fbpx Уяачдад зөвхөн улсын наадмын амжилтаар цол олгодог байя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
12 минут 55 секунд

Уяачдад зөвхөн улсын наадмын амжилтаар цол олгодог байя

Монгол Үндэсний морин уралдааны дүрэмд цогц шинэчлэл шаардлагатай болжээ гэсэн бодол төрөв.

Яагаад вэ гэвэл үндэсний спорт, наадмаас огт өөр, өрөөсгөл дүрэм журамтай нь хурдан морины уралдаан болчхож шүү дээ. Бөх, сур, шагай гээд төрлүүдэд улсын баяр наадмаар цол олгодог байтал уяачид гэдэг хэдэн нөхөд хаа газрын наадам хэсэж уралдаж яваад л алдарт, манлай болж байх юм. Тэгээд үүндээ ханалгүй хэл ам хийж жагсаж цуглаад л.

Монгол өв соёл гэж андуу гажуу юм яриад л байх юм. Монголчуудын морин уралдаан гэдэг чинь эрийн гурван наадамтай холбоотойгоор ЮНЕСКО-д бүртгэлтэй болсон. Гэтэл өвөл, хаврын хахир цагаар морин уралдаан зохион байгуулах гээд үүнд нь жаахан хориг тавихтай зэрэг өв соёл алдагдуулж байна гэх нь илүүц.

Бидний үеийнхний мэддэгээр монголд хүйтэн нойтон цагт хөр цасан дунд тэгж сүрхий наадамлаж наргиж байгаагүй юм. Сар шинээр золгох үеэрээ эрчүүд өөрсдөө унасан мориороо зөвхөн тарын газар үсэргээ хийж хорхойгоо дардаг л байсан даа.

Бас тав, арван төгрөгийн бооцоог хэн нэг нь авах нь наргиа байх шиг санагддаг байж. Манай нутагт л тийм байв даа.

Ингэхлээр морин уралдааны дүрэм ямар байгаад анхаараад үзье. Одоогоос 20-иод жилийн өмнө Монголын морин уралдааны холбоог тэргүүлж байсан хүн нь М.Энхболд гэдэг хүн байлаа. Тэр хүн Засгийн газрыг тэргүүлэхийн зэрэгцээ морин уралдааныг атгаж байж л дээ. Наадам болно оо. Морины салбар хороог тэр удирддаг.

Энэ албан тушаал, эрх мэдлээ ашиглан Улсын баяр наадмын болоод морин уралдааны дүрмийг цөөн тооны уяачдын эрх ашигт нийцүүлэн өөрчилж амжуулсан юм билээ. Түүнээс хойш наадам болно оо. Бөөн хэрүүл. Эрлийз, монголыг ялгах тухай асуудал тун төвөгтэй хэвээр. Сэрвээний өндрийг хэмжээд арав, хорин морь хаслаа л юм болдог.

Тэгж сүрхий ялгаж салгадаг юм уу гэтэл үгүй юм шиг. Яагаад гэвэл Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболдын 2022 оноос хойш үндэсний баяр наадамд нэг ч монгол адуу түрүүлээгүй гэж хэлсэн үг анхаарал татаж байна.

Дан эрлийз адуу түрүүлжээ дээ. Энэ нь нөгөө л хурдан морины асуудлыг мөнгө хөрөнгө, алдар нэр олох хэрэгсэл болгож амжаад байгаа манлай, алдарт цол хүртэж малгай дээрээ алт, мөнгөн морины толгой залсан цөөн том уяачид улсын бар наадмыг өмчилдөг шахуу болжээ гэдэг нь харагдаж байгаа юм.

Өнөө цагийн тэр уяачид өөрсдийгөө бид морин уралдааныг хөгжүүлж байна гэх ч ард түмнээсээ тасарчихжээ. Жирийн нэг малчин ард сүргээсээ хэдэн морь бариад уяж уралдуулах аргагүй болсон нэг үнэн бий.

Монгол уяачдын хэв шинж өөрчлөгдөж буй нь нийгмийн хөгжлийг дагасан зүй тогтол гэж болох ч наадмыг наадам биш болгож байгааг тэр цөөн тооны уяач нөхдийн алдаа гэж болно. Өв соёлдоо хэрхэн хандаж байгаагаар нь үзвэл уяачдын ёс суртахуун сүрхий унажээ гэж хэлж болохоор байна.

