fbpx Өмнөд Солонгосоос гадаад руу үрчлүүлсэн хүүхдүүдийн тайлан шуугиан тарьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 41 секунд

Өмнөд Солонгосоос гадаад руу үрчлүүлсэн хүүхдүүдийн тайлан шуугиан тарьж байна

Өмнөд Солонгосоос гадаад орнууд руу олон жилийн өмнө үрчлүүлсэн хүүхдүүдийн мэдээллийг саяхан олон нийтэд мэдээлсэн нь багагүй шуугиан тариад байна. Энэ талаар www.abc.net.au мэдээллийн сайтад нийтэлсэн мэдээллийг орчуулан хүргэе. 40 гаруй жилийн өмнө үрчлүүлсэн олон зуун хүүхдийн төлөөлөл өөрсдийн үнэнийг мэдэх эрэлд гарснаар эрэн сурвалжилах ажиллагаа эхэлжээ. Энэ талаар Лариса Диксон Өмнөд Солонгост төрсөн ч 40 гаруй жил Австралийн Перт хотод амьдарч байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт өөрийн үнэн түүхийг мэднэ хэмээн итгэсээр ирсэн нэгэн.

Түүний Австралид өргөж авсан ээжийнх нь бие өдөр өдрөөр дордохын хэрээр Ларисса ч үнэн ойртсоор байгааг мэдэрч байгаагаа сурвалжлагчид ярьжээ.

Солонгосын дайны дараах жилүүдэд Өмнөд Солонгос улс нийт 220 мянган хүүхдийг барууны орнуудад үрчлүүлж “дэлхийн хамгийн том хүүхэд экспортлогч” орон хэмээн алдаршжээ. Тэр үед нэр хүндтэй хүүхэд үрчлэх ажлыг хариуцан ажилладаг Зүүний хүүхэд хамгааллын нийгэмлэг гэх нэр хүндтэй байгууллага гэхэд 3600 орчим нярайг Австрали руу илгээжээ. Тэр үед хүүхдүүддээ хоёр дахь боломж олгож байгаа хэмээн итгэсэн эцэг эхчүүд хожим болох хар бараан түүхийг төсөөлөөгүй нь лавтай. Тухайн үед хүүхэд үрчлэх үйл ажиллагааг хуурамч бичиг баримт бүрдүүлэн явуулж байсан нь эрэн сурвалжлагын үр дүнд ил болжээ. Заримыг нь дөнгөж төрснийх нь дараа эмнэлгээс хулгайлж, заримыг нь хашаандаа тоглож байхад нь шууд хулгайлжээ. Ийнхүү гурван жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын дараа Өмнөд Солонгосын талаас энэхүү үрчлэлтийн асуудалд хийсэн тайланг нийтэлсэн нь бодит үнэнийг өгүүлж байна. Тайланг нийтэлсэн “Үнэн ба эвлэрлийн хороо” байгуулага тухайн үед эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалж чадаагүй үе үеийн Засгийн газар энэ асуудалд буруутай хэмээн мэдэгджээ.

Тэд “Засгийн газар дотоодын хүүхдийн халамжийн бодлогыг бэхжүүлэхийн оронд улс орон даяар үрчлэхийг эдийн засгийн үр ашигтай хувилбар гэж нэн тэргүүнд тавьсан” гэж хэмээн тайланд онцолсон байна. Мөн тус хороо үрчлэлтийн агентлагууд үйл ажиллагаа явуулахдаа хяналт тавьдаггүй улс хоорондын үрчлэлтэд хайнга хандсан” хэмээн шүүмжилжээ.

