fbpx Монголчуудын оюун санааны хоосрол буюу мухар сүсгийн боолчлол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 27 секунд

Монголчуудын оюун санааны хоосрол буюу мухар сүсгийн боолчлол

Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа домгийн сэтгэлгээний, шашны сургаалийн, шинжлэх ухааны ноёрхлын гэсэн гурван томоохон үеийг дамжин тэдгээрийн дагуу байгаль, дэлхий, юмс үзэгдлийг тайлбарласаар өнөөг хүрчээ. Домгийн сэтгэлгээний үеийг дурьдвал энэ нь эртний хүмүүсийн төсөөлөл таамгаас үүдсэн зүйл бөгөөд тухайн эд юмс, байгалийн элдэв үзэгдлийн учир шалтгааныг хүншүүлэн тайлбарлаж, үер, аянга, өвчин тахал гэх мэт байгалийн болоод нийгмийн, бурхан чөтгөр зэрэг эсрэгцсэн дүрүүдээр төлөөлүүлсэн өнө эртний ухагдахуун ажээ.

Шашны сургаалийн үе нь тодорхой үзэл сургааль номлолын дагуу аливаа муу муухайг зөрүүлэн засах дом засал, тарни, тахилгын зан үйл, бүхий цогц зүйл бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүсэн бий болж хөгжөөгүй байхад бүхий л зүйлийг шашны үүднээс авч үзэж тайлбарладаг байжээ. Шинжлэх ухааны үе нь өнөөгийн та бидний амьдарч байгаа энэ цаг үе бөгөөд юмс үзэгдлийг тодорхой судалгаа баримт нотолгоотойгоор баталж нотолдог орчин үеийн ухагдахуун юм.

Өнөөдөр яг энэ цаг мөчид хүн төрөлхтөн дээр өгүүлсэн үе шатуудыг туулан өнгөрөөж орчин үеийн шинжлэх ухаанжсан нийгэмд амьдарч байна. Гэвч харамсалтай нь өнөөгийн шинжлэх ухаан хөгжсөн 21-р зууны шинэ нийгэмд Монголчууд бид хөгжил дэвшил өөд тэмүүлэлгүй, харин аль эртний балар харанхуй үеийн мухар сүсэг рүү тэмүүлж, түүнд гүн бат торлогдсон байгаа нь чин үнэн болоод байгаа билээ.

Мухар сүсэг гэдэг ухагдахууныг аливаа зүйлийн учир шалтгааныг ойлгож мэдэлгүйгээр бүх юмыг сохроор даган дуурайх явдал гэж ойлгож болох юм. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал бүхий л зүйлийг харанхуй мунхагаар төсөөлж, нэгэнт ийм байх ёстой гэсэн ойлголтыг хүний оюун ухаанд шууд хүчээр тулгадаг балмад явдал гэж ойлгож болох бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь боловсролгүй, тэнэг мунхаг байдлын үр дүн юм.

Мухар сүсэг өнөөгийн Монголчуудын оюун ухаанд гүн бат шингэснийг маш олон энгийн жишээ баримтуудаар тайлбарлаж болно. Хамгийн энгийн жишээг хэлэхэд энэ нь өнөөгийн Монгол хүний жирийн амьдрал дээр маш их тохиолддог бөгөөд жишээ нь эцэг эх, эмээ өвөө нар нь хүүхдээ багаас нь сурган хүмүүжүүлэхдээ ширээн дээр сууж болохгүй, орон дотроо дуулж болохгүй, сүүжний яс гэртээ хонуулдаггүй гэх мэт үй олон “болохгүйг” тэдэнд шууд тулган хүлээлгэдэг гэдгийг бид бүхэн сайн мэднэ.

Түүнийг сонссон хүүхдүүд нь яагаад тэгж болохгүйг асуухад угаасаа болохгүй, муу ёр гэсэн хачирхалтай хариулт өгөх ба мөн ахмад настнууд нь ч яагаад тэгж болохгүй гэдгийгээ өөрсдөө ч огт мэддэггүй билээ. Тэгсэн мөртлөө нэгэнт тэгж үе уламжлан хэлж заншиж ирсэн болохоор түүнийгээ бусад хүмүүст даган мөрдөхийг үеийн үед хүчээр тулган хүлээлгэсээр иржээ. Ингэж харанхуйгаар аливаа зүйлийг үг дуугүй хүлээн зөвшөөрч даган мөрдүүлсний эцэст өдгөө та бидний ярьж хэлж буй өнөөх мухар сүсэг гэдэг зүйлийн бүхий л эхлэл тавигдсан байна.

Энэ бүх зүйлийг цааш нь маш олон жишээ баримтуудаар тайлбарлан дурьдаж болно.

Жишээ нь: “Хуримтай таарвал муу, оршуулгатай таарвал сайн, /заримдаа эсрэгээрээ байх тохиолдол бий/, час өдөр замд гарахгүй байх, хоёр дах өдөр муу өдөр, хар мууртай таарвал муу юм болно гэж айж түгших, хэн нэгний хөлийн өлмийг гишгэсэн бол заавал гар барих /үүнийг Япон хүмүүс хараад инээж байсан/ үхсэн мал амьтны дэргэдүүр өнгөрөхдөө “түй ,түй” гэж газар хоёр удаа нулимаад “би чамайг алаагүй, алсан хүнээ хараагаарай” гэж хэлэх гэх мэтчилэн иймэрхүү хэзээ үүссэн нь үл мэдэгдэх этгээд гаж зан үйлүүд манайд маш их байдаг.

