fbpx Цагдаагийн ахлагч Б.Өлзийсайхан: Мөнгөгүй ээ. Тэгэхдээ хамгийн том шагнал нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 55 секунд

Цагдаагийн ахлагч Б.Өлзийсайхан: Мөнгөгүй ээ. Тэгэхдээ хамгийн том шагнал нь

Нийгмийг талцуулахдаа гаргуун, эвлэрүүлж, өрөвдүүлэхдээ ч гарамгай сошиал ертөнц бас ч гэж дандаа муу муухайг түгээгээд байдаггүй. Түнэр харанхуйг зүсэх хурц гэрэл шиг хааяа бахархаж бахдам сайн үйл, буянтай зүйлийг мэдээлэх нь бий. Стресстээ автсан бид л тэр бүрийг нь олж хардаггүй болохоос биш. Сүүлийн үед цахим орчинд цацагдаад байгаа жирийн нэг цагдаагийн албан хаагчийг энд онцолж байна.

Тэр бол Дорноговь аймгийн Замын-Үүд сумын замын цагдаагийн албан хаагч, цагдаагийн ахлагч Б.Өлзийсайхан юм. Яагаад ингэж онцлов гэхээр өдгөө 25 настай энэ залуу хоёр удаагийн үйлдлээр эрдэнэт хүний амийг аварсанд гол учир нь байгаа юм. Ингээд Б.Өлзийсайхантай ярилцсан ярилцлагаа хүргэе.

-Хэдэн оноос цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн бэ?

-Би Замын-Үүдийн унаган хүүхэд. Анх 2019 онд арван жилийн сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаасан. Халагдаж ирээд Замын-Үүдийн цагдаагийн газарт ажилд орж, эргүүлийн цагдаагаар ажилласан. Дөрвөн жил эргүүлийн цагдаа хийж байгаад замын цагдаа руу ороод нэг жил болж байна.

-Сошиалаар хүний амь аварсан тухай өөрийн чинь мэдээлэл цацагдсан. Энэхүү үйл явдал хэдийд болсон бэ. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулбал?

-Өнгөрсөн онд буюу 2024 оны хоёрдугаар сарын 6-нд би хяналтын пост дээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Пост маань сумын төвөөсөө 6 км-ийн зайтай. Гэтэл Замын-Үүдээс 36 км зайд осол гарлаа гэсэн дуудлага ирсэн. Манай тасгийн дарга цагдаагийн ахмад Ш.Батцэнгэл дарга над руу утасдаад “Эндээс бүрэлдэхүүн гарахаас өмнө түрүүлж очоод газар дээрх нөхцөл байдалтай танилц” гэсэн үүрэг өгсөн л дөө. Угаасаа ослын цэгтэй хамгийн ойрхон нь манай пост байсан юм.

Тэгээд би алаг тэрэгтэйгээ яваад очтол “Соната-6” маркийн машин осолд орсон байсан. Машин дотор зорчиж явсан 5 хүнээс 3 нь газар дээрээ нас бараад жолооч болон түүний ард сууж явсан хүн амьд байсан юм.

Том тэрэгний араас орохдоо төмөр мөргөсөн бололтой, жолоочийн ард сууж байсан хүн маш их цус алдсан байсан. Жолооч нь хөл дээрээ явж байсан болохоор машинаас гаргасан бололтой, цасан дээр хэвтчихсэн толгойноос нь цус тасралтгүй гоожоод байсан. Тэр хүн ярьж чадаж байсан ч “Биеэ мэдрэхгүй байна” гэж хэлж байсан, бас дээр нь цасан дээр удаан хэвтсэн болохоор даарчихсан байлаа. Намайг тэнд очихоос өмнө бас нэлээд хугацаа алдсан шинжтэй. Яагаад гэхээр хажуугаар зөрсөн машинууд зогсоогүй, бичлэг хийх нь хийгээд, утсаар яриад өнгөрч байсан гэсэн. Осол гараад ойролцоогоор 20-30 минутын дараа би очсон юм шиг байгаа юм. Тэгээд би машинаас нэг даавуу олоод цус алдаж байсан хэсэгт нь дараад тэр хүнтэй ярилцаж сатааруулсан. Яагаад ч юм бэ, ухаан алдуулж болохгүй гэсэн бодол л төрсөн хэрэг. Ингээд 30 гаруй минутын дараа түргэн тусламж ирсэн. Тэр хүн одонгоо аваад гэртээ ирж явсан гэсэн шүү.

