fbpx Баабар: Хүн сүрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 37 секунд

Баабар: Хүн сүрэг

Хүн өнөөдөр манай гаригийг бүрэн эзэмдэж байна. Цэцэглүүлж ч байна, засаж ч байна, сүйрүүлж ч байна. Ариун сударт өгүүлэхдээ Бурхан хүнийг энэ дэлхийг захируулах гэж бүтээжээ. Буддагийн сургаснаар хүн нь бусад бүхий л амьтадтай ижил эрхт бие бөгөөд үхэшгүй сүнс нэг хэлбэрээс нөгөөд шилжихдээ зарим нь хүний биеийг олдог бололтой. Өөрөөр хэлбэл хүнд тусгай юм юу ч үгүй аж. Шинжлэх ухаан хүнийг бусад бүх амьтанаас илүүтэй сүрэглэх чадвар нь гоц болохыг онцолдог. Шоргоолж, зээр зэрэг бусад сүрэглэх амьтнаас ялгаатай нь зөн билэгт бүрэн захирагддаггүй, шинэ нөхцөлд шинэ зохион байгуулалтанд орж чаддаг ухамсарт сүрэг ажгуу.

Хомо сапенс хэмээх ухаант хүний өмнө нэндэрталийн хүн гэх нэгэн зүйл үүсчээ. Эдний яс ялангуяа Европоос их олддог. Гал олсон, тодорхой авиагаар хоорондоо нэлээд нарийн ойлголцдог энэ хүн-сүрэг бие томтой, сэтгэх чадвартай байжээ. Хэрэвзээ араас нь бид буй болоогүй бол эд одоо дэлхийг захирч байх байсан ч юм билүү?

Төв Африкт үүсэн улмаар бүх дэлхийгээр тархсан хомо сапиэнс гэгдэх бид нэндэртальчуудтай үзэлцэн тэднийг умарт туйл руу шахан хөөжээ. Хөөрхий тэд мөстлөгийн үед бүрэн сөнөсөн байна. Бид тэднээс сүрэглэх, зохион байгуулагдах чадвараар илүү байжээ. Ингээд хүний зүйл өөрийн баг бүлэг дотор ганцаар хоцорч, ямар ч өрсөлдөх өөр амьтангүйгээр манай гаригийг эзэгнэх болж. Хүмүүс сүрэглэх чадвараа улам төгөлдөршүүлж отог овог, аймаг гэж явсаар төр улс, шашин гэх мэтийн сюпэр сүргийн тогтолцоо бодож олжээ. Хувьслын явцад хүмүүс арьстан үүлдэр болон хоорондоо ялгагдсан төдийгүй түүхийн явцад хэл үүсэж үүнээ даган бие даасан соёлууд, улмаар иргэншлүүд бий болжээ. Нэгэн зүйлд хамрагдах хомо сапэнс биенээсээ ялгагдах биологийн болон соёлын ялгаануудтай болж авлаа. Хувь хүн сүрэг дотроо хүчтэй. Сүргээс шахагдвал хүн шиг өчүүхэн арчаагүй амьтан өөр үгүй биз.

Эртний хүн нь сүргээсээ тасарвал наад зах нь араатанд бариулна, цаашилбал хамтын бүтээл болох оромж хүнс зэргээсээ сална. Сүрэг төгөлдөршихийн хэрээр хувь хүмүүсийн оюуныг эзэмдэх болжээ.

