fbpx “Элдэв эрдэнэт” гэдэг нь хэрүүл тэмцэл үгүй амгалан тайван байхыг илэрхийлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 6 секунд

“Элдэв эрдэнэт” гэдэг нь хэрүүл тэмцэл үгүй амгалан тайван байхыг илэрхийлж байна

Ч.БЯМБАХАЖИД

Монголын үнэт өв соёл, уламжлал шингэсэн баяр бол цагаар сар байдаг. Монголчууд бид энэ баяраар ахмад хүмүүстээ хүндэтгэн золгож, ураг саднаараа учран золгодог билээ. Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулах хурал ном болон “Элдэв эрдэнэт” могой жилийн өнгө зэрэг холбогдох асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Цагаан сарын баяр нь бурханы шашинтай хүмүүсийн хувьд онцгой нэгэн бэлгэдэлт баярт тооцогддог. Учир нь хаврын эхэн сарын шинийн 1-15-ныг хүртэл бурхан багш сургаал номлолоо айлдаж, олон түмний буруу бодол төөрөгдлийг арилган, хүмүүсийг зөв зам мөрд оруулсан онцгой баяр хэмээн зурхайч лам нар тайлбарласан юм.

Шинийн 1-15-ныг хүртэл цагаан сарын ерөөлийн хурлыг хурна

Энэ үеэр сар шинийн өдрүүдэд МБШТ Гандантэгчэнлин хийд дээр болох хурал номыг талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн нийгэм хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэл танилцуулсан юм. Тэрээр “Цагаан сарын хурал ном хоёр хэсгээс бүрдэж байгаа. Хуучин номын хурал нь сар шинийн баярыг угтаж хурдаг. Харин шинийн 1-15-ныг хүртэл цагаан сарын ерөөлийн хурлыг хурна. Хуучин номын хурал дээр сор залах, сэтэр лам хурах гээд тусгай номын зан үйлүүд явагдана. Шинийн 1-15-ныг хүртэл их ерөөлийн хурлыг хурдаг. Энэ номын үйл ажиллагааг эрт дээр үеэс Гандантэгчэнлин хийд дээр хурж ирсэн. Цагаан сарын үеэр болох онцлох үйл явдал нь Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Лхаарамба Жавзандорж шинийн 8-ний өдөр олон нийтэд зориулж номын айлдвар хурна” гэв.

Тус номын айлдвар нь гуравдугаар сарын 8-нд таарч байгаа юм. Энэ номын айлдвар хоёр хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэгт бурхан багшийн цадиг намтрыг айлдаж, олон түмнийг зөв зан үйлд хөтлөх ном хурахаараа онцгой ач холбогдолтой юм. Харин дараагийн хэсэгт насны авшиг хүртээх юм байна. Нас гэдэг бол уртасдаг бас хорогддог. Тиймээс эрт дээр үеэс насны авшгийг хурж эхэлсэн түүхтэй.

Мөн гуравдугаар сарын 16-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн дэд Хамба, Гавж н.Гантөмөр номын айлдвар айлдна. Ингэхдээ Гандантэгчэнлин хийдийн Хамба лам “Билгүүний зүрхэн судар” гэх номыг тайлбарлах аж. Тус ном нь бурхан багшийн айлдсан сургаал, номлолын гол охь шим болох хоосон чанарын үзэл онолыг тайлбарлаж буй ном юм. Уур хилэн, атаа хорсол гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд нь хүмүүний буруу бодлоос үүдэлтэй байдаг. Иймд хоосон чанарын сургаал номлол нь бидний буруу бодлыг няцаах, аливаа юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанарыг тайлбарладаг номлол учир тун чухалд тооцогддог байна.

Гүрэн улсын том засал “Сор” зална

Сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1-15-ныг хүртэл өдөр бүр хурал ном хурах талаар болон Гандантэгчэнлин хийд дээр хурал ном айлтгахтай холбоотой мэдээллийг ОНХА-ны дарга Ж.Одгарьд өглөө.

