fbpx Ц.Чинбат: Лу.Гантөмөр “Улныхны саналыг авахын тулд Женко хэрэгтэй“ гэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
7 минут 18 секунд

Ц.Чинбат: Лу.Гантөмөр “Улныхны саналыг авахын тулд Женко хэрэгтэй“ гэсэн

АН-ын гишүүн Ц.Чинбаттай ярилцлаа.

-Та АН-ын гишүүн, гэхдээ АН-ын томоохон фракцийн нэг, МоАХ-ны дарга Х.Баттулга ба түүний фракцийнханд маш шүүмжлэлтэй хандаг. Ямар учраас ингэж шүүмжлэлтэй ханддаг юм вэ?

-АН өөрөө чөлөөт эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн хувь хүний идэвхи санаачлага, хувийн өмч, нээлттэй засаглал, чөлөөт нийгмийг хүсдэг үзэл баримтлалтай нам. Харин үүний эсрэг үзэл санаатай Монголыг хорлож байгаа хүмүүстэй яаж нэг дор хамт байх вэ гэдэг өөр асуудал. Би ялангуяа Х.Баттулгыг дагаад яваад байгаа хүмүүсээс дэлхий ертөнц дээр газрынхаа ашигт малтмалыг бүгдийг нь дээрэмдэж аваад хөгжөөд, жаргаж байгаа улс хаана байна гэж асуумаар байна. Дэлхий дээрх 200-аад улс үндэстэн дотор тийм улс байна уу? Байхгүй. Харин үүнийхээ төлөө хэдэн олигархиуд, дээрэмчид бий болж, иргэдээ дарангуйлж дарамталж амьдардаг жишээг би захаас нь дурьдаад өгч болно. Белорусь байна, Венесуэль байна, Орос байна. Энэ мэт маш олон улс орнуудыг би жишээ татан ярьж өгч чадна. Би С.Ганбаатар, Х.Баттулгыг энэ зарчим үзэл санаан дээр мэтгэлцэе гэж урьсан.

Төмөр замыг нууцын зэрэглэлд оруулсан байсан. Бид нар хэдэн төгрөгөөр төмөр зам барьсныг нь мэдэхгүй. Мухар төмөр зам барьсан байсан. Одоо дахиад 14 тэрбум юаны алдагдлыг бид нар Хятадад төлөх гэж байна. Дээрээс нь ахин 3 орчим тэрбум юанаар бид нар төмөр зам холбуулах гэж байна.

Үүний ард зүгээр л бид нараас албан бус тоо баримтаар нь бодоод үзэхэд 13 орчим их наяд төгрөгийг хулгайлсан байна. Салхитын мөнгөний ордоор өр тэглэсэн гээд ахмадууд маань ярьдаг. Одоо хүртэл татвар төлөгч бид бүхэн төлөөд л явж байна. Тэр ахмадууд өөрсдөө сүү, талх, махныхаа мөнгөөр эргээд тэр мөнгийг нь төлөөд явж байна. Нөгөө Салхитын мөнгөний орд нь ашиглагдаад дууссан. Дампуурсан. Бас бид түүнийг нь төлөөд л явж байна. Одоо ийм юм хийж Монголыг хорлож байгаа хүмүүстэй яаж эрүүл саруул ухаанаар ярих юм. Энэ бол боломжгүй зүйл.

Амиа хоохойлохын тулд л Монголчуудыг хорлох юм хийдэг. Энэ хүмүүс яагаад Монгол ийм өстэй байдаг юм. Яагаад Монголчуудад өширхөөд байдаг юм. Ганцхан шалтгаан байгаа. Шуналаасаа болж, Кремльд дүүжлүүрийн олсонд орж, нохой амиа аврахын тулд л Монголчуудыг хорлодог.