Үүний нэг илэрэл нь шашин. Шашинаар гадуурхах, сүм хийдээс хөөх, улмаар тэрслэгчдийг бие мах бодийн хувьд устгах явдал хүний түүхэнд дэндүү элбэг үзэгдэл байв. Шашин хүчирхэгжих тутам түүнд хамаарах хувь хүн жижигрэнэ. Яг үүнтэй Төр ижил. Улс орон үндэстэн, улсын ба төрийн эрх ашиг гэдгээр гишүүдийг нийгмийн сүргийн хүчтэй зохион байгуулалтанд оруулж салж тасрах гэснийг хатуу цээрлүүлнэ. Ялангуяа тоталитар дэглэм энэ талаар гаажтай. Нацизм, коммунизм нь нам гэсэн сюпэр сүргийн элит бүлэг байгуулдаг ба эндээс гадуурхах, хөөх нь хувь хүнд том цохилт болдог. Чухам ийм нийгэмд сүргийн хүч чадалд наалдан түүнд үнэнч байх эсбөгөөс зохицуулах үүрэг хүлээснээр хувь хүн хүчирхждэг байна. Сүргийг захирахаар онцгойрон ялгарч хүчирхэгжсэн удирдагч бие хүн олон байсан. Гэтэл тэднээс шал өөр утгатай онцгойрогчид бас бий. Эд бол сүргээс тасрах, бие даах, үл хамаарах оролдлоготон хүний түүхэнд байнга л үзэгдэж байлаа. Шизофрени өвчтөнөөс авахуулаад сартваахи ухаантан хүртэл нийгмийн янз бүрийн спектрыг хамаарна. Иймээс эд үргэлж гадуурхагдаж байсан. Сүрэг тэднийг хатуу цээрлүүлнэ. Галиллей сүрэгт бууж өгсөн боловч хаалгаар гарахдаа “гэхдээ л эргэдэг л юм даа” гэж байв. Бруно бууж өгөлгүй амьдаараа шатаагдсан. Гээд үе үеийн аугаа сэтгэгчдийн ятгалгаар хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн нийгмийн тогтолцоо буй болсон юм.

Бие хүн сүргийг үл тоож болно, сүрэг үүний төлөө цээрлэл үзүүлэхгүй. Олонхи шийдвэр гаргана, цөөнх оршин тогтнох төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн маягаар томъёологдов.

Хууль орчны ийм бололцоо гарсан боловч хүн хэмээх нь угаасаа л сүргийн амьтан учир үй олноороо сүргээ нулимаад ганцаараа тэнээд явчихсангүй. Ерөнхийдөө сүргийн бүтэц хуучнаараа л оршин тогтносоор. Гээд хоёр гурван зуун жил өнгөрөхөд өөрийн бодолтой, түүгээрээ бахархдаг, сүргээс хамаарах хамаарал нь бага болсон, өөрийгөө илэрхийлэх чадвартай, биеэ тоосон хүчирхэг бие хүмүүс үй олон болжээ. Технологийн дэвшил ийм хүчирхэг бие хүмүүсийг улам олшруулах нөхцөл бүрэлдүүлэв. Мэдээж сүргээс ор тас тасран Робинзон Крузо шиг амьдрах хүн гарахгүй. Учир нь угаасаа л хүн нь сүргийн амьтан. Биологийн дизайн нь тэр юм. Харин хүний өөрийнх нь зохиосон сүргийн дэд болон дээд бүтцүүдийн хана хэрэм нурж унаж байна гэсэн үг. Гэвч гэр бүл гэсэн байгаллаг, компани маягийн ашиг сонирхлын, найз нөхөд гэсэн сэтгэл санааны, төр, шашин мэтчилэнгийн сюпэр сүргийн бүтцүүд хүний нийгмийг үргэлж дагах болно. Энэ бүтцээс хэн ч ангид байхгүй боловч эдний алинаас нь ч асар бага хамааралтай хүчирхэг бие хүмүүс үржин олширлоо. Харин сул доройчууд сүргийн амьдралаас бүрэн хараат төдийгүй улам ахиу хамааралтай болохоор тэмүүлнэ. Нэг хэсэг нь сүргээр тэжээлгэх гэж тэмүүлдэг бол нөгөө хэсэг нь сүргийн нэр сүр хүч чадлын буянгаар өөрийн биеийг хүчирхэгжүүлэх гэж зүтгэнэ.

