fbpx ЦЕГ-ААС “ТӨРСӨН” ТЭРБУМТНУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
13 минут 26 секунд

ЦЕГ-ААС “ТӨРСӨН” ТЭРБУМТНУУД

ЦЕГ-ын үе үеийн дарга нар улс төр, бизнесийн бүлэглэлийнхний эрх ашгийг хамгаалж, хууль бус үйлдлүүдийг нь нуун дарагдуулдаг, гадаадын хөрөнгө оруулагч нарт зохиомол хэрэг "тохох" замаар хөөж явуулж, хөрөнгийг нь дээрэмддэг гэх ноцтой мэдээллүүд байдаг ч хууль хяналтын байгууллагад шалгагдахгүйгээр хав дарагдсаар өдий хүрсэн. Бодит байдал дээр ч насаараа төсвийн цалингаар төрд зүтгэсэн гэх хурандаа, генералууд толгой баячуудын тоонд орчихсон байх нь нийтлэг. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт ЦЕГ-ын үе үеийн дарга нарын хөлжиж, хөрөнгөжсөн баримтыг цувралаар хүргэж эхэллээ. Энэ удаад ЦЕГ-ын дарга асан Р.Чингис, М.Ганболд, Д.Сандаг-Очир нарыг баримтыг дэлгэж байна.

ЦЕГ-ЫН ДАРГА АСАН, ЦЕГ-ЫН ДОТООД ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Р.ЧИНГИСИЙН “PSG” ХАМГААЛАЛТЫН АЛБА Ж.ОДЖАРГАЛ, Л.ЧИНБАТ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, П.БАТСАЙХАН НАРЫН ОФФИС, ҮЙЛДВЭР, УУРХАЙНУУДЫГ ХАМГААЛДАГ

Бригадын генерал Р.Чингис 1989 оноос хойш одоог хүртэл ЦЕГ-т, тэр тусмаа удирдах албанд ажиллаж буй. Тэгвэл ЦЕГ-ын дарга асан, ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж буй Бригадын генерал Р.Чингис эхнэр Б.Ариунаагийнхаа нэр дээр “Пи Эс Жи секюрити” ХХК, “Просижион” ХХК гэх хоёр компанийг 100 хувь эзэмшдэг.

Бригадын генерал Р.Чингисийн “Пи Эс Жи секюрити” ХХК болон “Просижион” ХХК нь “PSG” гэх хамгаалалтын нэгдсэн алба ажиллуулдаг. Р.Чингисийн “PSG” хамгаалалтын албанд ихэвчлэн чөлөөлөндөө гарсан цагдаа нар ажилладаг бөгөөд зөвхөн бизнесийн томчуудын уурхай, үйлдвэр, оффисыг хамгаалдаг, хамгийн өндөр ханштай, хамгийн “элит” хамгаалалтын алба гэдгээрээ зартай.

Тодруулбал, Р.Чингисийн “PSG” хамгаалалтын алба нь:

  • Ж.Оджаргалын “MCS” группийн үйлдвэрүүд болон оффисын барилгууд
  • Л.Чинбатын Төв аймгийн Заамар суман дахь “Гацуурт” ХХК-ийн уурхай
  • Д.Эрдэнэбилэгийн Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Бороо гоулд” ХХК-ийн алтны уурхай
  • П.Батсайханы “АПУ”, “Шунхлай” группийн үйлдвэрүүд болон оффисууд болон охин компани болох “GS25” сүлжээ дэлгүүрүүд
  • П.Батсайханы Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэр
  • Ж.Оджаргалын “МCS” группийн охин компани болон “М Си Эс Проперти” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлж буй Оюутолгойн далд уурхайн бутлуурын байгууламж, засварын төв, тэсэлгээний агуулах барих бүтээн байгуулалтын нэгдсэн хамгаалалтыг тус тус хариуцдаг.

Тайлбар: ЦЕГ-ын Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингисийн "PSG" хамгаалалтын алба

Бригадын генерал Р.Чингисийн “PSG” хамгаалалтын алба дээр дурдсанчлан бизнесийн томчуудын уурхай, үйлдвэр, оффисуудыг асар өндөр төлбөртэйгөөр хамгаалдаг гэдгийг дээр дурдсан. Нэг баталгаа нь, энэ онд Татварын ерөнхий газраас Р.Чингисийн “Просижион” ХХК-ийг “Шилдэг татвар төлөлч” 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулсан байх аж.

ЦЕГ-ЫН ДАРГА АСАН М.ГАНБОЛД КОМПАНИУД “МИАТ” ТӨХК-Д ОНГОЦНЫ ШАТАХУУН НИЙЛҮҮЛДЭГ, НИСДЭГ ТЭРЭГ ТҮРЭЭСЛЭДЭГ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА АЖИЛЛУУЛДАГ, БАС ТЭР УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.НАРАНХҮҮГИЙН “ГАЗРЫН НАЙМАА”-НЫ ГАНЦ ХАМТРАГЧ

Хошууч генерал М.Ганболд 1979 оноос хойш ЦЕГ-т удирдах алба хашсан. Ингэхдээ Эрүүгийн цагдаагийн газрын дарга, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан. Мөн М.Ганболд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хойд Солонгост Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан нэгэн.

