fbpx Кремлийг сандаргасан уулзалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Том онцлох
Огноо
Унших
7 минут 16 секунд

Кремлийг сандаргасан уулзалт

Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар дөрөвдүгээр эсвэл тавдугаар сард уулзах боломжтой эсэхийг Кремль судалж байгаа талаар нэрээ нууцалсан албан тушаалтнууд "The Moscow Times" агентлагт мэдээлжээ. Гэхдээ энэхүү уулзалт нь албан ёсоор болох эсэх нь батлагдаагүй учир эдгээр албан тушаалтнууд нэрээ нууцлахыг хүссэн байна. Өнгөрсөн сард АНУ-Оросын өндөр түвшний хэлэлцээг зохион байгуулснаас гадна Ойрхи Дорнодод болж буй ихэнхи асуудалд төвийг сахиж буй Саудын Арабд хоёр орны удирдагч уулзах магадлалтай аж. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр, Кремль уг уулзалтыг аль болох хойшлуулахыг хичээж байна.

Учир нь Оросыг Украины газар нутгаас цэргээ аль болох хурдан татахыг ятгахын тулд Вашингтон одоо тавьж буй нөхцөлөөсөө илүү уян хатан болзол тавьж, Москвад ашигтай санал гаргах болно гэж үзэж байгаа бололтой.

Гэсэн хэдий ч гадаад болон дотоодын асуудлаа тэнцвэржүүлэхийн тулд хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтыг Кремль яаран шийдвэрлэхгүй байна гэж зарим албан тушаалтан тайлбарлав. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, "Одоогийн байдлаар хэлэлцэж буй нэг хувилбар нь Улаан өндөгний баярын үеэр зохион байгуулах юм. Энэ нь дөрөвдүгээр сарын 20-ны үеэр гэсэг үг. Гэхдээ Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ойрхо Дорходод айлчлахаар төлөвлөж буйгаа зарласан. Тэрбээр сар хагасын дараа айлчилж магадгүй гэсэн тул Украины асуудлаарх уулзалт давхцаж магадгүй. Ямартай ч зуны амралт эхлэхээс өмнө хоёр орны тэргүүн нар уулзах болно" гэж "The Moscow Times"-д хэлжээ.

БЭЛТГЭЛ АЖИЛ

Орос болон АНУ-ын ерөнхийлөгчдийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил хэдэн сар үргэлжлэх шаардлага гардаг. Холбогдох дипломат, тагнуул, цэргийн төлөөлөгч болон иргэний хэргийн албан тушаалтнууд уулзаж, хоёр талын хэлэлцээрийн талаар хэлэлцэж, ямар асуудал дээр илүү анхаарах ёстойг тохиролцдог байна. Жишээлбэл, 2021 оны зургадугаар сард тухайн үеийн ерөнхийлөгч Жо Байден болон Путин нарын дээд хэмжээний уулзалтыг таван сарын турш бэлтгэжээ. Тус уулзалт Женевт болсон бөгөөд бэлтгэл ажилд наад зах нь албан тушаалын баримт бичиг урьдчилан солилцох, гэрээний текстийг зохицуулах зэрэг зүйлсийг бэлтгэдэг байна. Дээд хэмжээний уулзалтыг маш нухацтай, хянамгай хандах шаардлагатай тул зохион байгуулагч болон оролцогч талууд маш өндөр түвшний хариуцлагатай ажилладаг аж.

Үүний адил Кремлийн зүгээс Трамп болон Путин нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад таваас зургаан сар шаардагдана гэж тооцоолж байв.

Гэсэн хэдий ч дайны талбар дахь гэнэтийн өөрчлөлт, геополитикийн нөхцөл байдлаас хамааран Кремль бэлтгэл ажлаа түргэсгэх шаардлагатай болжээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн тайлбарлаж буйгаар, "Хэрэв уг уулзалтыг хэтэрхий удаан хойшлуулах юм бол Вашингтон хэлэлцээ хийх эрмэлзэл нь алдарч эхэлнэ. Москватай хэлэлцээ хийх сургаар АНУ-д дотоодын эсэргүүцэл гарч эхэлсэн бөгөөд Европын холбоотнууд ч мөн адил дарамт шахалт үзүүлж байна. Түүнчлэн, Трампд Хятадтай харилцах харилцаагаа зохицуулах бүр том сорилт тулгарсан" гэжээ.

