fbpx 126:1 Тэрбумтан Т.Аубакир
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
4 минут 49 секунд

126:1 Тэрбумтан Т.Аубакир

NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшин парламентад сонгогдсон Т.Аубакирыг танилцуулж байна.

Казах түмний төлөөлөл болж, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа Т.Аубакирыг ураг төрлийнхөө улс төрийн карьерыг үргэлжлүүлэх зорилгоор бизнесийн салбараас урвасан гэх нь бий.

Тэрбээр УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан Х.Баделханы эгчийнх нь хүүхэд бол УИХ-ын гишүүн асан Г.Солтаны ахынх нь хүү.

Х.Баделханд нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвших квот өгөхгүйгээ Барилга хот байгуулалтын сайдын албанд тавих үеэс мэдэгдсэн байсан бол Г.Солтан ЖДҮХС-гийн хэргээр ял сонсох нь тодорхой болсон цаг үед Т.Аубакир омог дахь ураг төрлийнхөө улс төрийн карьерыг үргэлжлүүлэхээр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөн орж ирсэн. Дуулиан шуугиантайгаар улс төрд орж ирсэн бизнесмэн гэж тодорхойлж болно. Учир нь, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Саулегийн нэр дэвших квотыг булаан авснаасаа хэл аманд орж байв. Энэ талаар дэд сайд асан Ж.Сауле “Бадeлхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудынхаа захисан шудаага ёсны төлөө тэмцээд барсангүй” гэж мэдэгдсэн удаатай.

Ах нарынхаа дэмжлэгээр их улс төрд орж ирсэн Т.Аубакир нь “Отгонтэнгэр” дээд сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн байдаг. Гэвч мэргэжлээрээ ажиллаагүй. Гаалийн байгууллагад ажилласны зэрэгцээ газар тариалангийн схалбарт түлхүү голлож ажилласан. Мөн Казахстан улсад бизнес эрхэлж байсан. Бизнес эрхэлж байсны хүчинд тэрбумтан болсон. Мөнгөтэй хүн улс төрд хаана ч газардахгүй гэдгийг харуулж яваа улстөрч гэж хэлж болно.

Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд болохоор зүтгэж, МАН-Удирдах зөвлөлөөр ч дэмжүүлсэн ч Авлигатай тэмцэх газар (АТГ)-т шалгагдаж байсан асуудлаасаа болж чадаагүй.

Чанаргүй буудай улсад нийлүүлсэн асуудалтай, мөн газар тариалангийн бизнес эрхэлдэг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэж үзэн зөвшөөрөөгүй байдаг. Гэсэн хэдий ч буудайн хэргээ хаалгаж чадсан эр. Хэргээ хаалгаж чадсаны хүчинд хожмоо УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд чангаах асуудал байсангүй.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийг ахалж ажиллан, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах амлалт өгсөн ч өнөө хэр нь хайгуулынх нь ажил ч эхлээгүй. Уг нь энэ орд эдийн засгийн эргэлтэд орвол БНХАУ-руу хүдэр экспортод гаргах төлөвлөгөө Засгийн газарт байсан юм.

Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох санал нь ч ажил хэрэг болж чадаагүй.

Уг боомт нь БНХАУ-ыг ОХУ-ын Сибирийн бүсийн үйлдвэржсэн бүстэй холбох хамгийн дөт зам бөгөөд Хятад улсын Шинжан Угарын улс руу гарах хамгийн дөт зам юм.

АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 259 сая төгрөг, 220 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжиндаа 27 сая төгрөгтэй бол 60 сая төгрөгийн зээлтэй, 4.5 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 ондСэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургууль
  • 2000 онд“Отгонтэнгэр” дээд сургууль, олон улсын эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2005 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал
  • 2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирал
  • 2015-2016 онд Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторин-гийн газрын дарга
  • 2017-2019 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
  • 2008-2015 онд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • ШАГНАЛ

ГАДААД ХЭЛ

  • Герман, Орос

Г.ХОРОЛ News.mn

Ц.Монгол: Хуурамч нотлох баримт үйлдэхийг таслан зогсоохгүй бол Ерөнхий сайдаас эхлээд жирийн иргэн ч өртөх аюултай
Ц.Монгол: Хуурамч нотлох баримт үйлдэхийг таслан зогсоохгүй бол Ерөнхий сайдаас эхлээд жирийн иргэн ч өртөх аюултай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​