Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Том онцлох
Огноо
Унших
11 минут 52 секунд

Д.Баярхүү: Энэ үнэн үү, Настя?

“Инвэст Монголиа” гэж нэг хурал дээхнийх санагдана. Тэрхүү чуулга уулзалтад Баабарын хэлсэн үгс голд ортол мэдрүүлснээрээ энэхүү нийтлэлийн шигтгээ эшлэл болно. Хөгжиж буй, хоцрогдонгүй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг зовлонг тоочвол гэж байгаад мань хүн жагсаасан ба тэдгээр дотор миний энэ нийтлэл бичих сэдэл төрүүлсэн мөрүүд ярайж байна.

-Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой.

-Өөрийнхөө улсын сул дорой, хоцронгуй яваагаа мэддэг, үүндээ комплекстой.

-Өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй.

-Хоцрогдолынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог. Тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал дайн байлдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.

-Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчиддээ илүү дайсагнан ханддаг.

-Худалдаа, зуучлал, банкны үйлчилгээг мөлжлөг гэж хардаг.

Энэ байдлаас болоод бодитоор буй болдог хүндрэл гэвэл гэж байгаад Баабар цааш үргэлжлүүлжээ.

-Хөгжил дэвшилд хандсан шийдвэр гаргаж чаддаггүй.

-Хууль амьдралд хэрэгждэггүй. Хэрэгжих гэхээр маш олон янзын тайлбартай, яаж ч гуйвуулж болохуйц.

-Нийгмийн баялагийн хуваарилалт дэндүү шударга бус. Иймээс баян хоосны ялгаа маш их.

-Байгаль орчинд маш зэрлэг ханддаг. Энэ нь хамгийн хялбар аргаар олз олох гэсэн төрийн болон иргэдийн сонирхолоос үүдэлтэй гэжээ.

Монголчуудад оноосон дээрхи тодорхойлолтуудыг өөрөөр зөвтгөх түүхэн эшлэл бас байнаа. Бүр 80 орчим жилийн өмнөх юм. Энэ онд гэрлэснийх нь 78 жилийн ой тохиох эрхэм удирдагч Ю.Цэдэнбал, Тэргүүн хатагтай А.И.Филатова нарын хайр сэтгэл, эрх мэдлийн тухай өгүүлсэн хоёр боть номд байгаа эшлэлүүдээс сонирхъё. Би бүр онцлоод цээжилчихсэн эшлэлүүд. Чухамдаа бол Филатова хатагтайн гярхай нүдээр олж хараад адтай сэтгээд хурцаар тавьж байсан үнэлэлт дүгнэлт, тодорхойлолт, шаардлага 78 жилийн дараа (багагүй хугацаа шүү!) өнөө цагт монголчууд дээр нотлогдож байгаад хэргийн учир оршино. Тэрээр алсыг мөн айхтар зөв олж харжээ.

сонин mn

Филатова хатагтайн зовинолын үгс Монголд бэр болж дөнгаж ирсэний дараа:

-Засгийн газар яагаад монголчуудыг зэрлэг бүдүүлэг байдлаас нь соёлтой улс түмний зан заншилд шилжүүлэх тухай хууль батлахгүй удаад байгаа юм бэ?

Яг тийм, тэрхүү 1940-1950-аад онд л тэр хуулийг нь гаргаад албадчихсан бол дээр Баабарын тоочсон шиг нийгмийн сэтгэлгээний зовлонг өдийд амсахгүй байсан ч юм бил үү хэмээн гэнэт бодогдов.

Филатова хатагтайн бүр ч хатуудуулсан, гэвч үнэн гэмээр анхааруулга байна:

-Би тэдэнд Та нар залхуу, залхуу гэдгээ ч өөрсдөө мэдэж байгаа. Сэхээрэхгүй бол Та нар хэдэн жилийн дараа хятадуудын хүн-хүлэг болно, эсвэл тэрнээс ч дор юм болно гэж хэлдэг байлаа.

Сэхээрэхгүй явсаар бид XXI зууны эхний 25 жилийг (100-ны 4-ний нэг) алдаж өнгөрөөж байгаа нь худал биш гэж үү? “Хятадуудын хүн-хүлэг” гэж яасан муухайгаар дүрслэн хэлэв ээ, Тэргүүн хатагтай маань? Гол нь үнэнийг яасан үнэнээр нь ёрлож байж вэ?