Мөн үүнтэй адил төстэй нэгэн инээдмтэй мухар сүсэг бол өнөөгийн 21-р зуунд амьдарч буй дийлэнх Монголчууд бараг бүгдээрээ шахуу төвдийн зурхайгаар амьдардаг болоод удаж байгаа явдал билээ. Энэ үүднээсээ ихэнх Монголчууд өнөөдөр төвдийн зурхайг даган мөрдөж “Өнөөдөр шинийн 15-ны сайн өдөр, эсвэл Дашням, Балжинням давхацсан өлзийт сайн өдөр” гэж нэрлэн найр хурим болон бусад баяр наадмаа тасралтгүй хийн эцэс төгсгөлгүй мунхагласаар байна.

Өөр нэг инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр мухар сүсэг нь өнөөгийн Монголчуудын ихэнх нь үсээ засуулахдаа заавал ч үгүй сайн өдөр муу өдөр гэж ялган аливаа муу юм тохиовол муу өдөр үсээ засуулснаас боллоо хэмээн өөрийгөө харааж зүхэх нь энхүүхэнд болсон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүс дундад зууны мухар сүсэгт ямархуу хэмжээнд автсны бодит жишээ мөн билээ.

Ийнхүү орчин цагийн Монголчууд энэ мэт зах захаа алдсан мухар сүсэгт дэндүү ихээр автаж, сүүлдээ түүнээсээ болоод яах ч учраа олохгүй дэмий л аль нэг шашны байгууллага руу гүйлдэцгээн тэд л бидний авран хамгаалагч болж магадгүй хэмээн хий дэмий солиорцгоох болжээ.

Монголчуудын мухар сүсгийн өвчлөл буюу аугаа ихийн солиорол ямархуу түвшинд очсоныг та бидэнд хэдэн жилийн өмнө болсон “Бурханаар бөөлжигч В.Мөнгөнчимэг” гэх эмэгтэйн галзуурал нотолсон бөгөөд энэ мэт жишээг цааш нь үргэлжлүүлвэл өдгөө олон түмнийг өмнөө сөхрүүлэн суулгадаг “Их Наран хутагт” болон олноо мөнгө дуудагч хэмээн алдаршсан Б.Сарандаваа гэх мэтийн луйварчин этгээдүүдийн үйл ажиллагаагаар тодорхойлж болох юм. Гэхдээ өнөөгийн манай нийгмийн хамгийн гол эмгэнэлтэй юм нь юу вэ гэхээр Монгол хүмүүсийн дийлэнх хэсэг нь тиймэрхүү хүмүүст гүн бат итгэж биширсэн байдаг нь хамгийн аюултай явдал болоод байна.

Өдгөө энэхүү мухар сүсэг хэмээх хорт вирус тэдний тархи толгойг өдөр ирэх тусам идэж хороосоор маш аймшигтай нөхцөл байдал үүсч байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана.

Мухар сүсэгт хэт автах нь аливаа хүн өөртөө итгэх итгэлээ бүр мөсөн алдаж буй эмгэнэлтэй хэрэг юм. Хэдийгээр ямар ч хүн аль нэг шашныг шүтэн бишрэх эрх нь нээлттэй боловч өдөр тутмын асуудал, өөрөө шийдэж болох олон арван зүйлээ байнга лам бөө нараас асуух, түүнд даатгаад байх нь хэр зохимжтой бол ?

Тэгвэл ийм байдлаас бид яаж салах ёстой юм бэ? Германы сонгодог философийг үндэслэгч суут эрдэмтэн Имануэль Кант нэгэнтээ “Аливаа хүний өөрийнх нь буруугаас шалтгаалан юм мэдэхгүй, харанхуй мунхаг, оюун санааны түгжигдмэл байдал болон бусдын үгээр явах байдалд орсон үед түүнээс гарах цорын ганц арга зам нь соён гэгээрэл" юм гэж хэлсэн нь буй. Иймээс дээрх байдлаас гарах ганц арга зам гарц нь ердөө л үнэн зөв, баталгаа нотолгоотой мэдлэг боловсрол эзэмших явдал болж таарч байна. Өөрөөр хэлбэл элдэв мухар сүсгээс салж соён гэгээрэх ёстой гэсэн үг юм.

Харамсалтай нь өнөөдөр Монголчууд бидэнд одоохондоо соён гэгээрүүлэгчид тийм ч их байхгүй байгаа нь даанч харамсалтай. Харин ичих нүүрээ элгэндээ наасан авлигач, увайгүй улс төрчдөөс эхлээд элдэв янзын ашиг хонжоо хайгч хутагт хувилгаадууд та биднийг мунхаг харанхуй, мухар сүсэгтэн хэвээр байлгах ихээхэн сонирхолтой байгаа гэдгийг та бүхэн хэзээ ч мартаж болохгүй гэдгийг санаарай.

Учир нь ийм байлгах нь тэдэнд өөрсөдөд нь маш их ашигтай бөгөөд ингэвэл тэдний жирийн ард түмнийг хуурч мэхэлж олсон хөрөнгө мөнгө нь улам арвижих учраас тэр билээ. Тийм болохоор та бид өөрөө өөртөө соён гэгээрүүлэгч байж, мухар сүсгээс зугатан эрдэм мэдлэгийг шүтэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл аль нэг хүний хэлснийг мухар сохроор даган дуурайх биш, учир шалтгааныг нь мэдэж тодруулдаг байх нь чухал билээ. Тэгж байж гэмээнэ бид жинхэнэ утгаараа үндэснийхээ баялаг, үнэ цэнэ нь болж улс орон ирээдүйгээ аварч чадах болно гэдгийг та бүхэндээ хэлье.

Ж.Батдорж

ТРАМП 2.0-ын бодлого (II)
ТРАМП 2.0-ын бодлого (II)
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​