М.Ганболдын онгоцны шатахууны "шахаа" ба нисдэг тэрэгний бизнес

ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал М.Ганболд С.Эрхэмбаяртай “Ажет лимитед” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Ажет лимитед” ХХК нь М.Ганболдыг ЦЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга байх үеэс “МИАТ” ТӨХК-д онгоцны шатахуун “шахдаг” монополь эрхтэй ганц компани болсон. Ингэхдээ Ц.Анандбазарын “Содмонгол” ХХК нь ОХУ-аас М.Ганболдын “Ажет лимитед” ХХК-д онгоцны шатахуун нийлүүлдэг. Харин “Ажет лимитед” ХХК цааш нь “МИАТ” ТӨХК-д “шахах” схемээр явж ирсэн. Одоо ч М.Ганболдын “Ажет лимитед” ХХК нь онгонц шатахуун нийлүүлэлтийн толгой компаниудын нэг хэвээрээ. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын яг хажууд М.Ганболдын “Ажет лимитед” ХХК-ийн онгоцны шатахууны 3.6 га газартай агуулах бий.

Тайлбар: Хошууч генерал М.Ганболдын "Ажет лимитед" ХХК-ийн "Буянт-ухаа" ОУНБ-ын дэргэдэх онгоцны шатахууны агуулах

Мөн “Ажет лимитед” ХХК-ийн салбар компани болох “Ажет авиэйшн” ХХК нь “Airbus EC-145”, “М-8” зэрэг загварын нисдэг тэрэгний түрээс, захиалгат нислэгийн үйлчилгээ үзүүлдэг. Тэр тусмаа, “Ажет авиэйшн” ХХК нь гадаадын жуулчид, улс төр, бизнес хүрээллийн томчуудын амралт зугаалга, ан ав, орон нутгийн томилолт зэрэгт нь нисдэг тэргээр үйлчилдэг ажээ. Хэнтийн нуруу, Хөвсгөлийн тайга, Минжийн хангай, Ононгийн шугуй гээд автомашинаар хүрэх боломжгүй алс бөглүү газруудад “Ажет авиэйшн” ХХК-ийнхан нисдэг тэргээр үйлчилдэг. Ингэхдээ, “Ажет авиэйшн” ХХК-ийнхаа нисдэг тэрэгний нисгэгч нарыг "Ажет лимитед" ХХК-ийнхаа нэр дээр ИНЕГ-ын сургалтад хамруулж бэлтгэдэг аж.

Тайлбар: “Ажет авиэйшн” ХХК-ийн нисдэг тэрэг

М.Ганболдын харуул хамгаалалтын бизнес

Хошууч генерал М.Ганболд ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга асан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Ц.Уугангэрэлтэй “Хос харцага” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Хос харцага” ХХК нь хувийн болон төрийн байгууллагуудад харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь, “Чингисхаан” Олон улсын нисэх буудлыг баригдаж байх үед харуул хамгаалалтыг нь М.Ганболдын “Хос харцага” ХХК хариуцдаг байсан.

Мөн М.Ганболдын “Хос харцага” ХХК нь БГД-ийн 6-р хороо, 10-р хороолол, “Efes” худалдааны төвийн ард “Хос харцага” гэх барилгатай. Энэ барилгад нь “Хос харцага” ХХК-иас нь гадна “Хос харцага” гэх спортын клуб байрладаг. “Хос харцага клуб” нь таеквондо, бокс, холимог тулааны сургалт явуулдаг бөгөөд нэр дээрээ тамирчидтай.

М.Ганболдын гадаадын хөрөнгө оруулагч нараас "дээрэмдэх" газрын бизнес

Хошууч генерал М.Ганболд 2017 онд ЦЕГ-ын Тусгай тасгийн дарга асан, ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга асан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, Б.Наранхүүгийн төрсөн эгч Б.Одончимэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн эгч Б.Болорын охин Д.Энэрэл, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нартай “Нью даун таун” ХХК-ийг эзэмшдэг болсон. Улмаар 2017 ондоо Удирдлагын академийн зүүн талд буюу “Хүннү-2222” хотхоноос зүүн тийш Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 10 га газрыг “Суруга Монгол” ХХК-аас “Нью даун таун” ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авсан.