Хэдийгээр Украины хүч дайны фронтод суларч байгаа гэж Москва үзэн, АНУ-тай хэлэлцэх нь нэн яаралтай асуудал биш гэж тооцоолж байсан ч дэлхийн улс төрийн нөхцөл байдал ганхаж байна. Кремлийн зарим хууль тогтоогч, эрх баригчид АНУ-тай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ харуулах хэрэгтэй гэж шаардаж байгаа бол түр азнах нь илүү дээр гэх хүмүүс ч бий.

Мөн Путин, Трамп нарын уулзалтаас өмнө Оросын арми Курск мужийг эргүүлэн авч, Украины эзэлсэн бүс нутгийн хил хүртэл хяналтаа тогтоох зэргээр дайны талбарт олсон амжилтаа бататгах хэрэгтэй гэж хэсэг бүлэг албан тушаалтнууд үзэж буй.

Саяхан тэтгэвэртээ гарсан нэгэн албан тушаалтан "The Moscow Times"-д хэлэхдээ, "Ямар ч нөхцөл дор байсан америкчууд бидний найз биш. Тэд бидний хүчийг сулруулж, дарамт шахалт үзүүлэх гэж хичээх л болно. Тиймээс бид хэдий чинээ газар нутгийг булаан авна, тухайн хэмжээгээрээ байр сууриа хүчирхэгжүүлж чадна. Киев ч мөн адил илүү найрсаг болж эхэлнэ" гэсэн байна. Гэхдээ уг асуудлаар хоёр орны төрийн тэргүүн нар уулзах эсэх нь Путины эцсийн шийдвэрээс хамаарах юм.

ӨНДӨР ЭРСДЭЛ

АНУ-ын хэлэлцээ хийх эрмэлзлийг тогтвортой хадгалахын тулд Кремлийн зүгээс Трампийн засаг захиргааны байр суурийг анхааралтай ажиглаж байна. Ажиглагчдын үзэж буйгаар, Украины дайнаас гадна Москва, Вашингтоны хооронд дипломат дайн өрнөж байгаа бөгөөд үүнийг эцэслэх эрх Трамп, Путин нарт бий. Тодруулбал, Оросын зүгээс хориг арга хэмжээг хөнгөвчлөх, Арктик болон Сибирийн төслүүдэд АНУ хөрөнгө оруулалт хийх, чухал технологи ашиглах, зэвсгийн хяналт, стратегийн тогтвортой байдал зэрэг хоёр талын олон асуудлыг хэлэлцэхийг хүсч буй.

Мөн Цагаан ордны зууван танхимд болсон Зеленский, Трампийн маргааны дараа Москва аль болох ойрын хугацаанд уулзалтыг зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, "Энэхүү уулзалтыг маш хурдан зохион байгуулах шаардлагатай байгаа нь гарцаагүй" гэсэн бөгөөд Трамп ерөнхийлөгч Путинтэй уулзах хүсэлтэй байгаа гэдгээ удаа дараа албан бусаар мэдэгдсэн гэж онцолсон юм. Гэсэн хэдий ч хурдан хугацаанд, товчхон хэлэлцээ хийхийг эрхэмлэдэг Трампаас ялгаатай нь Орос илүү өргөн стратегийн яриа хэлэлцээ хийхийг шаарддаг. Тус улсын эрх баригчид мөн 2018 оны Хельсинкийн дээд хэмжээний уулзалтыг давтахаас зайлсхийх гэж хичээж буй. Учир нь тухайн үед талууд найрсаг харилцаатай байсан ч тодорхой шийдэл, тохиролцоонд хүрч чадаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын холбоог сулруулах бодлогоо үргэлжлүүлсээр байна”
“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын холбоог сулруулах бодлогоо үргэлжлүүлсээр байна”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​