fbpx Хятад, Хонконгийн албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 49 секунд

Хятад, Хонконгийн албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авчээ

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас Хонконгийн өөртөө засах эрхийг алдагдуулсных нь төлөө Хятад, Хонконгийн зургаан өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ.

Төрийн Департамент даваа гарагт мэдэгдэхдээ, эдгээр албан тушаалтан маргаан дагуулсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг ашигласан гэжээ. Уг хууль нь тэрс үзэлтнүүдийг дарах, ардчиллыг дэмжигч идэвхтнүүд, тэдний дотор Америкийн иргэдийг онилон мөшгих эрхийг Хонконгийн засаг захиргаанд олгосон байна.

Мэдэгдэлд, хилийн чанадад амьдарч буй 19 идэвхтэн, тэдний дунд АНУ-ын нэг иргэн, АНУ-д оршин суугч дөрвөн хүнийг “айлган сүрдүүлэх, чимээгүй болгох, дарамтлах” зорилгоор хуулийн цар хүрээг өргөжүүлсэн гэж Бээжин, Хонгконгийн албан тушаалтнуудыг буруутгажээ.

Хориг арга хэмжээнд өртсөн хүмүүсийн дунд Хятадын иргэний тагнуулын байгууллагад өндөр албан тушаал хашиж байгаад одоо Хонконг дахь Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албыг тэргүүлж буй Дун Жинвэй багтжээ.

Тэрбээр өмнө нь Хятадын сөрөг тагнуулын албаны ахлах ажилтан байсан бөгөөд гадаадын тагнуулууд, тэрс үзэлтнүүдийг мөрдөх үүрэгтэй байжээ. Мөн Сонни Ау, Дик Вонг, Маргарет Чиу, Хонконгийн цагдаагийн комиссар Рэймонд Сиу, тус хотын Хууль зүйн нарийн бичгийн дарга Пол Лам нарын хүмүүс багтсан байна.

Хууль тогтоогчид болон идэвхтнүүд энэ шийдвэрийг сайшааж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхний бүрэн эрхийн хугацаанд анх гарын үсэг зурсан 2020 оны зарлигт дурдагдсан хориг арга хэмжээний дагуу дээрх хүмүүсийн АНУ дахь хөрөнгийг царцааж, Америкийн компаниуд тэдэнтэй санхүүгийн гүйлгээ хийхийг хориглоно. Энэ шийдвэр бол Хонконгт 2020 онд үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш эрх чөлөө хумигдсаар байгаагийн хариуд хэрэгжүүлж буй алхам хэмээн Вашингтон тодорхойлсон байна.

Хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, гадаадын хүчнүүдтэй үгсэн тохиролцсон зэрэг үйлдэлд бүх насаар нь хорих ял оноохыг зөвшөөрсөн уг хуулийг 2019 онд өрнөсөн ардчиллын төлөөх томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хятадын эрх баригчид уг хуулиар дэг журмыг сэргээсэн хэмээн мэдэгдэж байгаа бол АНУ тэргүүтэй барууны орнууд "сөрөг хүчнийхнийг шоронд хорих, иргэний нийгмийг хяхан хавчих зорилготой" гэж үзэж байна. Хориг арга хэмжээг Хонконг дахь эрх чөлөөний төлөөх хороо зэрэг бүлгүүд сайшаан хүлээн авч, “даамжирч буй хатуу арга хэмжээний эсрэг тэмцэх чухал алхам” гэж тодорхойлжээ.

Мөн эсэргүүцэгчдийг чимээгүй болгоход оролцсон шүүхийн байгууллагуудыг хамруулан хориг арга хэмжээг өргөжүүлэхийг АНУ-д уриалсан байна.

Одоогоор Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам энэ талаар ямар нэгэн хариу өгөөгүй байна. Хятадын эрх баригчид тайлбарлахдаа, аюулгүй байдлын тухай хууль нь "үндэсний тогтвортой байдал, бүрэн эрхт байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай" гэж удаа дараа мэдэгдсээр иржээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​