Цахим мөрийтэй, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд өөрийн нэр дээр бүртгэлтэй данс, цахим, виртуал хөрөнгө, утасны дугаар, цахим хаягаа ашиглуулсан тохиолдолд хуулиар хариуцлага хүлээнэ.
Эрүүгийн хуулийн ялын интервалд нийцүүлж
450,000-5,400,000 төгрөгөөр торгох,
240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,
6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заав.