Монгол эр хүний ёс суртахуун хандлага төлөвшлийн нэг үлгэр жишээ нь уяач нар. Тэд монгол өв соёлыг тээгч байх учиртай. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй худлаа л өнгөндөө монгол өв соёл гэж ярих нь эргэлзээтэй юм.

Уяачид хоёр холбоонд хуваагдчихаад өөр хоорондоо их тэрсэлдэх болов. Энэ нь тэр хүндэдсэн алдар цолноос болдог ч юм билүү. Хэн мэдлээ.

Бас хаа газраас эрлийз азарга, гүү авчирч монгол адууныхаа генийг үгүй хийж байна тэд. Үүнийгээ хөгжил гэж тайлбарладаг нь хачин. Ер нь алив үйлийн муу муухай нь дийлэх тусмаа өв соёл нийгмээс арчигдах эхлэл бий болдог гэж болно.

Морин уралдаан гэдэг өв соёл биднээс алслан холдвол яах вэ. Монгол бахархал гэж байхгүй болно. Монголын ондоошил ч алдагдана гэсэн үг.

Иймийн учир дүрэм, дүрмийн өөрчлөлт хэрэгтэй байна гээд байгаа юм. Хамаг учир тэр уяачдад алдар цол хүртээх босго намхан байгаатай холбоотой.

Нүүдлийн соёл иргэншлийн амин чухал дархлаа адууны өв соёлын өвийг уламжлалын дагуу хадгалж хамгаалж яваа уяачдад алдар цол хүртээхийг үгүйсгэх аргагүй юм л даа. Өгөх авах ч ёстой л байх. Уг нь улсын баяр наадмын тухай хуульд зааснаар бол өөр дүрэм, журам тогтоогоогүй бол үндэсний баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг сумын цол олгохгүй гэсэн байгаа. Гэтэл уг хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу хийгдсэн уяачдад олгох цолны болзол тун хялбар байна. Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдаанд гаргасан амжилтыг багцалж уяачдад алдар цол хүртээдэг болов. Үүнийг л цолыг тун намхан босготой гэж хэлээд байгаа юм. Наадам олширсон болохоор жилийн жилд л алдарт, манлай уяачид нэмэгдсээр байна. Өнөөдрийн тооцоогоор улсын манлай уяач 80 гаруй, алдарт гэвэл 600 давчихсан байх юм.

Дээр дурдсан уралдаануудад морь нь дөрвөн удаа түрүүлсэн эсхүл найман удаа айрагдсан уяачид алдарт уяач, зургаан түрүүтэй юм уу эсхүл 12 удаа айрагдсан уяачдад манлай уяач гээд цол олгодог байх юм. Ийм байдлаар аймаг, сумын алдартны цолны болзол хөвөрч өгнө. Гэхдээ энд бас учир дутагдалтай юм их.

Аймаг, сумын алдарт гэсэн цолыг олгох болзлыг хуульд тусгахдаа зөвхөн шат шатанд нь зохицуулсан байх жишээтэй.

Энэ нь сумын уяач зөвхөн сумандаа, аймгийн уяач аймагтаа уралдсан байхаар гэсэн үг.

Гэтэл нэг уяач сумаасаа хальж аймгийнхаа юм уу цаашлаад улс, бүсийн наадамд уралдаад морь нь түрүүлбэл яаж тооцох вэ. Үүнийг зохицуулах арга бүрхэг.

Тиймээс аймаг, сумын салбар хороод ийм зүйл гарвал үзэмжээрээ л шийддэг байх юм. Жишээ нь аймгийн холбоо улсын наадмаас айраг, түрүү авсан уяачдаа шууд аймгийн алдарт уяач цол олгодог.

Бас баяр наадмын тухай хуулийг бүрэн уншихад ч дүүргийн алдарт уяач , нийслэлийн алдарт уяач гэсэн үг үсэг байхгүй. Гэтэл ийм цолтнууд зөндөө болчхож.

Хэн ямар хууль дүрмээр уг цолыг олгосон нь тодорхойгүй байгаа юм. Ингэхлээр бас уяачдад цол олгох болзол намхан төдийгүй бас будилаантай байна шүү дээ.

Тиймээс морин уралдааны дүрэмд өөрчлөлт хийхийг санал болгох гэсэн юм. Уяачдад цол олгоход Засгийн газрын шийдвэртэй уралдаануудын амжилт гэдгийг хасаж зөвхөн улсын баяр наадмаар л өгдөг болгомоор байна. Бөх, сур, шагайтай адилтгаж үзье.