WeChat хэмээх Хятадад түгээмэл хэрэглэдэг интернэт сүлжээнд монголчуудыг төдөн мянган юанийн цалинтай хар бор ажилд авч ажиллуулна, өдрийн төдөн юанийн цалинтай ногоо хураах ажилд авна гэхчлэн элдэв зар мэр сэр явж харагддаг. Голдуу Өвөр Монголоос тийм зар түгнэ. Манай монголчууд ч олноороо очиж ажилласан, ажиллаж байна. Өвөр Монголд төмс хураах ажилд очсон 30 монгол залууд Монголд хятад барилгачдын эдэлж байсан зовлонг амсуулсан эмгэнэлт явдал мартагдаагүй. Хүнд хүчир ажил хийлгэнэ, нөхцөл муу, мөнгө хөлсөн дээрээ гар татна, наадуул нь хэрүүл хийгээд нэмэргүй өнгөрсөн байх.

Бас нэг хов албаны итгэлтэй хүнээс сонслоо. Манай хөдөөд малчид цөөрсөн, мал маллах хүн олдохгүй гээд байдгийн бас нэг шалтгаан нь манай малчид өндөр цалинд нь болж Хятадад бөөн бөөнөөрөө очиж мал маллаж байгаа гэж, тэр үнэн үү? Үнэн бол тун харамсалтай байна.

Солонгос руу визийн шалгуур давж, онгоцоор нисч очоод хууль бусаар харлаад боолын хөдөлмөр эрхлэхийн оронд өмнөшөө хил даваад хэдэн юань хийгээд ирье гэх нийгмийн сэтгэхүй төлөвшсөн ба тэр нь хүрээгээ тэлж байгаад үнэхээр сэтгэл гонсоймоор. Цалингаа голсон багш, эмч нар удахгүй Өвөр Монголд олуулаа боолын хөдөлмөр эрхлэх вий гэхээс миний яс хавтайх юм. Нөгөө муулаад үзэж чаддаггүй хятадуудынхаа боол болохыг 1947 онд Филатова ёрлож, 78 жилийн дараа өнөөгийн монголчууд амьдрал дээр нотлох нь дутлаа гэж үү?

Мөдхөн манайд барилга барих, зам тавихаар хятад ажилчид бараг ирэхгүй болох нь байна. Хятадад хөдөлмөрийн хөлс нь байнга өсч байдаг, өсгөснийхөө пянг эдийн засаг нь ч дааж байдаг учраас тэр л дээ. Барилга, замынхаа ажлыг яажшүүхэн аялуулахаа одооноос бодохгүй бол болохгүй боллоо. Монголчуудаа хөдөлмөрт, хөдөлмөрийн сахилга батад сургах талаар бид дэндүү хоцорч яваа! Ард түмнээрээ ажил хийлгэж сургасан Засгийн газар, эрх баригчид нэн ихээр үгүйлэгдэж байна!

Эдүгээ нийслэлийн маань өнгө зүс хотын төвөөрөө, ил харагдах хэсгээрээ, өндөр шилэн байшин ярайлгаад гял цал болоод байх боловч дотогшоо сайтар орж ухаж үзвээс Эрээн, Манжуурын зах зээлийн томсгосон хувилбар, зээл–лангууны хот болж хувирсан нь худал биш гэж үү?

Лангуу сахисан хятад охид бүсгүйчүүл, харчуул Эрээн, Манжуурт ярайтлаа сууж байдаг, энд Улаанбаатар ба аймгийн төвүүдэд мөн ярайтлаа сууж байна. Юуны ялгаа байна? Сэхээрэхгүй явсаар бид дахиад 10;15; 20 жилийг алдана, тэр үед Хятад нь “мөрөөдлийнхөө” эхний лут зорилтыг биелүүлээд тэрбум хагас хятадуудаараа чинээлэг дундаж нийгмийг байгуулчихсан, “томсгосон Сингапур” болчихсон, тэдэнд монголчууд очиж зарагдаж, хар бор ажлыг нь хөлсөөр хийж өгдөгтөө тулбал яанаа гэдгийг сэтгээч, монголчууд минь? Сэхээрэгтүн!

Социалист Монголын Тэргүүн хатагтай маань нам-засгийн удирдагч нөхрөө дагалдаад Хятадад айлчилсан анхны сэтгэгдэл нь бүр ч ноцтой:

-Гэвч Бээжин, бас бидний очсон бусад хоёр хот нь гунигтай сэтгэгдэл үлдээсэн. Гудамжинд нь ав адилхан хөх хувцастай хүмүүс, тэгээд тэдний үүрэндээ овооролдсон шоргоолж шиг олныг нь яана аа. Тэд бүгд зүг зүг рүү тарж явдал бид юу болохыг төсөөлөхөд ч аймшигтай байв.

