fbpx Монголыг Москвагаас удирдах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 42 секунд

Монголыг Москвагаас удирдах уу?

Монгол Улс ОХУ-тай 1921 онд дипломат харилцаа тогтоож, 2009 онд стратегийн түншлэл, 2019 онд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж байв.

Иж бүрэн стратегийн түншлэл гэдэг хоёр улс бүх талаар харилцан ашигтай ажиллана гэсэн үг. Тодруулбал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлнэ.

Бүхнийг фронтод лоозонгоор түүхий эд, амьд мал, ашиг шимийг нь хойд хөрш рүүгээ илгээж байснаа энд азная... Социализмын 70 жил дэх ах дүүгийн найрсаг харилцааг ч орхьё. Харин иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан цагаас хойшхи хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа чухамдаа өгөө, аваа тэнцвэргүй, де-факто хоригтой явж иржээ.

Манай Улс Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэхийг хаврын чуулганаар эцэслэнэ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд уг байгууллагын гишүүн бөгөөд одоо Монгол улс түр хэлэлцээр байгуулж, гишүүн болох эсэх нь УИХ-аас хамаарна.

Эдийн засгийн интеграциар дамжуулан гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, чөлөөт худалдааг хялбаршуулах, тарифгүй худалдааг өргөжүүлэх зорилготой гэх.

Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос гэсэн таван гишүүнээс бүрдэх Евразийн эдийн засгийн холбоо 2015 онд байгуулагдаж байв.

Худалдааны түр хэлэлцээр хийх үү?

Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа бизнес эрхлэгчид чөлөөт худалдааны хэлэлцээрийг хойшлуулахыг шаардаж байв. Хэрвээ хэлэлцээр зурагдвал үндэсний үйлдвэрлэгчид тэр чигтээ нурах тухай ярьж байсан бизнес эрхлэгчид Засгийн газарт буулт хийсэн бололтой. Тэд дахин ам нээхээс цааргалж буйгаас Засгийн газрын шахаанд оржээ гэдэг нь илт уншигдаж буй. Үүгээр бол Монгол улс ЕАЭЗХ-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах нь нэгэнт тодорхой болжээ.

Иж бүрэн стратегийн түншлэлтэй манай хоёр орны худалдааны эргэлт 95/5 гэсэн харьцаатай. ОХУ-ын импорт 95 хувь, Монголын экспорт таван хувь. Үүнээс Монгол Улс бүх цаг үед ОХУ-ын худалдааны хоригт байсан мэт. Иж бүрэн стратегийн түншлэлтэй гэхэд даанч чамлалттай үзүүлэлт. Дээрх харьцааг 90/10 хүргэхэд ЕАЭЗХ-д нэгд гэх Оросын шахалт. Хэрэв шахалтад орвол дараах эрсдэл Монголыг хүлээж байна.

Монгол улс ЕАЭЗХ-д элсвэл бүрэн эрхт байдлын асуудал хөндөгдөнө. Тодруулбал Монгол Улс гаалийн болон эдийн засгийн бодлогодоо бие даан шийдвэр гаргах боломж хумигдана.

ЕАЭЗХ-ны шийдвэрийг мөрдөх шаардлага тулгарна. Гадаад худалдаа хязгаарлагдах эрсдэлтэй. ЕАЭЗХ-д нэгдсэнээр гуравдагч орнуудтай хийх гадаад худалдааны эргэлт хумигдана. Европ, Хятадтай худалдаа хийхдээ ЕАЭЗХ-ны дүрмийг баримтлах шахалтад орох магадлалтай. Стратегийн бодлого ОХУ-аас хараат байдал нэмэгдэх буюу эрчим хүч, зам тээвэр, шатахууны салбарт хараат байдал улам нэмэгдэнэ. Гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүн импорт нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгчид үүдээ барина. Товчхондоо бол Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-д элсэх нь эдийн засгийн “бяцхан үр өгөөжтэй, аюулгүй байдлын” хувьд асар том хохиролтой.

Орос, Монголын худалдааны эргэлт өнгөрсөн оны эцэст гурван тэрбум ам.долларт хүрчээ.

Монгол Улс мал аж ахуйн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, түүхий эд, ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнээ татваргүй гаргана. Одоогийн байдлаар манай экспорт 90 сая ам доллар. Хоёр жилийн хугацаанд Монголын экспорт 150-200 сая ам.доллараар өснө гэж төсөөлж буй. Ингэлээ ч талуудын тэнцэл хангагдах ямар ч боломжгүй.

Их Британи Европын холбооноос гарч, АНУ тарифын бодлогоор дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж байхад Монгол эдийн засгийн “хавхандаа” өөрөө гүйж орвол Москвагийн хүсэл гүйцэлдэж буй нь тэр биз ээ...

Төрөөс төрсөн тэрбумтнууд бол илчлэгдээгүй л болохоос биш гэмт хэрэгтнүүд
Төрөөс төрсөн тэрбумтнууд бол илчлэгдээгүй л болохоос биш гэмт хэрэгтнүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​