Тэгэхгүй бол алдар цолны төлөө уяачдын улайрал өв соёлд халтай болоод байна биш үү. Цол олгох болзлыг зөвхөн улсын баяр наадамд дүйцүүлэн шинэчилье. Болохгүй нь юу байхав.

Харин тэр уяачийн морь түрүүлж айрагдах нь яахав. Өөрөө морио уядаг уу. Монгол адуугаар уралддаг уу, шавь уяачид хэдийг төрүүлэв гэх зэргийн асуудлыг болзолд хамруулъя. Яадгийм. Улсын наадамд 2-3 удаа азарга, их насны морь түрүүлүүлсэн хүн манлай юмуу алдарт уяач болог л дээ.

Түүнээс биш нэр дээр нь морь уралддаг, өөрөө УИХ-ын танхимд хуралдаж суудаг. Тэгсэн хэрнээ алдарт манлай болоод байдаг гашуун үнэн давтагдаад байж магадгүй. Нэгэн үеийн Улсын их хуралд уяачдын бүлэг байхаар олон уяач суудаг байсан даа. Тэднээс ганцхан улсын наадамд зургаан түрүүг авсан алдарт хонгор азарганы эзэн Б.Наранхүү л тэр цолноос татгалзсан гэдэг сураг бий.

Нөгөө нэг том асуудал уралдах морьдын эрлийз, монголыг ялгах явдал. Үүнийг ганцхан сэрвээний өндөр гэдэг сэрүүдсэн шийдлээсээ салах нь чухал байна.

Хаврын морин уралдааныг хийхийг эрмэлзэж буй нөхөд Засгийн газрын шийдвэрт буруу өгөөд л байгаа. Энэ нь сүүлийн үеийн эргэж буцсан буруудахаас бултсан нэг тогтоолыг хэлээд байгаа юм. Тэрнээс биш эрлийз үү, монгол уу гэдэг тухай огт ярихгүй шахам байна.

Уг нь баяр наадмын тухай хуульд монгол адууны удмын санг хамгаалах цогц төлөвлөгөөг Засгийн газар баталж хэрэгжүүлнэ гэж заасан бий. Гэтэл энэ үүргээ одоо болтол биелүүлээгүй нь буруутгах бас нэг шалтаг болж байх шиг. Эрлийз монголыг ялгахын тулд монгол адууны стандарт гэдэг юмаа л чанд мөрдөх нь чухал байна. Нөгөө талаар эрлийз адууг нарийн бүртгэлжүүлж удмын талыг тодорхой болгох ёстой байх.

Энэ бүхний эцэст наадам жинхэнэ монгол наадам болно шүү дээ. Саяхан ММСУХ-ноос хийсэн нэг хэвлэлийн хурлаараа “Бид 18-аас дээш насныхнаар унуулсан ямар нэгэн морин уралдаан зохион байгуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байх юм.

Энэ нь улсын баяр наадмыг бойкотлоно шүү гэсэн санаа юм болов уу. Нэг бол хэл нь хальтирна гэж энэ үү.

Уг нь Засгийн газрын 42 дугаар тогтоолд хаврын морин уралдааны явцад л хүүхдээр морь унуулахгүй гэсэн санаа бий.

Уг тогтоолд “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох үйл ажлыг үр дүнтэй зохион байгуулж, өвөл хаврын улиралд зохион байгуулах уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг алив хэлбэрээр оролцуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга, хүүхдэд хамаатай нэр бүхий байгууллагуудад үүрэг болгосон байх юм. Гэтэл уяачид үүнийг гуйвуулж нэг л их туньсан айлгасан юм шиг мэдээлэл хийсээр байна.

Өвөл, хаврын уралдаан үгүй бол өв соёл байхгүй болно ч гэх янзтай. Тийм юм байхгүй ээ.

Зуны цагт наадам болдгоороо л болно Бага насны хүүхэд унасан хурдан морьд барианд ороод ирэх үед монгол хүний самсаа шахирахгүй байхын учиргүй л байдаг шүү дээ. Энэ бол монгол наадам, монгол өв соёл.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

В.Зеленскийг “дарангуйлагч” гэж нэрлэжээ
В.Зеленскийг “дарангуйлагч” гэж нэрлэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​