fbpx Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдөг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 41 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдөг вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны 11 зөвлөхтэй. Зөвлөхүүд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ гэсэн дүрэмтэй.

Ерөнхий сайдын зөвлөхүүдийн багийг танилцуулж байна.

Ахлах зөвлөх Д.Амгаланбаатар

Тэрээр “MMCG” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал. Мөн Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад зөвлөхөөр томилогдсон. Д.Амгаланбаатар өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр мөн ажиллаж байсан билээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан зөвлөх П.Зохихсүрэн

П.Зохихсүрэн нь математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. ЗГХЭГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайдын зөвлөх болжээ.

Гадаад харилцаа, ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх М.Бадамлянхун

Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр нь ажиллаж байсан. Төв Европын Их сургуулийн байгаль орчны магистр, СЭЗИС-ийн бизнес менежментийн доктор.

Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Ч.Болортуяа

Сэтгүүлч мэргэжилтэй. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ. GoGo.mn сайтад ерөн­хий редактор, iKon.mn сайтын ерөнхий редактор, 2019, 2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ. Мөн ”Боловсролын реформ хөдөлгөөн” ТББ, “Илгээлтийн багш” ТББ-уудын үүсгэн байгуулагч юм.

Эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Д.Дашням

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Дашням Ерөнхий сайдад зөвлөж байна. Д.Дашням нь “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. Мөн “Юнайтед продакшн” ХХК, “Маршал гардианс эжэнси” ХХК зэрэг дүрс бичлэгийн компанитай.

Эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөх Д.Ирмүүн

МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг. Д.Ирмүүн Австри улсын Залцбургийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч дарга, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Хуулийн бодлого хариуцсан зөвлөх Б.Жамбал

Ерөнхий сайдын Хуулийн бодлого хариуцсан зөвлөхөөр Б.Жамбал ажилладаг. Тэрээр өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх П.Анужин

УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайдын Хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ. Тэрээр өнгөрсөн парламентын сонгуулиар Зүүн бүсийн тойрогт Ерөнхий сайдтай хамт нэг баг болон нэр дэвшсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ.

Улс төрийн бодлого хариуцсан зөвлөх Э.Эрдэнэжамъяан

Ерөнхий сайдын Улс төрийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Эрдэнэжамъяан ажиллаж байна. Тэрээр МАХН-ын Нарийн бичгийн дарга, ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан юм.

Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Батсүх

Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх Ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр ажилладаг. Б.Батсүх нь Хотын дарга асан Э.Бат-Үүлийн ойрын хүн хэмээддэг билээ. Гэр хорооллын нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам юм.

Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Д.Цогтбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлд орон тооны зөвлөхөөрөө гурван хүн томилсны нэг нь хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Д.Цогтбаатар юм. Тэрээр ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байсан билээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​