fbpx Бага гарын овгорууд мэт аашлав уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 6 секунд

Бага гарын овгорууд мэт аашлав уу?

АНУ-д өрнөөд буй улс төрийн будлиан, тэгэх тусмаа туурга тусгаар Украин улсын Ерөнхийлөгчийг Цагаан ордонд урьж авчраад хэлэлцээ хийх гэж бүтэлгүйтээд өөрсдийн алдар нэрийг шалан дээр унагаж хөглөсөн тухай хятад судлаач нэртэй орчуулагч Д.Болдбаатар АНУ-аас бичиж хөрвүүлж ирүүлснийг sonin.mn ямар нэгэн тайлбар нэмэлтгүй бүрэн эхээр нь толилуулъя

“Мояа”, “Ояа” маягийн өнгө аястай үг яриа сэтгэгдлээрээ олон түмэнд танил болсон нөхөд одоо "Тараая аа" болчихсон өчигдрөөс хойш төрсөн аавыг нь барьж аваад нэвширтэл зодчихсон мэт үг хэлээр дайрч доромжлосоор байгааг мэргэн уншигчид лав харж байгаа биз ээ. Би уг нь амьхандаа болж өнгөрсөн үйл явдлын явц өрнөлийг хувь хүний байр сууринаас дүгнэж дамжуулсан төдий хэрэг шүү дээ. Тийм болж бүтэхгүй зүйл бичээгүйсэн гэж бодоод бичсэн зүйлээ дахин уншаад үзлээ. Аргаа барсан хүний л үйлдэл биз дээ. Үнэндээ “Тарааяаачуудын” өрийг өвтгөж өмөлзүүлэн уйлагнуулаад байхаар зүйл байхгүй шиг. Тун магадгүй ганц сарын өмнө “АНУС” гэж ирээд л Америкийг харааж зүхдэг байсан Мояа, Ояа нөхөд ямар ч хурдан зүсээ хувиргаад “Тараая аа” болчихдог юм. Ёстой ойлгомжгүй хэрнээ бас ойлгомжтой.

Дэлхий даяар дуулиан дэгдээгээд өнөө хэр шуугиан нь намжаагүй байгаа энэ үйл явдал цаашдаа улам ч сонирхолтой байдлаар өрнөх нь бололтой. Жирийн Америкчуудын 70 гаруй хувь нь Трамп болон Дэд ерөнхийлөгч Вэнс нарын үйлдлийг буруутгасан байр суурьтай байгаа тухай сонирхолтой санал асуулгын дүн гарсан байна лээ. CNN бүр 92% гээд тодруулчихсан байна лээ. Цөөнгүй газар эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн дэгдсээр байгааг нүүр номын андууд уншиж сонсож байгаа буй за. Нью Жерси мужаас анх удаа сонгогдсон сенатч гэдгээрээ зартай Кори Бүүкер бээр бидний мэдэхээр Твиттер дээр тавьсан жиргээ нь дийлэнх америкчуудын сэтгэлийн торгон утсыг торхийтэл хөндөв бололтой. Нийгмийн сүлжээнд маш олон хандалтыг авч байна. Түүний гол санааг сийрүүлэн хөрбүүлвээс доорхи мэт болой. Тухлан сонирхоно уу.

сонин mn

Америкчууд бид манай гаригийн хамгийн хүчирхэг гүрнийг цогцлоон байгуулж чадсан билээ. Сул дорой нэгэнд эр бяраа гайхуулж, зовж зүдсэн хүмүүсийг элэг барих нь манай үндэстний мөн чанар, бидний хүн чанар лугаа хавьтаж хамаатах зүйл огт бишийг өгүүлэх юун.

Тэр тусмаа гал усны гашуун зовлонг амсаж гаслан шаналалд нэрвэгдсэн хүмүүсийг элэглэн шоолж, бах таваа хангах нь бидний эрхэмлэдэг үнэн мөн лүгээ үл нийцэх бус уу?

Бид чинь цагтаа «Маршаллын төлөвлөгөөг» хэрэгжүүлж, Баруун Берлиний агаарын гүүрэн тээврийг амжилттай зохион байгуулж байсны сацуу «Ноён Горбачев аа, энэ ханаа буулга даа!» хэмээн хэлж чадаж байсан аугаа удирдагчийн үр хойчис гэдгийг ч санууштай.

Нүгэл хилэнцтэнгийн өмнө толгой бөхийж тойго нугалах бус харгис бурангуй бүхэнтэй хайр найргүй тэмцэх үедээ л бидний хийморь зориг дэгжиж ирдэг байсан.

«Хамгаалагчийн татаас халааслахаар» санаархах бус үгээгүй доройд өмөг болж үнэн бодит байдлыг зоригтой хэлж чаддаг байх үедээ л бид өөрсдийн хамгийн сайн сайхан зан чанарыг илтгэн харуулсаар ирсэн түүхтэй.

Дональд Трамп, Ж.Д.Вэнс нар өнөөдөр хүч чадлыг бус, сул дорой чанараа харуулав. Тэд амьхандаа энэ цагийн ихэс эрийг доош хийх гэсэн биш гэдрэг харин өөрсдийн хичнээн өчүүхэн амьтас болохыг олны нүднээ ил болгочихлоо.

Уг нь тэр хоёр ертөнцийн хүмүүдийн бишрэн дээдлэдэг эрхэм дээд алдар хүнд буюу Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл мань хоёр тэр эрхэм дээд алдар хүндийг шалан дээр унагаж шаварт хутгаж орхисныг яалтай билээ.

Уг нь тэдний өмнө ядарч туйлдсан дайчин эр сууж байсан юм. Хатуу хүтүү бүхнийг хангалтай амсаж, хэдэн арван мянгаар тоологдох анд нөхөр, амраг садан, дайчин эрсийн алтан амийг алдаж, харгис дарангуйлагчийн шудрага бус, хууль бус түрэмгийллийн золиос болчихоод байгаа хөөрхий нэгэн л дээ.

Гэтэл өнөөдөр би тэр хоёрын төлөв байдлаас их гүрний удирдагчийн зангарга, уужуу талбиу ухааны цараа хийгээд дипломат ур чадвар гээч юу байдгийг үнэндээ олж харсангүй.

Харин ч эсрэгээрээ цол гуншин нь ахадсан «бага гарын овгорууд» (гангстерууд) мэт аашилж, өөрсдийн удирдаж байгаа улс орныхоо аугаа их түүх, арвин баялаг өв санг уландаа гишгэчихээгүй байгаа хэмээн бодож байв.

Өнөөдөр Дональд Трамп Америкийн Ерөнхийлөгч бус Оросын Путин шиг аашилж байсан даа.

Доржсүрэнгийн Болдбаатар

сонин mn

Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлга боллоо
Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлга боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​