fbpx О.Алтангэрэл: “Энержи ресурс“-тэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 38 секунд

О.Алтангэрэл: “Энержи ресурс“-тэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Т.БАТСАЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

-"Ухаа худаг" ордыг хувийн хэвшилд олгосон Засгийн газрын шийдвэрт дүн шинжилгээ хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо. Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газрын төлөөлж Үйлдвэр худалдааны сайд "Энержи ресурс" компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ.

-Ямар үндэслэлээр зөрчилтэй гэж үзсэн бэ?

- "Энержи ресурс" компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгой орд газар, тэр дундаа "Энержи Ресурс" компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судална, эргэж танилцуулахыг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаа худаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцууллаа. Тэр ч байтугай шалгах ёстой нөхцөл байдал тодорч байна. Анх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаа худаг орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын шийдвэрлэлээ. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн "Энержи ресурс" компанитай байгуулсан гэх гэрээний хувь Монголын төрд байхгүй байна.

-2007 онд баталсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлээгүй гэлээ. Ямар учраас хэрэглээгүй гэж харж байна вэ. Мэдсэн ч мэдээгүй юм шиг хэрэгжүүлээгүй гэсэн үг үү?

-2007 оны тогтоолын хавсралтад тодорхой дурдсан байгаа. Эдгээр талбай нь стратегийн ач холбогдол бүхий ордод орно гээд заачихсан. Нэрээр нь буюу "Энержи ресурс" ХХК-ийн эзэмшлийн талбай, мөн Тавантолгой ХХК буюу жижиг Тавантолгой болон бусад хэн хаана эзэмшиж байгааг нэрээр нь оруулаад, эдгээр нь стратегийн ордод орно. Энэ стратегийн ордуудад Монголын төр хувь эзэмшинэ. Харин хэдэн хувь эзэмших үү гэдгийг Засгийн газар тайлбарлана гээд заачихсан байгаа. 2007 оноос хойш энэ асуудлыг УИХ огт хэлэлцээгүй. Мөн Засгийн газар УИХ-д танилцуулах үүрэгтэй. Тухайн асуудлыг хариуцаж байгаа сайд гэх нөхөрт эргээд танилцуулах үүрэг өгсөн нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тодорхой бичсэн байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг яагаад яриагүй, хөндөөгүйг хариулж мэдэхгүй байна. Гэхдээ ярих сонирхол байхгүй байсан байна гэж харж байна. Тухайлбал, "Энержи ресурс" компанитай Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн байгуулсан гэх гэрээний хувь Монголын төрд байхгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ашигт малтмалын газар, тухайн үеийн яамны архиваас Ажлын хэсэг гэрээг хайлгасан ч өнөөдрийг хүртэл энэ гэрээний эх хувь олдохгүй байна. Тиймээс энэ гэрээг ярих сонирхолгүй, ярихыг хүсэхгүй бүлэг байсан гэж дүгнэж байна.

-Тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд тусгасан юм уу?

-Улсад учруулсан хохирлоор нь авч үзвэл эрүүгийн хэд хэдэн гэмт хэрэг болно. Гэхдээ шүүхийн өмнөөс хэн нэгний гэм буруугийн тухай ярих эрх байхгүй. Нэр бүхий хүмүүс Засгийн газартаа танилцуулаагүй, Засгийн газар нь УИХ-аар шийдвэрлүүлээгүй, өнөөдрийг хүртэл УИХ-ын тогтоол биелэгдэхгүй, тэгсэн хэрнээ аж ахуйн үйл ажиллагаа явж ирсэн. Нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна. Энд төрийн алба хашиж байсан албан тушаалтнуудын буруутай үйлдэл, үйл ажиллагаа, процессын алдааны тухай ярьж байгаа. Хувийн өмч, хөрөнгө оруулсан компанийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй. Энэ компани өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний ашиг олсон, хэдий хэмжээний татвар төлж, хэр хэмжээний буцаан олголт авсан талаар ерөнхий мэдээллийг тодруулсан. Энэ бол хувийн аж ахуйн нэгж компанитай холбоотой асуудал биш. Харин өөрсдийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлээгүй, эсвэл урвуулсан тодорхой этгээдүүдийн хариуцлага алдсан асуудлаас үүдэлтэй байна. Асуудал энэ чигээрээ, УИХ тогтоол хэрэгжихгүй яваад байж болохгүй. Засгийн газар бол Үндсэн хуульд зааснаар хуулийн биелэлтийг хангаж ажиллах ёстой байгууллага. Иймээс УИХ-ын тогтоолыг биелүүлж ажиллах зорилго тавьж байгаа юм. Энэ хүрээнд 2007 оны тогтоолын хавсралтад орсон орд газруудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ өөрөө тогтоож биелнэ. Үүнийгээ дагаад хариуцлагын асуудал заавал яригдана.

-Тэгэхээр төр хувь эзэмшихдээ тухайн компанийн хөрөнгө оруулсан байдлыг харгалзаж үзэх үү?

-Зайлшгүй авч үзэх ёстой. Аж ахуй нэгж хөрөнгө оруулж, өөрсдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа учраас хэлэлцэж ярих ёстой. Энэ асуудал дээр хэлэлцэх зарчим барина. Гэхдээ хөрөнгөө оруулсан юм, мөнгөө гаргасан юм, одоо нэгэнт эхэлсэн юм гэж УИХ-ын тогтоол буюу хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэр хэрэгжихгүй өнгөрөх зүйл байхгүй. Тогтоол заавал хэрэгжих ёстой. Ингэж хэрэгжүүлэхдээ хөрөнгөө оруулсан хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн нөхцөл байдлыг харгалзан гэрээ хэлцэл хийх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 40, 41 (7536, 7537)

Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч Модон могой жилийн төлөв байдал
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч Модон могой жилийн төлөв байдал
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​