fbpx Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 33 секунд

Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан. Энэ Засгийн газрын гурван том дарга нь гурван намын дарга байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, АН-ын дарга Лу.Гантөмөр Тэргүүн Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайдаар ажиллаж байна. Засгийн ажил их, завгүй ажиллах ёстой болно. Тэгэхээр намынх нь ажил генескийн нуруун дээр бууж таарна.

Генсек гэснээс, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа намууд, тэнд дундаа МАН, АН хоёр ихээхэн ижилхэн генсек сонгож тавьжээ. МАН-ын генсекээр Я.Содбаатар, АН-ын генсекээр Н.Ганибал сонгогдсон. МАН-ын генсек Я.Содбаатар физикч-инженер мэргэжилтэй.

1997-1999 онд БШУСЯ-ны ШУА-ийн харьяа Дулааны техник үйлдвэр, экологийн хүрээлэнд ЭША, 1999-2005 ондп МАСЗХ-ны Нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2009-2010 онд МХЕГ-ын дарга, 2010-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012-2016, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, 2018-2019 онд Зам тээврийн сайд, 2020-2021 онд Шадар сайд, 2021-2024 онд ЕТГ-ын дарга, 2024 оны долдугаар сараас МАН-ын генсекээр ажиллаж байна. АН-ын генсек Н.Ганибал нь хэрэглээний математикч мэргэжилтэй. 2000-2002 онд ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгч, 2009-2012 онд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх, 2012-2015 онд ХХААЯ-ны МААБХЗГ-ын дарга, 2016.02-2016.09 онд ЗТХЯ-ны ТЗУХЭЗГ-ын дарга, 2016-2019 онд АН-ын ХЭГ-ын дэд дарга, Намын байгуулалтын газрын дарга, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2024 оны сонгуулийн дараа АН-ын генсек болсон. Ийм намтар түүхтэй хоёр генсек байгаа юм.

Тэднийг магтах нь “...Намуухан, даруухан генсек”, муулах нь “...Сул юм” гэцгээж байна.

Үнэхээр ч урьд өмнө энэ хоёр намын асуудал чухам л засаг төрийн хэмжээнд яригддаг байв. Эдгээр намуудын байр саваар болсон хэрэг явдал, генсекүүдийнх нь амнаас гарсан үг Монголын улс төрийн чухал үйл явдалд тооцогддог байлаа. Өмнөх генсекүүд өөрсдөө ч юм юманд хутгалдаж орооцолдсон дуулианы эзэд байлаа. Харин одоо намууд нь засагт нийлчихсэн болохоор эр баригч, сөрөг хүчин гээд сөргөлдөөд байх нь бага, тэр хэрээр генсекийн үүрэг хариуцлага хөнгөндүү байгаа бололтой юм. Гэхдээ намын гишүүдээ ажил албатай болгох, адаглаад л намынхаа санхүүг авлигын бус мөнгөөр шийдэх гээд ажил ихтэй нь ойлгомжтой. Түүнээс гадна, энэ жил эдгээр намын Их хурал болох ёстой. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээс эхлээд томоохон шийдлүүдийг гаргах ээлжит Их хурлууд нь болно.

МАН-ын Үндсэн дүрмийн 16.1-т “…МАН-д удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь МАН-ын Бага хурал байна, 17.1-т “…Ээлжит Их хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна”, 17.2-т “…Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гарган”, 17.3-т “…Намын Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно”, 17.4-т “…Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, 17.4.1-т “…намын үндсэн дүрэм, МАН-ын хөтөлбөр, Хяналтын Ерөнхий Хорооны дүрмийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах”, 17.4.2-т “…Намын Бага хурал, Хяналтын Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх”, 17.4.3-т “…МАН-ын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах” гэж заасан.

Мөн АН-ын Үндсэн дүрмийн 5.12.1-т “…Намын эрх барих дээд байгууллага нь АН-ын Их хурал мөн”, 5.12.2-т “…Их хурлын ээлжит хуралдаан дөрвөн жилд хоёроос доошгүй удаа хуралдана. УИХ-ын сонгуулийн дүн эцэслэн гарснаас хойш 60 хоногийн дотор Үндэсний бодлогын хороо хуралдаж Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол намын Их хурлын ээлжит хуралдааныг 90-ээс дээш хоногт товлон хуралдуулахаар зарлана. Их хурлын ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувь/-ийн саналаар эсвэл Намын Дарга зарлан хуралдуулна” хэмээжээ. Я.Содбаатар, Н.Ганибал хоёр өдийд энэ том хурлын бэлтгэлийг базааж байх учиртай.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголын шүүх “Женко“-гийн савраас салаагүй хэвээр байна
Монголын шүүх “Женко“-гийн савраас салаагүй хэвээр байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​