Мөн тэдний үзэж байгаагаар гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдэд хуулийн хамгаалалт үзүүлээгүй, зүгээр л хаячихсан” тухай баримтууд тайланд тэмдэглэгджээ. Энэхүү эрэн сурвалжилах ажлыг явуулахыг эхлүүлсэн Лариса дээрх тайланг шударга ёсны төлөөх тэмцлийн ялалтын нэг хэсэг хэмээн үнэлсэн бөгөөд эцэст нь ийм хэмжээний дүгнэлт гарч, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байгаад маш их сэтгэл хөдөлж байна хэмээн ярьжээ. Австрали улс руу үрчлэгдсэн олон солонгос хүмүүсийн адил тэр үргэлж яагаад гэдэг асуултыг өөртөө тавьдаг байжээ. Австрали эцэг эх нь өөрт нь маш их хайртайг мэддэг байсан ч 1980-аад онд Перт хотын захад голдуу цагаан арьст хүүхдүүдтэй өссөн Лариса өөрийгөө ялгаатай мэдрэмжийг үргэлж мэдэрсээр байснаа дурсчээ. Ялангуяа арьс өнгөөр ялгаварлах байдал үргэлж л мэдрэгддэг байсан хэмээн тэр онцолсон байна. Хэдийгээр аав ээж нь хайраа мэдрүүлэхийг үргэлж хичээж байгааг нь мэддэг байсан ч тэр бусдаас өөр байгаа мэдрэмжийг ч мөн бяцхан биедээ мэдэрдэг байв. Харин үнэнийг мэдэхийг хүссэн хүсэл нь явсаар үрчлэлтийн талаарх олон таатай таагүй баримтад хөтөлсөн бөгөөд Ларисагийн үрчлэлтийн баримт бичигт түүнийг “зүгээр л хаягдсан” хэмээн бичсэн байжээ. Харин Өмнөд Солонгосын үрчлүүлэх үйл явц зохиомол байж болзошгүй гэсэн таамаг гарч эхлэхтэй зэрэгцэн түүний сэжиг улам лавширчээ. Тэрээр өнгөрсөн жил Сөүл рүү нисч, Зүүний Нийгмийн Хамгааллын Нийгэмлэгийнхэнтэй уулзахаар зориг шулуудсан байлаа. Тэндээс тэр өөрийн төрсөн ээж, эмээ өвөө, нагац эгч нарынныхаа талаар багахан ч болов мэдээлэлтэй болон буцжээ.

Хүүхэд үрчлүүлэх агентлагийн бичиг баримтыг үзэж байхдаа хүүхдийг сонгон шалгаруулсан шалгаруулалт хэдэн сарын зайтай биш, нэг дор, бүр нэг хүний гараар, ижил үзэгний бэх, гар бичмэлтэй байсныг ажиглажээ.

Энэ нь тус агентлаг зохих шалгалт хийгээгүй бөгөөд түүнийг аль болох хурдан үрчилж авахыг хүссэн нотолгоо гэж тэр үзэж байна. Хамгийн гол нь үрчлүүлэх нийгэмлэгийн архивт түүний төрсөн ээжийнх нь охиндоо сайн сайхныг хүсч бичсэн захидал багтсан байжээ. Ингэж тэрээр төрсөн гэр бүлийнхээ сэжүүрийг гаргажээ. Би өөрийгөө хаягдсан хүүхэд гэж боддог байсан бол тэр бүх баримтыг хараад үнэхээр их эргэлзэж бас цочирдсон” хэмээн тэр ярьжээ. Өмнөд Солонгосын “Үнэн ба эвлэрлийн хороо” энэ дуулианыг гурван жил гаруй мөрдөн шалгаж байгаа бөгөөд ялангуяа 1964-1999 оны хооронд гадаадад үрчлэгдсэн 367 хүүхэдтэй холбоотой асуудалд онцгой анхаарлаа хандуулсан байна. Ингэхэд ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд үрчлүүлэх талаарх эцэг эхийн зөвшөөрөл дутуу, хүүхдүүдийн мэдүүлгийг зохиосон, үрчлэн авсан эцэг эхийн үзлэг шалгалтын үйл явц хангалтгүй байсан зэрэг асуудлууд байсныг илрүүлжээ. Тиймээс ч тус хорооноос Өмнөд Солонгосын засгийн газар хүүхдүүдийг хамгаалж чадаагүйнх нь төлөө уучлалт гуйх ёстой хэмээн дүгнэжээ.

Харин үрчлэлтийн асуудлыг анхлан хөндөж гомдол гаргасан хүмүүсийн нэг нь Америкийн иргэн Мэри Бауэрс энэ тайлан нь “зөвхөн эхлэл” бөгөөд засгийн газар үрчлэлтийн бүртгэлийг олон нийтэд ил болгохын тулд илүү их зүйл хийх шаардлагатай байна гэжээ.

“Өнгөрсөн амьдралынхаа үнэнийг илчилж буй хүмүүст хэлэхэд, та ганцаараа биш-бид тантай хамт байгаа бөгөөд бид шударга ёс, хариуцлагын төлөө үргэлжлүүлэн ажиллах болно” хэмээн тэрээр олон нийтэд хандан мэдэгджээ. Бага насандаа гадаадад үрчлэгдсэн хүмүүс энэ асуудалд Өмнөд Солонгос уг тайланд хэрхэн хариу өгөхийг анхааралтай хүлээж байгаа бөгөөд Австралид үрчлэгдсэн хүмүүсийн олонх нь тухайн үеийн засгийн газарт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​