Тэрээр “Буяны сэтгэл төрдөг цөөн үеийн нэг бол цагаан сар байдаг. Гандантэгчэнлин хийд өнөө жил олон өөрчлөлтүүдийг хийж байгаа. Тухайлбал, сүсэгтэн олонд хүртээмжтэй байх талаас хурал номын айлдваруудыг хийж байгаа. Мөн биеэр ирж чадахгүй хүмүүс “gandan.mn” гэх цахим хаягаар номоо айлтгаж болно. Түүнчлэн Киоск төхөөрөмжид хандан дараалал үүсгэлгүйгээр номоо өргөж болох юм. Цагаан сарын хурал эхлээд явж байна. Хуучин номын хурал дөрвөн өдөр хурдаг. Балин адислах нь хоёр хоногийн өмнө эхэлсэн. Монголчууд хуучны 26-ний өдрөөс өмнө тоос тортгоо гүвж, бурхан шүтээндээ жилийн тахил тэргүүтнээ өргөөд хуучин номын хурлаа хүлээдэг. Энэ сарын 25-27-нийг хүртэл гурван өдөр хуучин номын хурал хурна. Энд нэг онцлог зүйл байгаа нь гүрэн улсын том засал болдог “сор” гаргаж байгаа. Хоёрдугаар сарын 27-ний өдөр сүсэгтэн олон өргөнөөр ирэн “сор”-нд залбирахыг уриалж байна. Үүний дараа өдөр “Цэдэр лам”-ын хурал хурна. Энэ хурал орой 22 цагаас Батцагаан дуганд эхэлнэ. Мөн монгол орон даяар бүх сүм хийдэд хурна” гэв.

Мөн шинийн 1-15-ныг хүртэл өглөө бүр засал зан үйл “Чог” гандан хийдэд хурах юм. Эдгээр хурал номонд сүсэгтэн олон өргөнөөр ирж, буян хураан, номоо айлтгаж болно.

Шинийн 2-нд золгодоггүй гэх ойлголт байхгүй

Жил бүрийн өнгийг шинждэг уламжлал ёсоор энэ жилийн хувьд “Элдэв эрдэнэт” хэмээх ёгт нэртэй могой жил тохиож байна. Ёгт нэрийн утга нь “хэрүүл тэмцэл үгүй, хүн зоны хувьд амгалан тайван байх, үр тариаг хорхой идэн доройтуулна” гэсэн нь идээ ундаа бага, өвөлдөө мал ахуйдаа анхааруултайг далд утгаар ёгтлон илэрхийлжээ. Тиймээс малчид, тариаланчид өвөлдөө бэлтгэлтэй, хадлан, ургацаа цаг алдалгүй хураах нь чухал юм. Шороон үхрийн шинжээр улирал бүрийн эхэнд салхи шуурга, шамаргатай. Улирлын дундуур бороо хур багатай, халуун байх төлөвтэй байгаа аж. Мөн энэ жил хочр мэнгэ давхацсан тул гарз гарах магадлалтай. Иймд хавар намрын улиралд жасаа хуруулах, даллага авхуулах, Алтангэрэл тахиулах, Говийн лха тахиулах, Норжмаа сүн уншуулах зэргээр буян номд шамдахыг зөвлөлөө. Гандантэгчэнлин хийдэд дээрх номын уншлагууд өдөр бүр хурж байдаг тул өөрийн боломжтой өдрөө даатган залбирах боломжтой юм.

Энэ жилийн зурхайн зурлага болон шинийн 2-ны өдрийн зан үйлийн талаар Зурхайч лам Ч.Очирбат тайлбарлалаа.

Тэрээр “Залууст ээлтэй гэдэг нь төрийн дунд албан тушаалтан, ард иргэдэд ээлтэй, нялхаст дунд зэрэг гэдэг нь эгэл ардыг хэлж байна. Харин өвгөдөд ширүүвтэр гэдэг нь төрийн өндөр албан тушаалтнуудад ажил төрөлдөө анхаарууштай гэсэн жил гарч байгаа. Мөн шинийн 2-нд шинийн 1-нд хийдэг бүх зан үйлээ хийж, мөр зүгээ гаргаад явна. Ер нь шинийн 2-нд золгохгүй гэсэн ёс байхгүй. Хойшдоо ч гэсэн 100 гаруй жилийн түүхэнд шинийн 2-нд золгох үе тохионо гэсэн судалгаа бий. Шороон үхрийн шинжээр залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд биеэ энхрийлүүштэй гэсэн жил гарч байна. Энэ жил гахай жилтнээ харш, бар, бич жилтнээ бага харшийн засал хийлгэх зэрэг олон төрлийн засал байгаа. Шороон үхрийн зурлага дээр улаан, хөх, ногоон өнгө дийлэнх байгаа юм. Тиймээс улирал бүрийн дундуур гандуу, хур ус татруухан жил болно” гэв.