-Энэ тухайд амь аврагдсан хүний ар гэрийнхэн цахим орчинд пост оруулсныг өөрөө харсан биз дээ?

-Харсан. Дор нь янз бүрийн коммент бичсэн байна лээ. Ихэнх хүн баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн байхад зарим нь “Ажил үүргээ гүйцэтгэх чинь чиний ажил биз дээ” гэсэн байсан. Тийм л дээ, тангараг өргөсөн би ажлаа л хийсэн.

-Энэ бол хүний амь аварсан өөрийн чинь анхны тохиолдол биш. Өмнө нь өндөр хүчдэлд цохиулсан хүний амийг бас аварсан гэдэг. Энэ талаар?

-Тэр бол 2020 оны зургадугаар сар буюу ковидын үеэр болсон явдал. Хүмүүс хөл хорионд байсан үе. Энд “Анирстар” гэдэг зочид буудал байдаг юм. Тэнд үүрэг гүйцэтгээд өглөө нь буух гэж байтал гаднаас хүн орж ирээд “Урд талын засмал зам дээр гэрлийн шон засч байсан цахилгаанчин тогонд цохиулчих шиг боллоо. Гараад хараач” гэсэн. Гараад хартал үнэхээр дээшээ өргөдөг краны арган дотор нэг хүн хэвтчихсэн, туслах нь газар буучихсан “Хүн цахилгаанд цохиулчихлаа” гээд хашгирч байсан. Өндөр хүчдэлийн шон янзалж яваад төмөр замынхны хэлдгээр хуурай 10 мянгын хүчдэлээс гараараа барьж авснаас тогонд цохиулсан юм билээ.

-Өөрийг чинь очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Цахилгааны ил утас байхгүй болохоор эргэн тойронд 1 метрийн радиус дотор хүчдэл тарсан байдаг учраас ойртсон тохиолдолд дахин дахин тог цохих аюултай гэсэн. Би яаралтай очоод краныг нь буулгах гэтэл машин нь хүчдэлд өртөөд ажиллахгүй болсон байсан л даа. Тэгэхээр нь яаралтай дээшээ авирч гараад араг дотор нь орсон. Өргөгч шатны удирдлагыг авах гэж тэр шүү дээ.

-Краны өргөгч шатыг буулгах гээд оролдож байгаа нь тэр үү?

-Тийм. Үнэндээ тэр машиныг мэддэг хүн нь манай аав. Аав маань өмнө нь тэр краны жолооч байсан юм. Тэгээд аав руугаа утасдаж асуусан. “Би арган дотор орчихлоо. Энд тогонд цохиулсан хүн байна. Удирдлагыг нь аваад ч ажиллахгүй байна. Машин нь хөдлөхгүй юм” гэсэн чинь аав “За, наадах чинь хэцүү юм болж дээ. Дээшээ өндийх бүр дахин дахин тог цохино шүү. Аль болох доошоо суу” гэсэн. Тэр үед тогонд цохиулсан цахилгаанчин өндийгөөд бас дахиад хүчдэлд цохиулсан. Би бас өөрөө цахилгаанд цохиулаад утсаа алдчихсан. Өндөр хүчдэлд цохиулах чинь гар хөл салганаад юм барьж чадахгүй их хэцүү юм билээ: /инээв/. Тэгээд нөгөө хүнээ доош нь дараад куртканых нь малгайгаар толгой хүзүүг нь битүүлж хэрэндээ хамгаалах гэж оролдсон. Тэр хүн дахиж тогонд цохиулсныхаа дараа толгойноос нь утаа савсаад хэцүү байсан. Тэгээд ч тогонд цохиулсан хүн дахин дахин өндийж босох гэж зүтгээд дийлддэггүй юм билээ.

