. Одоогоос 10 жилийн өмнө УИХ-ын дарга нь Ерөнхий сайдыгаа “Хална шүү” гэж айлгаж байгаад Тавантолгойн гэрээг зогсоожээ. Манай улс төр яг ингэж явж ирсэн байдаг. Дөрвөн жилийн хугацаатай томилогдсон Ерөнхий сайд нар 1.5 жил болоод буудаг болсон нь ердөө л энэ. Ингээд л Монгол Улсын стратегийн том төслүүд яагаад ч хөдөлдөггүй байжээ. Өнөөдрийг хүртэл өөдтэй нэг ч төсөл хөдөлгөлгүй, хамаг байдгаа хоёр хөршөөсөө импортлоод сууж байгаа нь факт бөгөөд дүгнэлт юм.

Харин мань Л.Оюун-Эрдэнэ том төслүүдийг эрэмбэлж байгаад эхнээс нь хөдөлгөөд эхэллээ. Гашуунсухайт, Орано, Эрдэнэбүрэн гээд яахын аргагүй цаад тал нь 60 жил, наад тал нь 20 гаруй жил гацсан төслүүд хөдлөв. Ингэснийхээ хариуд авсан “шанаа” нь сүүлийн гурван сарын үйл явдал юм.

2025 оны төсөв, 2025 оны нэгдүгээр сарын 11-ний жагсаал гээч нь ердөө л Гашуунсухайтын гэрээг гацаах зорилготой байсныг олон нийт сая л ойлгож байна. “Том компаниуд том мөнгөөр түүний эсрэг хөдөлсөн” гэдэг мэдээлэл битүү цацагдаж байна. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хамгийн анх ярьж дэлгэдэг байсан авлигын эсрэг тэмцэл гэж бий. Тэр нь сүүлийн үед гацаанд орсон нь нууц биш. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ үүний буруутнаар шүүхийг нэрлэдэг. Өөрөө ч шүүхээс “хариу цохилт” аваад үзчихсэн. Шүүхийн талаарх үг нь сүүлийн үед ширүүсч Дээд шүүхийн даргыг нэр зааж буруутгав. Энэ талаараа Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан дээр “Хамтарсан Засгийн газар байгуулагдаад улс төрийн маргаантай том төслүүд хурдтай хөдөлж байна. Нэг үгээр хэлбэл, одоо бид нэг мэдээлэлтэй байна. Шүүх засаглалыг буруутгаж байгаа зүйл надад байхгүй. Гагцхүү шүүх засаглалын удирдлагад байгаа хэдхэн хүнээс болж хөрөнгө оруулалт, бизнесийн индекс унасан. Мөн маргаан шийдвэрлэх процесс ойлгомжгүй болж, шударга ёсны олон нийтийн хүсэл эрмэлзлийг санаатай унтрааж байгаа нь төрт ёсонд эрсдэл учирч байгаа учраас л шүүмжлэлтэй хандсаар ирсэн шүү. Цаашид энэ үзэл санаанаасаа ухрахгүй” гэж нэмж хэлсэн байна. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнийн эрээлжилсэн, эсвэл ийш тийш үсчсэн юм шиг үйлдэл, шийдвэрүүд нь өөрийнхөө эсрэг дайснуудыг нэг талд гаргасан. Харин түүнд хэн байна вэ. Л.Оюун-Эрдэнэд бас алдаа байна.

"Миний эрх мэдэл энд хүрээд зогсоно. Би хийх зүйлээ хийчихлээ. Одоо тэдний ажил үлдсэн" гэдгээ тааруухан илэрхийлдэг. Шулуухан хэлэхэд, юунд зориод байгаагаа олон нийтэд муу ойлгуулдаг. Шүүх дээр л гэхэд бүх шүүгч үү, хэдхэн шүүгч үү гэдгийг олон нийт ялгаж салгахад хэцүү байсаар ирсэн. “Шүүгч нар аа, бидний дайраад байна” гээд л мэдэгдэл гаргуулчихдаг.

Мөн Үндэсний баялгийн сан, стратегийн ордуудын асуудал хөндөгдөхөд ашигт малтмалын лиценз эзэмшигч бүх хүнийг доргиож болох “хий” гаргах жишээтэй. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлэлцэх үеэр “Л.Оюун-Эрдэнэ бүх лиецнзийн 34 хувийг авах гэж байна” гээд лиценз эзэмшигчдийг хөөрхөн сандаргаж байв. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ хамаг галыг өөртөө татдаг. Засгийн газрын сайд нартаа утаа ч үнэртүүлдэггүй гэхэд болно. Гэхдээ одоогийн сайд нараас Н.Учрал, Лу.Гантөмөр, Ц.Туваан, Т.Доржханд гээд сайнаасаа муу хэлүүлээд өмнөх ажлаа амжуулаад яваа сайд нар бас байна. Ер нь бол, алив албан тушаалыг хашихад “ажлын байрны тодорхойлолт” буюу эрх мэдлийн хэмжээ хязгаар чухал үүрэгтэй. Тэр хүрээнд ажиллах ёстой. Гэхдээ үүнээс дутуугүй нэг чухал нь албан тушаалтны араншин байдаг шиг байна. Энэ нь тухайн хүний хувийн зан чанарын өгөгдөл албан тушаалдаа нийцэх эсэх тухай ойлголт аж.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“SocialPay Loves Movie” урамшууллыг зарлалаа
“SocialPay Loves Movie” урамшууллыг зарлалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​