fbpx С.Энхболд: ЭМДС одоо “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
7 минут 39 секунд

С.Энхболд: ЭМДС одоо “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай

Эрүүл мэндийн сайд асан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдтой ярилцлаа

– Эрүүл мэндийн даатгалын сан Капитал банкнаас мөнгөө авах асуудал одоо юу болж байна вэ?

-Нийгмийн даатгалын сангаас 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа салсан. Тэгээд 2019 оноос хойш чөлөөт үлдэгдлийн мөнгө банкуудад байршиж эхэлсэн байдаг.Тэр үеэс л энэ асуудал үүссэн. Миний хувьд 2021 онд Эрүүл мэндийн сайдын алба хашсан. Салбарын сайд гэдэг өөрөө Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ахалдаг. Тухайн үед арилжааны банкуудад байршуулсан мөнгөн дүн 130 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Харин хуулийн байгууллага ажиллаад 60 аад тэрбум нь төлөгдсөн. Одоо бол 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай байгаа байх. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс бусад газартай хамтраад хураагдсан хөрөнгө, барилга, үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулах, дуудлага худалдаанд оруулах зэрэг ажлыг хийсэн. Бид аль болох хурдан хугацаанд энэ асуудлыг шийдэхийг зорьж байна. Гэвч зарим нэг барилгууд нь анхны үнэлгээнээсээ зөрөх зэрэг асуудлууд байгаа.

– Чөлөөт үлдэгдлээ дахин арилжааны банкуудад байршуулаад эхэлсэн юм уу?

-Нийгмийн даатгалын сан чөлөөт үлдэгдлээ тэгж зохицуулж байгаа юм шиг байна лээ. Харин одоо бол Эрүүл мэндийн даатгалын санд чөлөөт үлдэгдэл гэж байхгүй. Өвчлөлийг бид хязгаарлах боломжгүй шүү дээ.Тиймээс ч Эрүүл мэндийн даатгалын сан бол хязгаартай төсөвтэй хэрнээ хязгааргүй хэрэгцээтэй. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 2021 оноос хойш тогтмол нэмэгдүүлж явж байгаа. Жил бүрийн төсөв дээр 200300 тэрбум төгрөгийг нэмж суулгаж, ард иргэдэд тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, аль болох санхүүгийн дарамтгүй байлгах бодлогыг барьж байна. Тийм ч болохоор ЭМДСгийн энэ оны орлого хоёр их наяд, 500 тэрбум төгрөг, зарлага нь 2.290 их наяд байхаар батлагдсан. ЭМДЕГ гэдэг маань өөрөө улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэрээтэй байгууллагуудаа санхүүжүүлж явдаг. Үүнд лавлагаа шатлалын 342 эмнэлэг, 1500 гаруй эмийн сан, анхан шатны тусламж үзүүлж байгаа сум болон өрхийн 552 байгууллагатай гэрээтэй ажилладаг.

–Оны сүүлч болохоор дахиад санхүүжилт тасрах, мөнгөгүй болох эрсдэл гарахгүй гэх баталгаа бий юу?

-Ийм асуудал аль болох болох гаргахгүй байхыг л хичээж байна. Гэхдээ би түрүүн хязгаарай төсөвтэй ч хязгааргүй хэрэгцээтэй гэж хэлсэн. Гэнэтийн зүйл гарах юм бол улсаас санхүүжүүлээд явахаас өөр аргагүй шүү дээ.

–Хувиараа ЭМД төлөх мөнгө нэмэгдсэн гэсэн шүүмжлэл явж байна. Хэд болсон юм бэ?

-Урьд нь нэг хувийн шимтгэл төлдөг байсныг энэ оны нэгдүгээр сард засгийн газрын хурлаар хоёр хувь болгосон. ингэж нэмэгдээд нэг хүн жилд 184 мянган төгрөгийг эМДС-д төлж байгаа. Гэвч манай зарим иргэд үүнийгээ төлдөггүй. Тэгж явж байгаад яг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай болонгуут урьд өдөр нь очоод төлчихдөг. Тэгээд л маргаашнаас нь тусламжаа аваад явчихдаг. энэ бол үнэндээ байж боломгүй л зүйл. Даатгал төлж байгаа иргэд маань нийт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 30 орчим хувийг авдаг. харин төрөөс дааж байгаа иргэдийнх болохоор 70 хувь. Сангийн зарцуулалт нь ийм л байдаг.

