fbpx Дан дээлийн эрэлт өсөж, цулгуй өнгө трэнд болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 36 секунд

Дан дээлийн эрэлт өсөж, цулгуй өнгө трэнд болжээ

М.АРИУНЖАРГАЛ

Өвлийг өнөтэй, давж урин хаврыг угтан азай буурлууд ах дүүсээрээ мэнд мэдэлцэн өв уламжлалаа сэргээн Монгол үндэсний хувцсаараа гангаран золгох “Сар шинийн баяр”-ын өдөр удахгүй болох гэж байна. Манай сурвалжлах баг Нарантуул олон улсын худалдааны төвийг зорьсон юм.

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ууц, хэвийн боов, гарын бэлгээс гадна үндэсний дээл хувцасны эрэлт хэрэгцээ их байгааг худалдаачид хэлж байна. Бид Нарантуул захын үндэсний хувцас борлуулагчидтай хэсэг хөөрөлдсөн юм. Тэнд оёдлын цех, салонуудаас эхлээд гэрээрээ оёдог оёдолчдын дээлийг ч борлуулдаг аж.

Энэ жилийн тухайд торгоны үнэ чамгүй өссөн учраас дээлийн үнэ ч дагаад өсөж байгааг худалдаачид болоод худалдан авагчид хэлж байна. “Нарантуул зах дээр хурган дээл 2-2.5 сая төгрөгийн үнэтэй байгаа бол хос дээл 580 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин дан дээл 250-300 мянга, дотортой дээл 280-380 мянгаар борлуулж байгаа” хэмээн худалдаачин Г.Сумъяа хэлэв. “Энэ жил торгон дээлээс илүү энгийн даавуун дээлийг хүмүүс их сонирхож байна” хэмээн тэрээр нэмж хэлсэн юм.

Дан дээлийн эрэлт цагаан сар хаврын урь орсон өдрүүдэд болж байгаатай холбоотой хэмээн худалдаачид үзэж буй. Худалдаачин Г.Сумъяа “Манайх нударгатай гоёлын дээлийг 200 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Том хүний монгол цамц 95 мянга, 10 хүртэлх насны хүүхдийн цамц 65 мянгаар худалдаалж байна. Энэ жил дээлийн үнэ багагүй нэмэгдсэн. Учир нь бүх бараа бүтээгдэхүүн, тог цахилгаан нэмэгдсэн шүү дээ. Бид ч гэсэн олсон орлогоосоо татвар төлж, хэрэглээгээ хангаж байгаа. Энд зарагдаж байгаа дээлийн үнэ нь манай зах даяараа тогтсон үнэ. Гэхдээ лангуунууд байгаа үнээсээ буулгаж буюу хямдруулж худалддаг. Жил ирэх бүр үнэ нэмэгдэх нь тодорхой. Тэр тусмаа түүхий эдээр хийдэг хурган болон булган дээлүүдийн үнэ нэмэгдээд л байна” гэж байлаа. Бүсний хувьд эрэгтэй арьсан бүс 100 мянган төгрөгөөс эхэлж байсан бол эмэгтэй бүс 60 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Даавуун гоёлын бүснүүд 20-35 мянган төгрөгөөр зарагдаж байв.

Харин иргэдийн хувьд үндэсний хувцсаараа гоёх сонирхол их байгаа ч үнэ нэмэгдсэн нь худалдан авахад хүндрэлтэй байна гэж байлаа. Энэ талаар иргэн Д.Дарь-Эх-сүрэн “Манайх ам бүл тавуулаа. Нөхөртөө дээл, хүүхдүүдээ монгол цамц авахаар хайж байна. Хамгийн боломжийн буюу хямд үнэтэй дээлийг нь сонгож авахад 1.2 сая төгрөг болохоор байна. Өнгөрсөн жилээс даруй 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх шиг байна. Энэ нь үндэсний хувцсаараа гоёход хүндрэл учруулж байна” гэсэн юм.

Монгол үндэсний хувцас ганц дээлээр хэмжигдэхгүй. Мандах төрийн малгай, бүтээх төрийн бүс, тулах төрийн гутал гээд үргэлжилнэ. Нарантуул захад үнэгэн малгай 150 мянга, лоовууз 100-200 мянган төгрөгийн ханштай байсан бол жинхэнэ ангийн үс буюу булга, үнэг, хярсны үсээр хийсэн малгайнууд 250-1.5 сая төгрөг. Хос булган малгай 450 мянган төгрөгөөс эхэлж байлаа.

Үндэсний дээл нь өв уламжлалын чухал хэсэг ч сүүлийн жилүүдэд зах зээлд үнэ нь их өссөн. Тансаг хийцтэй дээл, үнэтэй материалуудыг сонгох нь айл өрхүүдэд нэмэлт дарамт болж байна. Хүмүүс жил бүр шинэ дээл, гоёл авахыг шаардлагатай гэж үздэг нь санхүүгийн ачааллыг нэмэгдүүлдэг байна. Тэгвэл зарим иргэдийн хувьд энгийн дээл худалдан, 2-3 жил өмссөн нь дээр гэж бодож байна гэж байлаа. Энэ тухай иргэн Ө.Өлзийсайхан “Залуу хүний хувьд жил бүр шинэ дээл худалдаж авах бус даруухан сонголт хийж олон жилийн турш өмсөх боломжтой, чанартай, хэт үнэтэй биш дээл сонгохыг илүүд үзэж байна. Энэ нь зардлыг ч хэмнэнэ. Тухайлбал, уламжлалт гар оёдолтой гэхээс илүү энгийн материалтай, өдөр тутам өмсөхөд тохиромжтой дээл авбал дараа нь хаана ч өмсөх боломжтой. Эсвэл шинэ дээл заавал авалгүйгээр хуучин дээлээ сэргээн засварлаж, янзалж, загвар оруулж өмсөх нь эдийн засагт хэмнэлттэй гэж боддог. Гэхдээ манай монголчууд ийм хандлагатай болоход урт хугацаа шаардлагатай. Магадгүй энэ чигээрээ ч байсаар байх болов уу” гэсэн юм.

Монгол гутлын хувьд хийц, дотор, хэмжээнээс хамаараад 200-500 мянга, хүүхдийнх нь 120-150 мянга, хромон гутал 100-150 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгааг худалдаачид хэлж байсан юм. Гутлын материалын олдоц сайн байгаа тул урьд жилүүдээс үнэ нэмэгдээгүй гэдгийг мөн хэлж байсан.

Харин дээлийн гол гоёл болох мөнгөн тоногтой гэх бүс 20-120 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Жинхэнэ мөнгөөр бүрсэн бүс зарагдахаа байсан тул хатуу хуванцар материалыг будаж бүрсэн оруулгатай арьсан бүснүүд төрөл төрлөөрөө лангуун дээр өрөөтэй харагдаж байв.

Нарантуул олон улсын худалдааны төвийн гадаа талбайд гарын бэлгийн үзэсгэлэн худалдаа, ааруул цагаан идээний худалдаа гарсан байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 26 (7522)

Павел Дуров: Хятад улс хиймэл оюун ухаанд нээлт хийхийн тулд Зөвлөлтийн математикийн боловсролын загварыг ашигласан
Павел Дуров: Хятад улс хиймэл оюун ухаанд нээлт хийхийн тулд Зөвлөлтийн математикийн боловсролын загварыг ашигласан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​