fbpx Путин 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрээс татгалзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 47 секунд

Путин 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрээс татгалзав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украинд гал зогсоох асуудлаар Дональд Трамптай хоёр цаг гаруй утсаар ярилцав. 30 өдрийн гал зогсоох хэлэлцээр нь энхийн гэрээний эхний алхам болно гэж талууд найдаж байв. Гэвч Путин Украины эрчим хүчний байгууламжид халдлага үйлдэхээ зогсооно гэсэн ч 30 өдрийн бүрэн гал зогсоох хэлэлцээрээс татгалзав. Тэрбээр Трамптай ярилцаж дуусмагцаа Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөө зогсоох тушаалыг армидаа өгсөн байна.

Трамп энэ яриагаа гайхалтай болсон гэж дүгнэсэн боловч хүссэн үр дүндээ хүрч чадсангүй.

Оросын арми Украинд идэвхтэй давшиж буй тул Путин цаг хугацаа алдахгүйн тулд томоохон буулт хийхээс зайлсхийсэн гэж шинжээчид үзэж байна. Түр гал зогсоох нь Украинд цэргээ зэвсэглэх боломж олгоно гэж тэр болгоомжилсон бололтой. "Дайныг сунжруулж буй энэ оролдлогыг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой" гэж Путин хэлжээ.

Украин хариуд нь сарын хугацаанд харилцан эрчим хүчний байгууламжууддаа цохилт өгөхгүй гэх байдлаар гэрээг цомхон болгохыг дэмжинэ гэж мэдэгдлээ. Харин Цагаан ордон энхийн төлөвлөгөөнд чиглэсэн илүү өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээг даруй эхлүүлнэ гэж мэдэгдэв.

Германы Маршаллын сангийн ерөнхий захирал Кристин Берзина "Энэхүү дуудлага нь Оростой хэлэлцэхэд ямар хэцүү гэдгийг, мөн тэд дайныг зогсоохын тулд ямар ч бодитой ахиц дэвшил гаргах хүсэлгүй байгааг харууллаа. Хязгаарлагдмал гал зогсоох хэлэлцээр бол маш жижигээр л урагшилж буй явдал" гэв.

Путин, Трамп нарын хэлэлцээтэй зэрэгцэн ОХУ Мягмар гаригийн орой 40 гаруй нисгэгчгүй нисэх онгоц хөөргөсөн нь Сумы болон бусад бүс нутагт хүрсэн. Тэр дундаа Киев мужийн эмнэлгийн байгууламжид цохилт өгчээ.

Мөн энэ үеэр Зеленский Хельсинк хотод албан ёсны айлчлалаар иржээ. Тэрбээр Украины энхийн хэлэлцээнд Европыг оролцуулах ёстой гэж мэдэгдэв. Мөн ОХУ-ыг эзлэн авсан газар нутгаа буцааж өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

Европын орнууд Орос, Украины гал зогсоох хэлэлцээрийн талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен "ОХУ ирээдүйд Европын ардчилалтай сөргөлдөж болзошгүй тул бид үүнд бэлтгэхийн тулд цэрэг, аж үйлдвэрийн хүчин чадлаа ихээхэн нэмэгдүүлсэн" гэж анхааруулсан юм. Харин Германы канцлер асан Олаф Шольц "Гал зогсоох хязгаарлагдмал анхны алхам чухал боловч бүрэн гал зогсоохыг дахин уриалж байна" гэжээ.

Дашрамд дурдахад, Украинд гал зогсоох алхамыг хянах ажлын хүрээнд Европын орнууд 25-30 мянган цэрэг илгээж магадгүйг хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ тэдгээр цэргийг фронтын шугам дагуу байрлуулахгүй. Оросын арми дахин байлдааны ажиллагаа явуулбал шуурхай хариу өгөх үүднээс байрлуулна гэж байжээ. Франц улс жишээ нь 10 мянган цэргээ илгээх боломжтой гэж мэдэгдсэн. Их Британи ч бас хүч нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, KYIV INDEPENDENT

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​