Тэрээр 1959 онд БНХАУ-ын 10 жилийн ойн баярт оролцоод ирэхдээ тийм бодолтой байжээ. Айхтар холыг харсан геополитикийн төсөөлөл байна. Ердөө хэдхэн жилийн дараа эр нөхөр нь харгис маоизмын тухай онол дэвшүүлж, түүнтэйгээ 20 жил цөхрөлтгүй тэмцэл явуулахад гэргий ханийнх нь энэхүү үзэл баримтлал (үүрэндээ овооролдсон шоргоолж шиг) ихээхэн нөлөөлсөн ч байж болохоор юм.

Филатова хатагтайн бас нэг зовинолын үгс:

-Дэлхий яасан ч том, Монгол яасан ч жижигхэн юм.

Цээжээ дэлдэгчид, мөнгөгүй хэрнээ бие тоосон, хоцрогдолынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог, өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй, хамгийн хялбар аргаар олз олох гэсэн сонирхолтой нөхдөд Филатова хатагтай энэ үгс нэгийг бодогдуулаасай билээ.

Хэрэв завхруулж гуйвуулж ойлгохгүй бол бас л хэрэгтэй үгсийг Тэргүүн хатагтай маань хэлж байсан байх юм. Дараахи мөрүүд номд бий:

-Та яагаад монгол хэл сурдаггүй юм бэ? Эх хэлээр нь ярьж байгаа аль ч орос хүнд монголчууд хичнээн хүндэтгэлтэй хандаж байгааг Та хараач. Та чинь улсын нэгдүгээр хүний гэргий шүү дээ хэмээн Д.Майдар түүнд хэлдэг байжээ.

Гэтэл Филатова хатагтай хариуд нь тэсгэлгүй уурлаж:

-Тэгснээс монголчууд орос хэл сурсан нь дээр. Арай илүү соёлтой болно.

Энд ухаж ойлговол бас л холыг харсан, сэрэмжлүүлсэн, хоцрогдлыг нь арилгах гэсэн чин бодол харагдаж байх шиг. Сэхээрээч гэх ятгалга тулгалт нь л явж байх шиг. Юу нь буруу байна вэ?

сонин mn

Эзэн Богд Чингис хаан руу орж яриа өрнөхөд Тэргүүн хатагтай орос гэргийн үзэл бодол бүр туйлшраад явчихна. “Анастасия Ивановна Чингис хаанд жигшингүй ханддаг өөрийнхөө төсөөллийг өөрчлөх бодолгүй байв” гэсэн мөрүүд явж байснаа:

-Дэлхийн талыг эзэлсэн мөртлөө ард түмэндээ юу ч үлдээгээгүй, нэг ч хот шиг хот, ядаж ордон үлдээгээгүй. Хүний урманд монголчуудыг хувцсаа угааж сургаагүй шүү дээ.

-Чингис хааны монголчуудад үлдээсэн зүйлийг тэдний төлөө Цэдэнбалын хийсэн зүйлтэй харьцуулж болно гэж үү?

Дэндүү примитив харьцуулалт байна. Нүүдэлчин өв соёл, аж төрлийг тэрээр үзэж чаддаггүй, хөгжил дэвшил рүү монголчуудыг хүчээр үтэр түргэн хөөж оруулахын чин хүслээр өвчилсөн хатагтайгаас цаашаа эшлэбэл мөн ч олон хуудас болохоор буй. Ерөнхийдөө энд юу гэж хэлэх гээд байнав гэхлээр хөгжил дэвшлээрээ XXI зуунд ядаж дундаж улс орны хэмжээнд очихгүй бол болохгүй ээ л гэх гэсэн юм. “Хятадуудын хүн-хүлэг” болохгүйн тулд улс үндэстнээрээ хичээе! Яг одоо сэхээръе, оройтлоо!

Эвлүүлж эшлэсэн дээрхи олон эшлэлийг ой тойндоо түр ч болов хадгалагтун!



Д.Баярхүү

Э.ХҮРЭЛБААТАР: ГЭРЭЛ НЬ УНТАРДАГГҮЙ “АРДЫН ЭРХ”-ИЙН ШАР БАЙШИНД СЭТГҮҮЛ ЗҮЙН САЙН БҮТЭЭЛҮҮД ТӨРДӨГ
Э.ХҮРЭЛБААТАР: ГЭРЭЛ НЬ УНТАРДАГГҮЙ “АРДЫН ЭРХ”-ИЙН ШАР БАЙШИНД СЭТГҮҮЛ ЗҮЙН САЙН БҮТЭЭЛҮҮД ТӨРДӨГ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​