–Хавдартай хүмүүсийн эмчилгээний зардлын мөнгө хасагдсан учраас эмчилгээгээ авч чадахгүй байна гэдэг зүйл яригдаж байсан. Энэ юу болсон бэ?

ЭМДЕГ гэдэг маань иргэн даатгуулагчийг төлөөлсөн байгууллага. Нэг ёсондоо бид бүтээгдэхүүн худалдаж авдаг гэсэн үг. Тухайн өвчтөнд ийм эмчилгээ хийлээ гээд манай байгууллага руу нэхэмжлэл явуулдаг. Түүнийг нь бид хянаж үзээд санхүүжилтийг нь олгодог. Түүнээс эм, тарианы нийлүүлтэд оролцдоггүй.

–Даатгалаар олгодог эмүүдийн чанарын асуудлыг иргэд байнга ярьдаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

чанар гэхээр олон зүйл яригдана. Нийтдээ найман хүчин зүйл байдаг. Энэ тухай би ноднин жилийн эмийн сонсгол дээр ч хэлж л байсан. хадгалалт, савлалт, тээвэрлэлт гээд иргэнд очтолоо найман үе шатыг дамждаг. Аль нэгэн дээр нь сандартын горим алдагдахаар чанарт нөлөөлдөг. Тийм болохоор Монгол Улсад орж ирж байгаа эм бүрийг чанаргүй гэж хэлж болохгүй. Мэдээж чанаргүй эм байгаа юу гэвэл байгаа. үүнийг илрүүлэхийн төлөө л явж байгаа. энэ хүрээнд засгийн газраас хэд хэдэн том ажил хийгээд явж байна. Ерөнхий сайд Солонгос улсад айлчлах үеэрээ тус улсаас эм оруулж ирэх талаарх уулзалтуудыг Ерөнхий сайд нарын түвшинд хийсэн. Энэхүү ажлын хүрээнд Солонгос улсаас энэ оноос эхлэн нэг үүсгүүрийн эмүүд орж ирж байна. Аль болох хямд үнэтэй хэрнээ чанартай эмийг л ард иргэддээ нийлүүлэх бодлогыг засгийн газраас барьж байгаа. эрүүл мэндийн даатгалын сан дээр 2021 онд хөнгөлөлттэй эмийн төсөв гэж 38 тэрбум төгрөг тавигддаг байсан. Жил бүр нэмэгдсээр байгаад энэ жил 170 тэрбум төгрөг болсон байна. энэ бол иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх,уртасгах зорилго барьж байгаагийн илрэл.

–Танай байгууллагын зүгээс гэрээтэй эмийн сангууддаа шалгалт хийж, зөрчилтэй бол хариуцлага тооцдог уу?

ЭМДС жилдээ 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгох асуудлаар гэрээ хийж, хамтран ажилладаг. Улмаар жил бүр тухайн гэрээг нь дүгнэдэг. Өнгөрсөн 2024 оны эцсээр бид 70 гаруй эмийн сангийн гэрээг цуцалсан. Мөн энэ тооны эмийн сангуудыг түдгэлзүүлсэн. энэ мэтчилэн гэрээний хүрээнд шалгалт хийдэг. Дээрээс нь ноднин жилийн төгсгөлөөс эхлэн бид гаалиар орж ирж байгаа эмүүдийн мэдээллийг авдаг болсон. ингэснээрээ эмийн сангуудтайгаа мэдээллийг нь тулгах, үнийн дээд хязгаарыг тогтоох, үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх гээд олон талын ашиг тустай болж байгаа юм. Мөн энэ жил эмийн хяналтын лабораторийн маань тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

МУГТ Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар төрд 28 тэрбум 820 сая төгрөгийн хохирол учруулсан эсэхээ шүүлгэнэ
МУГТ Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар төрд 28 тэрбум 820 сая төгрөгийн хохирол учруулсан эсэхээ шүүлгэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​