Бидэнд ийм түүх бий. Х.Чойбалсан гэдэг хүн нохой амиа авч үлдэхийн тулд хэчнээн мянган хүний амь насыг хороолоо. Ю.Цэдэнбал гэдэг хүн хэчнээн мянган хүмүүсийг хэлмэгдүүлж, нохой амиа авч үлдэж, дараа нь Оростоо очиж алууллаа. Тэгвэл түүнтэй адил Х.Баттулга энэ нохой амиа авч үлдэхийн тулд л Монголчуудыг хорлож байна. Тийм учраас би С.Ганбаатар, Х.Баттулга нарт тоо баримт фактаа гаргаж ирээд мэтгэлцэе гэж хэлдэг.

-АН дотроо ингэж хоёр хуваагдаад байгааг та юу гэж дүгнэх вэ?

-Би анхнаасаа АН-ыг хуваагдаад яваасай л гэж хүссэн. Би Л.Гантөмөрийг намын дарга болсны дараа ч хэлж байсан. Гантөмөр өө одоо энэ популистууд, нацистуудаасаа салахгүй юм уу гэж. Наад хөх туг намируулаад яваад байгаа цэвэр цус нөж ярьж Монголчуудыг хооронд нь алалцуулаад байгаа энэ хүмүүсээ зайлуулахгүй юм уу гэж хэлсэн. Л.Гантөмөр надад юу гэж хэлсэн гэхээр тэр юм ойлгодоггүй харанхуй масс, улныхан чинь Х.Баттулгад хайртай байгаад байна. Тэгээд тэр массын саналыг авахын тулд энэ хүнийг байлгахаас өөр аргагүй байна гэсэн. Би бол эсрэгээрээ байсан.

сонин mn

Тэр улныхан тэр Х.Баттулгатайгаа хамт МАН-тайгаа хамт явдаг л юм байгаа биз. Би иргэдийг эрүүл саруул ухаантай гэдэгт итгэж найддаг. Тэгээд тэр Х.Баттулгыг хайрлаад байгаа улныхных нь амьдрал өдрөөс өдөрт доройтох нь ойлгомжтой.

Одоо Хятадууд нүүрс худалдан авах нь өдрөөс өдөрт багасч байна. Юмны үнэ өсч байна. Нөгөө худалдан авах чадвар муутай хэсгийнхний амьдрал улам л хүнд болно. Түүнээс биш энэ баян чинээлэг хэсэгт тэр зовлон нэг их ирэхгүй. Яг ийм үе дээр нь энэ коммунистууд ангийн хувьсгал хийх гэж оролддог.

Монголд яг ийм юм хийх гээд санаачлаад уриалаад байгаа хүн бол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар. Хөрөнгө мөнгөтэй болсон хэсгийг нь ангийн дайсан болгоод эд нарын өмчийг дээрэмдэж авья гэдэг юм руу уриалаад байна. Энэ бол Монголчуудыг талцан хувааж нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөдөг Оросуудын л технологи. Ийм юмыг бид нар даван туулаад гарсан. Би нарын түүх, гашуун сургамж үүнийг баталдаг. Гэтэл үүнийг дахиж давтах гээд яваад байна.

Та АН-ын гишүүний хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандаж юу гэж хэлэх вэ? Микрофон нээлттэй байна?

Би УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Монголд битгий гай болоод гэж хэлмээр байна. Тэртээ тэргүй чи Оростоо л очиж алуулна. Зүгээр л нохой амиа өгөөд эртхэн шиг үхэж далд орооч. Монголчуудад битгий ингэж гай болооч, Монголчуудын хувь тавилан, маргаашийг нь битгий булааж авч, Монгол Улсыг битгий хорлооч гэж хэлмээр байна. Чи яагаад Монголд ингэж их өширхөөд байдаг юм. Мөн би УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Баттулга нарыг та нарын хүссэн телевиз дээр чинь очоод ямар нэгэн эвлүүлэггүй мэтгэлцэе гэж уриалж байна.

Ярилцсан У.Анударь

“Монголдоо сайхан амьдрахын тулд өөр орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй”
“Монголдоо сайхан амьдрахын тулд өөр орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​