fbpx Хуульч Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнийг ял эдлүүлж эхлэх бүрэн үндэслэлтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 22 секунд

Хуульч Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнийг ял эдлүүлж эхлэх бүрэн үндэслэлтэй байна

Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдах эрх зүйн үндэслэл нь өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиараа ямар байдаг талаар тодруулан ярилцлаа.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал олны анхаарлыг татдаг сэдвийн нэг. Яг энэ цаг үед анхны 126 гишүүнтэй парламентын нэр бүхий зарим гишүүдийг эгүүлэн татах нөхцөл үүссэн асуудал гарч байх шиг байна. Ер нь У И Х – ы н гишүүнийг эгүүлэн татах хуулийн зохицуулалт ямар байдаг талаар та хэлэхгүй юу?

-Өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд батлагдсан Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн байдаг. Тус зохицуулалтын дагуу дараахь зургаан тохиолдолд гишүүний бүрэн эрх дуусгавар болно.Тухайлбал,Ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын их хурал үзсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн дөрөвт зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нас барсан гэсэн тодорхой үндэслэл бүхий заалтууд хуульд бий. Үүнээс харвал гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тогтоолыг УИХ-аас гаргахаар зохицуулсан байгаа юм. Процессын хувьд дуусгавар болох үндэслэлээс шалтгаалаад ялгаатай байна.

Тэр нь юу гэсэн үг үү?

-Хэрэв гишүүн Ерөнхийлөгч болсон эсхүл нас барсан тохиолдолд автоматаар сул орон тоо гарсан гэж үзэн УИХ-аас ямар нэг шийдвэр гарахгүй. Бусад үед УИХ-аас заавал тогтоол гарч байж тухайн хүний гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгоно гэсэн үг.

Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт буруутай гэж үзэн Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан байна. Ийм үед яах ёстой вэ?

-Үндсэн хууль зөрчсөн бол Цэцээс дүгнэлт гаргасныг УИХ зөвшөөрвөл эгүүлэн татах тогтоол гарна. Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдвол, мөн УИХ-аар тухайн асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар эгүүлэн татах эсэх шийдвэр гаргахаар байна. Өмнө дурдсанчлан үндсэндээ Ерөнхийлөгч болсон, эсхүл нас барснаас бусад тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульд заасан байна. Хэрэв УИХ шийдвэрлэхгүй буюу тогтоол гаргахгүй бол УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон байсан ч, эгүүлэн татагдахааргүй байх хуулийн заалтууд үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-аар гишүүнийг эгүүлэн татах болон чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохгүй байх зохицуулалттай байна.

Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан мэдээлэл байна. Хэрэг нь шүүхийн шатанд явж байсан хүнийг сонгуульд яагаад нэр дэвшүүлсэн юм бол. Энэ нь эрх зүйн хувьд боломжтой байсан гэсэн үг үү?

– Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд л тухайн хүнийг гэм буруутайд тооцно гэсэн зохицуулалт бий. Шүүхийн өмнөх шатанд болон шүүхийн шатанд байгаа хэргийн хувьд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн анхан болон заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргах боломжтой байдаг. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохгүй тул тухайн хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэх боломжгүй. Тэгэхээр Цогтбаатар гишүүний хувьд сонгуульд өрсөлдөж сонгогдсон нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Хэрэг нь эцэслэгдээгүй байсан учраас. Харин одоо бол Дээд шүүхээс шийдвэр гарсан тул, дахин дээд шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй.Үндсэндээ Дээд шүүхийн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол танилцуулснаар тухайн шийдвэр хүчинтэйд тооцогдоно.Хорих ял ногдуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хорих ялыг шууд эдлүүлэх арга хэмжээ авах ёстой.

Дээд шүүхийн тогтоол албан ёсоор гарсан гэж байна. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсонучраас ялыг эдлүүлэх арга хэмжээг яаж авах вэ?

-Нэгэнт шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн ялыг эдлүүлэх арга хэмжээ авах ёстой.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих ялаас бусад ял эдлүүлэх тохиолдолд тохиолдолд шүүхийн шийдвэрийн хамт ял авсан этгээдийг хүлээж авна. Харин хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан тохиолдолд тухайн ял авсан этгээдийг заавал шүүхийн шийдвэр бичгээр гарснаар ялыг эдлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй байна. Логикоор бодсон ч, хорих ял авах хэмжээний этгээдийг шүүхийн шийдвэр бичгээр гартал гадуур сул явуулаад байх боломжгүй.

-Одоо УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон боловч яагаад ажилдаа чөлөөтэй яваад байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүнд та хуульчийн хувьд тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний халдашгүй байдалтай холбоотойгоор УИХ-ын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах,баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэсэн зохицуулалт бий. Гэхдээ хорих ял эдлүүлэхэд дээрх заалт хамаарахааргүй байна. Ер нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой зохицуулалт бол, хангалттай үндэслэл, нотолгоо байхгүй үед УИХ-ын гишүүнд эрүү болон зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаас хамгаалсан зохицуулалт. Гэтэл Д.Цогтбаатар гишүүний хувьд УИХ-ын гишүүн болохоос өмнө шаардлагатай ажиллагаа явагдаж, нотлох баримтууд бүрдсэн учраас прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс нэмэлт нотлох баримт бүрдүүлэх гэх мэт процессын алдаа гарсан гэж үзээгүй учраас хэрэг бүртгэлт, мөрдөн б а й ц а а л т ы н ш а т р у у буцаагдаагүй байна. Харин Дээд шүүхийн шийдвэр гарах үед УИХ-ын гишүүн болчихсон байсан нь л асуудал байна. Нэгэнт гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тул, ял эдлүүлэх ажиллагаа шууд явагдах учиртай.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хүчингүй болгож байж ял эдлүүлэх зохицуулалт хуульд байхгүй гэсэн үг үү ?

-Тийм. Хэрэв заавал УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлж, эсхүл эгүүлэн татаж байж ял эдлүүлнэ гэж мушгин тайлбарлавал Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчим зөрчигдөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ял эдлүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан байдаг. Энэ үндэслэлд УИХ-ын гишүүн байхтай холбоотой үндэслэл байхгүй байна. Тиймээс ял эдлүүлэх ажиллагаа явуулах үндэслэл аль хэдийнэ бүрдсэн гэсэн үг. Мөн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тул УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг УИХ-ын тухай хуульд заасны дагуу явуулах үндэслэл мөн бүрдсэн байна.

Э.МӨНХ

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн гаргасан саналаар шашин сүм хийдийн удирдлагууд Нийслэлийн хуралд дуудагдав
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн гаргасан саналаар шашин сүм хийдийн удирдлагууд Нийслэлийн хуралд дуудагдав
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​