Эхний хэв шинжийнхэн төрөөс болон сүм хийдээс улам ихийг нэхэж зүгээр тэжээлгэх гэсэн хандлагатай. Сүүлчийн хэв шинжийнхэн төр болон сүм хийдэд чухал алба хашиж сүргийн нэрээр бусдыг далайлган хүчтэй мэт харагдах гэсэн эрмэлзлэлтэй. Төрд яагаад нийгмийн хамгийн адаг шаар болсон хэсэг нь очиж овооролддог шалтгааныг Фрэдэрих Хаек хачин гоё тодорхойлсон байдаг.

Тэд сул дорой байдаг, нээлттэй нийгэмд амиа аваад, хүүрэн биеэ тээгээд явах чадвар мөхөс байдаг, иймээс төр рүү үхэн хатан зүтгэж түүний найдвартай нэг эрэг шураг нь болдог аж. Төрийн болон шашны ажлыг итгэл үнэмшлээрээ гүйцэтгэдэг, түүндээ мэргэшсэн үнэнч шудрага олон хүн бий. Гэтэл сүргийн дээд бүтэц болсон эдгээр институциүд дампуурсан, эв эеэ олохоо больсон, суларсан үед нь адаг шаарууд чихэн орж ирж үнэнч шудрага нэгнээ шахан гаргана. Парламент, Засгийн газар, гааль, цагдаа, татварын алба, нийгмийн даатгал, шүүх, төрийн яамд, агентлагууд зэрэг иргэдийг дарамталж болдог төрийн байгууллагуудад үнэнч шудрага хүмүүс бий нь бий л байх, гэхдээ ерөнхий бүрэлдэхүүнийг нь харахад олонхи нь тийш орох гэж чихэлдэн явсаар эцэст нь төрийн нэрээр гэмтэй гэмгүй хүмүүсийг айлгаж явдаг “хүчирхэг нэгэн” болдогийг бүгд харж байгаа. Хүчирхэг юм уу гэтэл төрийн хүнд суртлын машинаас нь салгаад хаячихвал эрэг дээр шидэгдсэн загас шиг хэд ангалзаад л үхнэ. Тэгэхээр тэдний хүч сүргийн эрэг шураг болсондоо байна. Тэртээ 100 мянган жилийн өмнө Төв Африкт үүссэн хомо сапенс сүрэг сүргээрээ тал тал тийш нүүдэллэн одож таран байрлажээ. Бурхан тэдэнд сүргийн амьдрал заяасан. Түүнээс гадна өөр хэнд ч өгөөгүй оюун ухааныг давхар бэлэглэсэн юм. Магадгүй энэ нь хомо сапенсийн байгаллаг ба оюунлаг хоёр тал нь байх. Арга билэг ч юм уу! Бурхан буг ч юм уу! Гэрэл сүүдэр ч юм уу! Нэгэнт Бурхан ингэж заяасан болохоор хүний нийгэм сүргийн бүтцээрээ л явсаар дуусах байх. Гэхдээ хүний оюунлаг тал нь сүргээс дайжих, тусгаарлах, үл хамаарах эмэлзлэлийг үргэлж төрүүлнэ. Өдгөө хүний аль ч үед байгаагүй олон хувь процент бие даасан хүмүүс бий болсон. Хүн бүр нийгмийн өмнө, хуулийн өмнө тэгш эрхтэй, чөлөөт худалдаа солилцоо нээлттэй, мэдээллийн технологи бүхэнд хүрэлцээтэй болсон үед энэ нь үй олныг хамрах бололцоотой болжээ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахархалтай, юутай сүртэй! Сүргийн эрэг шураг юутай гутамшигтай. Гэвч эрэг шурагнууд өөрийн гутамшигтай төрхийг мэддэггүй. Тэдний энэ хорвоод ирсэн зориулалт нь өөр юм даа. Гуанзанд орж ирсэн хүн гайгүй цадъя гэсэн ганц зорилготой байдаг биз дээ.

Баабар

Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн алтан медальт анхны Монгол тамирчин болов
Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн алтан медальт анхны Монгол тамирчин болов
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​