fbpx Ж.Оджаргал шиг л Ерөнхий сайд Монголд хэрэгтэй!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 27 секунд

Ж.Оджаргал шиг л Ерөнхий сайд Монголд хэрэгтэй!

УИХ-ын хаврын чуулган саяхан нээлтээ хийсэн билээ.Нээлтийн дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан УИХ-ын танхимын үүдэнд нэгэн мэдэгдлийг хийв.

Тэрбээр энэ үеэрээ: “М-Си-Эс” групп бол Монголын хамгийн том мафи. Энэ компанийн эсрэг хангалттай нотлох баримтууд байгаа. Хяналтын сонсгол явуулах хүсэлтэй байна” гэсэн нэгэн сонин зүйлийг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн хувьд гэвэл энэ хүн өмнө нь төрийн албан тушаал огт хашиж байгаагүй бараг азаар гэх үү УИХ-ын гишүүний суудалд суусан нэгэн.

Түүний тухайд хэвлэлээр янз бүрийн зүйл бичигддэг бөгөөд түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэх яриа байдаг. Ямартай ч Л.Мөнхбаясгалангийн хувьд өмнө нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсныг Монголын ард түмэн сайн мэднэ. Тэгвэл энэ хүн хэний захиалгаар “М-Си-Эс” групп руу дайрах болов гэдэг нь сонирхол татаж байна. “М-Си-Эс” группийн тухайд гэвэл энэ компани Монгол Улсын хөгжил дэвшилд ямар бодитой хөрөнгө оруулалт хийсэн, дэлхийн брэндүүдийг Монголд хэрхэн бий болгосон гэдгийг Монголын ард түмэн андашгүй сайн мэднэ. Гэтэл Монгол Улсын жирийн иргэдийн өдөр тумын хэрэглээ болсон дэлхийн брендүүдийг Монголд нутагшуулсан “М-Си-Эс” групп руу бараг азаар шахуу УИХ-ын гишүүн болсон ямар ч боловсоролгүй шахуу этгээд дайрч давшлаад эхэлллээ.

Уг нь УИХ-д хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд тухайн орон нутгийнхаа хөгжил дэвшилд санаа зовж суух ёстой. Гэтэл тэгсэнгүй өөрт хамааралгүй шал өөр юм руу үсчиж Монгол Улсын бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулж буй үндэсний томоохон компани руу дайрч давшлаад эхэлсэн нь гайхал төрүүлж байна.

“М-Си-Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын тухайд гэвэл тэрбээр хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн. Анх тэрбээр бизнесийн шинэ санаа, шийдэл бүхий гурван найзынхаа хамт 1993 онд Урт цагааны умгар өрөөнд ганц ширээ сандалтайгаар компаниа байгуулж байсан. Түүнээс хойш түүний удирдсан компани бизнесээ өргөжүүлж өдгөө “М-Си-Эс” групп гэгдэх нэгэн томоохон айлыг бий болгосон. Өдгөө тус групп 7000 орчим ажилтантай, Монгол улсын томоохон компаниудын нэг.Дэлхийн улс орнууд үндэсний томоохон компаниудаа аль болох бодлогоор дэмжиж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулдаг жишиг байдаг. Тэгээд тэдгээр компаниуд нь аажмаар томорч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч эцэст нь улс орон нь тэдгээр компаниудынхаа үр нөлөөгөөр хөгждөг гэдгийг хүн бүхэн мэднэ. Япон гэхэд л анх үндэсний компаниудаа хөгжүүлж, дэлхийд цойлж гарч ирсэн байдаг. Тэдгээр нь өнөөдөр улс орныхоо нүүр царай, хөгжлийн гол зангилаа болж дэлхийд тэргүүлж байна. Тэр үүднээсээ Монгол улсын нүүр царай болж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр болж буй үндэсний томоохон компаниуд болон бизнес эрхлэгчид рүүгээ дайрч болохгүй.

Ж.Оджаргалын удирддаг “М-Си-Эс” группийн хийсэн бүтээсэн зүйлийг тоочвол зөндөө зүйл бий. Тус компани өнөөдөр дэлхийд алдартай “Coca Cola”, “Tiger”-ийг Монголд үйлдвэрлэж, алдарт “Шангрила”-г Улаанбаатарт сүндэрлүүлж, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарчээ.

Тус компанийн байгуулсан “Орчлон сургууль” өдгөө дэлхийн стандарттай бараг л адилхан ажилладаг. Мөн тэдний үүсгэн байгуулсан Монголын хамгийн олон хэрэглэгчтэй “Юнител” компани нь орон даяар үүрэн холбооны тоон технологийг хөгжүүлж, Монголд анх удаа интернэт, суурин утас телевизийн үйлчилгээг нэгтгэсэн гурвалсан үйлчилгээг оруулж ирсэн. Мэдээж үндэсний ийм том компанийг бий болгоно гэдэг амаргүй ажил. Дэлхий дээр юм хийж бүтээдэг хүн, хийж бүтээдэггүй хүн гэж хоёр янзын хүн байдаг.

Тэгвэл “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын хувьд юм хийж бүтээдэг хүний тоонд зүй ёсоор орно. Харин юм хийдэггүй, үргэлж бусдын хийсэн бүтээсэн юмыг үгүйсгэж харлуулж суудаг хүмүүс өнөөдөр Монголд хангалттай олон байна. Тиймээс ч хийж бүтээдэг ийм хүмүүсээ Монголын төрөөс маш сайн дэмжиж, урамшуулах хэрэгтэй байна. Түүнээс биш үндэсний томоохон компаниуд руугаа дайрч давшилж, тэднийг мафи гэж нэрлэх нь үнэхээр зохисгүй юм.

Нөгөөтэйгүүр Монголд ямар Ерөнхий Сайд хэрэгтэй вэ? гэдэг нэг асуулт бий. Манай улсад тулгамдаж буй хамгийн том асуудал бол эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, олдог орлогоо л нэмэгдүүлэх явдал.

Өөрөөр хэлбэл маш сайн эдийн засагч, санхүү, бизнесийн стратегич Ерөнхий Сайд л Монголд хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэхэд л амьдралынхаа дийлэнхи хугацааг бизнесийн салбарт зориулсан нэгэн шүү дээ. Яг түүн шиг л маш сайн бизнесмэн нэгнийг яагаад Ерөнхий Сайд болгож болохгүй гэж? Бүр шуудхан хэлэхэд өнөөдөр Монголд Ж.Оджаргал шиг л Ерөнхий сайд хэрэгтэй байна! Тэгж байж Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил баталгаатай болж, эдийн засаг тэлэх болов уу?

С.Сарнай

Sonin.mn

“Хүүхдэд худал байдаггүй”
“Хүүхдэд худал байдаггүй”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​