Нэмж дурдахад “Элдэв эрдэнэт” могой жилийн анхаарууштай засалтангуудын тухайд 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насанд жил ордог тул жил орсны засалтай. Луу жилтнууд цагаан жилийн засалтай. Үхэр, тахиа жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа ивээл жилийн засалтай. Бич, Бар жилтэнгүүдэд бага харш, Гахай жилтнүүд буюу 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 насанд их харш жил тохиож буй тул ажил үйл алинд ч саад тотгор тохиолодох тул анхаарууштай. Мөн 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81 насанд Гүмигийн засалтай байдаг. 9, 81 насны гүмиг нь аминд хорлолтой тул Манал, Улаан юм уншуулах хэрэгтэй аж. 18, 36, 54 насны гүмиг нь эдийн болон малын гарзтай тул Алтангэрэл, Норжмаа тэргүүтэнд шамдан үйлдэх. Мөн гүмиг засалтай байна. 27, 72 гүмиг нь насанд ад тотгортой тул сахиусны ганшиг зангад олонтой уншуулж, Гүмиг засал хийлгэх юм. 45, 63 насны гүмиг нь зовлон гаслан гарч болзошгүй тул Сундуй, Гурвангүрэм олон удаа уншуулахыг зөвлөж байна. Мөн Гүмиг засалтай. 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 насанд төрсөн жил нь ургаж буй жилийн мэнгэтэй адил байхыг хэлнэ. Үүнийг мэнгэ голлох хэмээн нэрлэдэг. Засал нь Жанаггагдаг, сахиусны ганшиг, мөн мэнгэний засал хийлгэх хэрэгтэйг хэллээ.

Үргэлжлүүлэн Гандантэгчэнлин хийдийн хэрэгжүүлж буй ажлууд, хурал номын үнэ өртөг нэмэгдсэн эсэх талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн нийгэм хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэл “Хурал, номын үнэ өртөгийн хувьд өөрчлөгдсөн зүйлгүй. Цөөн тооны номын үнэ нэмэгдсэн. Тухайлбал, олон хүн оролцож, тахил зан үйлд ихээр бэлдэх шаарлагатай номууд дээр тодорхой хэмжээний үнэ нэмсэн байгаа” гэлээ.

Бурхан шашны онцлог нь мэдлэг, сургалтыг чухалчилдаг. Хүмүүс шашин номынхоо үзлийг ойлгох хэрэгтэй хэмээн үздэг учраас үүнтэй холбоотой олон үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн улс орон даяар сургаал, номлолыг тайлбарлах ажил явагдаж байгаа ба Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд ёс суртахууны тухай, уур бухимдалыг тайлах, сэтгэл санаагаа тайван байлгах талаас сургалт хийжээ. Мөн хүнд нөхцөлд ажиллаж буй боловсон хүчнүүдэд тусгайлан сургалт ордог байна. Цаашлаад хөдөө орон нутгийн лам, хуврагууддаа тусгайлан хичээл, сургалт явуулж байгаа хэмээн дурдлаа.

Түүнчлэн Гандантэгчэнлин хийд AR гэх апплейкейшнийг хөгжүүлж, гуравдугаар сарын 10 гэхэд хүүхдүүдэд зориулсан булан нээх аж. Ингэснээр хүүхдүүд AR апплейкейшнээр дамжуулан бурхан шашны сургаал, үзэл номлолын талаарх мэдээллийг анимейшн хэлбэрээр авах боломжтой болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 40, 41 (7536, 7537)

Ахмадууд хатуужилтай хэдий ч “хал үзүүлж, халуун чулуу долоолгох нь“ буруу л даа...
Ахмадууд хатуужилтай хэдий ч “хал үзүүлж, халуун чулуу долоолгох нь“ буруу л даа...
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​