fbpx Марк Мелеард: Газрын гүн рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 3 секунд

Марк Мелеард: Газрын гүн рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах боломжгүй

Францын “Орано Майнинг” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зөөвч-Овоо ураны орд ашиглахаар Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ ордын олборлолтыг газар доор уусган олборлох технологиор ашиглана гэдгийг албаныхан тайлбарладаг. Харин УИХ-ын нэр бүхий гишүүн “Газрын гүн рүү их хэмжээний хүхрийн хүчил шахах гэж байгаа” гэж уулзалт бүрдээ ярьж байгаа юм. Энэ талаар төсөл хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардтай ярилцлаа.

-Газар доор уусган олборлох технологийн талаар манай уншигчдад тайлбарлаж болох уу?

-Нийгэмд зөв ойлголт өгөхөөр хандаж байгаа танай редакцид баярлалаа. Манай компани технологийн хувьд цэвэр хүхрийн хүчил ашигладаггүй, сулруулсан уусмал ашигладаг. Өөрөөр хэлбэл, сулруулсан уусмал дахь хүхрийн хүчлийн агуулга дунджаар 0,5-1 хувьтай байдаг. Уусмал дахь хүхрийн хүчил газрын гүнд очмогцоо химийн урвалд орж, хоёр төрлийн элемент болон задардаг. Эхнийх нь хүчиллэг орчин үүсгэх протон, нөгөө элемент нь сульфат болдог.

Сульфат нь хүмүүсийн мэддэгээр гипс болдог л доо. Бүр тодруулбал, сулруулсан уусмал маань газрын гүнд ороод хүчиллэг орчныг үүсгэхийн тулд нэг хэсэг нь протон болоод, нөгөө хэсэг нь сульфат болдог гэсэн үг.

Хүхрийн хүчил бага хэмжээгээр агуулсан сулруулсан уусмал маань газрын гүнд ураны эрдсийг өөртөө уусгахын тулд хүчиллэг орчныг үүсгээд өөрөө задраад алга болчихдог гэж болно. Тиймээс сулруулсан уусмалтай эргэлдэж байгаа шингэнд өдөр бүр бага зэргийн хүхрийн хүчил нэмж хийдэг юм шүү дээ. Ийм л технологитой. Тэгэхээр газрын гүнд байгаа ураны эрдсийг уусган шингэн төлөвт оруулах хүчиллэг орчин үүсгэхийн тулд л ашиглаж байгаа хэрэг.

-Тэгвэл сулруулсан уусмал дахь ус хүхрийн хүчлийн харьцааг тодруулж болох уу. Ер нь уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэх үед хэдий хэмжээний ус ашиглах бол?

-Компани үндсэн олборлолтоо эхлэх үед жилд 2500 тонн уран олборлоно. Өөрөөр хэлбэл, үндсэн хүчин чадалдаа хүрэхэд өдөрт 150 мянган тонн ус битүү эргэлтээр эргэлдүүлнэ. 150 мянган тонн усанд агуулагдах хүчлийн хэмжээ 0.5 хувьтай л байна. Олборлолт хийгдэж, уурхайн үйл ажиллагаа явагдахад бусад уурхайнуудтай адилхан аж үйлдвэрийн томоохон хэмжээний үйл ажиллагаа явагдана.

-УИХ-ын нэр бүхийн гишүүн “Газар эхийн хэвлий рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах нь” гэх мэдээллийг түгээж байгааг та бүхэн анзаарсан байх?

-Энэ мэдээлэл маш буруу. Газрын гүн рүү өдөрт 200 вагон цэвэр хүхрийн хүчил шахах тухай мэдээлэл түгээх нь өөрөө эрсдэлтэй. Компани цэвэр хүхрийн хүчил газрын гүн рүү шахахгүй. Маш бага агуулгатай хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг олбор­лох процесстоо ашиглана. Тэр уус­малд байгаа хүхрийн хүчил нь хүчил хэвээрээ газрын гүнд байгаад байхгүй. Газрын гүнд байгаа ураны эрд­сүүдийг шингэн төлөвт оруулахуйц хү­чил­лэг орчин үүсгэхэд л ашиглаж байгаа юм.

-Газар доор уусган олборлох технологи хэзээ үүссэн, мөн үйлдвэрлэлд хэрхэн ашиглагдаж байгаа талаар мэдээлэл өгч болох уу?

-Газар доор уусган олборлох технологийг 50 гаруй жилийн өмнө Оросын эрдэмтэд анх гаргаж ирсэн. Уурхайн олборлолтоос байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, нөгөө талаас олборлолтын зардлыг бууруулах зорилгоор боловсруулан гаргасан. Энэ технологийг уул уурхайн салбарт нэвтрүүлснээс хойш олон компани үйл ажиллагаандаа ашиглаж байна. Компаниуд энэ хугацаанд технологио тас­ралтгүй сайжруулсаар ирсэн. Бидний хувьд Зөөвч-Овоогийн олборлолтод олон жил туршигдан, илүү сайжирч ирсэн технологийг ашиглах гэж байгаа юм. Дэлхийн ураны зах зээлийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа Казахстан улсад энэ технологиор 14 компани олборлолтоо явуулж байна. Уранаас гадна, алт, зэсийн ордуудад ашиглагдаад эхэлж байгаа.

Б.ОЮУНЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Барьцгүй” барьцалдуулагч
“Барьцгүй” барьцалдуулагч
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​