-Тэгээд яаж тайвшруулсан бэ. Тэр хүн амьд уу?

-Дахиад хүчдэлд өртөх вий гэсэндээ доош нь дараад өндийх боломж өгөөгүй. Харин Онцгойгийнхон 10 гаруй минутын дараа ирж тусалсан. Бас төвөөс щитний тогийг яаралтай тасалсан. Ер нь ингэж тогонд цохиулаад амьд гарсан тохиолдол ховор гэсэн. Харин тэр цахилгаанчин их азтай. Өндөр хүчдэл баруун гараар нь ороод баруун өсгийгөөр нь гарсан гэсэн. Хэрвээ зүүн өсгийгөөр нь гарсан бол замдаа таарсан дотор эрхтнийг нь түлээд үхэлд хүргэдэг юм гэнэ лээ. Одоо тэр хүн цахилгаанчнаа хийгээд явж байгаа. Нэг гараа тайруулсан гэсэн.

-Тухайн үед чи ч бас хүчдэлд цохиулсан шүү дээ. Чамд ямар нэг гэмтэл илэрсэн үү?

-Онцгойгийнхонтой ирсэн мэргэжлийн хүн “Чи бас тогонд цохиулсан гэсэн. Бие чинь яаж байна” гээд асуугаад байсан л даа. Намайг зүгээр гэтэл наад хувцсаа тайл даа гэсэн. Тайлаад хартал савхин хүрэмний дотор тал шатсан байсан. Мөн баруун гарны мөрний хэсэгт гурван газар нэвт цоорчихсон байсан шүү. Сонин юм билээ.

-Хүний төлөө хийсэн энэ сайн үйлсийг чинь хэр үнэлсэн нь сонин байна?

– Хүчдэлд цохиулсан хүн дээр бол дуугүй өнгөрсөн. Тэгээд ч би дөнгөж цагдаагийн байгууллагад ороод удаагүй байсан л даа. Харин ноднингийн үйл явдлын дараа ЦЕГ-ынхаа хамгийн том шагнал болох “Цагдаагийн гавъяа”-г хүртсэн.

-Тэр нь хэдэн төгрөг дагалддаг шагнал вэ?

-Мөнгөгүй ээ. Тэгэхдээ хамгийн том шагнал нь.

-Уг нь бол мөнгөн шагнал байвал амьдрал ахуйд нь хэрэгтэй юм даа?

-Намайг шагнасаан. Аймгийн ЗДТГ болон сумын ЗДТГ-аас надад 500 мянган төгрөгийн шагнал өгсөн шүү дээ.

-Яагаад цагдаа болох сонголтыг хийв?

– Миний багын мөрөөдөл байсан гэх үү дээ. Би эмээ дээрээ өссөн хүүхэд. Эмээ минь Замын-Үүдийн цагдаагийн журмын хашаанд сахиул хийдэг байсан юм. Тэгээд л би багаасаа цагдаа нартай харьцаж, том болохоороо ийм ах нар шиг болно гэж боддог байсан. Одоо тэр мөрөөдөлдөө хүрээд явж байна. Харин энэ жилээс мэргэжлээрээ сурдаг юм уу гэж бодож байгаа.

Бид ийн ярилцав. 25 настай идэр энэ залуу эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийн хүн нь бага ангийн багш аж. Ажил албандаа үнэнч, өргөсөн тангарагтаа эзэн болсон ийм залгамж халаагаар цагдаагийн байгууллага сэлбэгдэж байгаад баярланам.

Н.Саранчимэг

“Төр түрээслэсэн” Монгол “алдаа”
“Төр түрээслэсэн” Монгол “алдаа”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​