Тайлбар: "Нью даун таун" ХХК-ийн эзэмшдэг 10 га газар

Хамгийн ноцтой нь, “Суруга Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Японы иргэн Цүнэяки Хара гэгч нь 2012 онд хар тамхины хэргээр баривчлагдаж, улмаар жил гаруй хоригдож байгаад нутаг буцсан. Түүнийг нутаг буцсанаас хойш таван жилийн дараа буюу 2017 онд “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшилд байсан 10 га газар дээр дурдсанчлан “Нью даун таун” ХХК-д шилжиж очсон. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Ц.Уугангэрэл, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нар 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Японы иргэн Цүнэяки Харад хар тамхины хэрэг “тохож”, улмаар нутаг буцсанаас нь хойш таван жилийн дараа буюу бүх хэрэг мартагдсаны дараа өөрсдийн нэр дээр “Нью даун таун” ХХК-ийг байгуулан, “Суруга Монгол” ХХК-ийн 10 га газрыг шилжүүлж авсан байж болзошгүй гэсэн үг.

Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болсныхоо дараахан буюу 2021 онд дээр дурдсанчлан “Нью даун таун” ХХК-ийн эзэмшигчдийг Японы иргэн Цүнэяки Харад хар тамхины хэрэг “тохох” замаар “Сурага Монгол” ХХК-ийнх нь 10 га газрыг “дээрэмдсэн” байж болзошгүй хэргээр шалгаж эхэлнэ гэдгээ зарлаж байв. Х.Нямбаатарын ингэж мэдэгдэл хийсний дараахан “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, түүний хүү Н.Эрдэнэ хоёр үлдэж, бусад нь буюу М.Ганболд, Ц.Уугангэрэл болон Б.Хурцын төрсөн эгчийн охин Д.Энэрэл, М.Энх-амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нар нэрээ хасуулсан.

Улмаар УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, М.Ганболд нар 2022 онд “Дорнын говийн уран” ХХК гэх шинэ компанийг байгуулан, хамтран эзэмшиж эхэлсэн байдаг. Эндээс үзвэл, дээр дурдсан “Нью даун таун” ХХК-ийн эзэмшилд байгаа 10 га газрыг удахгүй “Дорнын говийн уран” ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлж, хууль хяналтынхнаас бултуулахаар төлөвлөж буй биз.

ЦЕГ-ЫН ДАРГА АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР ХОРООЛЛЫН “НАРЛАГ” ИХ ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН

ЦЕГ-ын үе үеийн дарга нараас хамгийн зартай нь хошууч генерал Д.Сандаг-Очир. 1967 оноос хойш ЦЕГ-т ажилласан. Тэр эхлээд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарыг Ерөнхий сайд байх үед буюу 2001-2006 онд ЦЕГ-ын даргаар, дараа нь С.Баяр, Сү.Батболд нарыг Ерөнхий сайд байх үед буюу 2008-2012 онд дахин ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Ноцтой нь, Д.Сандаг-Очирыг ЦЕГ-ын дарга байх хугацаандаа албан тушаал болгохыг ханштай болгох замаар авлигыг цэцэглүүлсэн, нөгөө талаас улс төр, бизнесийн бүлэглэлийнхнийг хуулиас гадуур байлгах ажлыг гардан гүйцэтгэснийхээ хөлсөөр хөрөнгөжсөн гэж салбарынхан нь ил цагаан ярьцгаадаг. Тиймдээ ч Д.Сандаг-Очир 2012 онд тэтгэвэртээ суусан мөртөө 2016 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх гэх улс төрийн сэтэр зүүж явах болсон.

Хошууч генерал Д.Сандаг-Очирын өөрийнх нь, хүүхдийнх нь буюу гэр бүлийнх нь эзэмшилд “Нарлаг тэрэлж” ХХК, “Намнан групп” ХХК, “Намнан констракшн” ХХК, “Намнан трейд” ХХК, “Эн Эф Жи” ХХК, “Намнан транс” ХХК, “Монгол тата дэвү моторс” ХХК, “Мянган санчир” ХХК, “Сигма альфа энержи” ХХК, “Эн Эл Ар” ХХК, “Намнан пропертиз” ХХК, “Монгол мийт эко” ХХК, “Эн Эс Кэй Жи” ХХК тэргүүтэй 10 гаруй компани байх аж:

Дээрх компаниудаас онцолбол,

- “Намнантрейд” ХХК нь БГД-ийн 14-р хороо, 4-р хороолол буюу “Моксва” их дэлгүүрийн зүүн талын “Нарлаг” их дэлгүүрийг эзэмшдэг аж.

Тайлбар: "Нарлаг" их дэлгүүр

- “Эн Эф Жи” ХХК нь БЗД-ийн 2-р хороо буюу Сансарын тойргийн ард, гэр хороолол дунд 1.3 га газрыг газар чөлөөлөлтөөр эзэмшдэг болсон. Энэ газар дээрээ хоёр блок есөн давхар орон сууц болон таван блок 12 орон сууц буюу нийт долоон блок барилга бүхий орон сууцны хотхон барихаар 2015 онд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Архитектур төлөвлөлийн даалгавар”-аа батлуулж авчээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.. Ergelt.mn

Н.Энхбаяр: Ж.Оджаргалд тусалж явсан үе надад бий
Н.Энхбаяр: Ж.Оджаргалд тусалж явсан үе надад бий
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​