fbpx M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 46 секунд

M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, номын садан хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын сошиал ертөнцөд зөв байраа эзлэн яваа. Хурцхан ч бичдэг дээ. Иймд надад өөрт таалагдсан болон өргөн олон уншигчдад талаагдах, эсвэл сенсаац дэгдээх мөрүүдээс авч нийтлэл болголоо. Таалан соёрхоно уу!

Нэгэн зүйл

Баялгийн зөв, тэгш, шударга хуваарилалтыг бий болгоё! Баялгийн орлогоо төрдөө төвлөрүүлье! Баялгийн орлогын 80 хувийг цалин хөлсөндөө зарцуулая! Монгол Төрийн бодлого бол баялгийн тэгш хуваарилалтыг буй болгож, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ л нэмэх л асуудал.

Ингэж чадвал бусдыг нь хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид хийх болно. Хувийн хэвшлийн хийх ажлыг Монголын Төр булаалдаж дэндүү их мөнгө үрж байна.

Төсвийн хулгайг хязгаарлаж, Цалингийн реформ хийж, хөдөө орон нутгаа эзэнтэй болгоё. Хүн амын хэт төвлөрлийг бид цалингийн реформ хийснээр багасгаж чадна. Хөдөө орон нутагт ажиллах хүмүүсийн цалинг 3-3.5 сая төгрөг болгож, Хүүхдийн мөнгийг сарын нэг сая төгрөг болгож, иргэдээ дэмжье. Хөдөө сумуудад буй дунд сургуулиудаа чанаржуулая. Хөдөөгөө л эзэнтэй болгоё.

Нэгэн зүйл

Суманд очиж амьдрах хүүхэдтэй өрхүүдээ дэмжиж “Хүүхдийн мөнгө-Нэг сая төгрөг” гэсэн реформ зоригтой хэрэгжүүлж, нийслэлийн хэт төвлөрлөө бууруулах бодлого бий болгох асуудал тулгараад байна. Түгжрэл, утаанаас салах ойрын бодит гарц энэ л байна. Өөрөөр би олж харахгүй байна.

Энэ бодлогоор нэг хүүхэд сарын нэг сая төгрөг буюу жилдээ 12 сая төгрөг авна. Суманд бас төвлөрөл бий болохоор сургуулийн чанар бий болж сайжирна. Сумдуудаа орчин үежүүлж хөгжүүлэхэд энэ бодлого маш том хөшүүрэг болно.

Хүүхдийн мөнгө бол халамж биш юм. Энэ бол хүүхдүүдээ дэмжсэн ирээдүйдээ зориулсан хөрөнгө оруулалт болж гэр бүлүүдэд очно. Хүүхдүүд чанартай, эрүүл стандарттай сургуульд сурч боловсрох ёстой. Байгаа сургуулиудаа өөд татах нь шинээр барихаас хамаагүй хямд тусна.

сонин mn

Нэгэн зүйл

Бид Улаанбаатар хотын хэт төвлөрлөөс яаж салах вэ? Тархины өвчин! Гэр хорооллоо яаж багасгах вэ? Орон сууц, сургууль цэцэрлэг барьж өгөөд ч энэ хэт их төвлөрлийн ард гарч чадахгүй. Гэр хорооллын тэлэлтийн хурдыг нь гүйцэхгүй. Утаа, түгжрэл байдгаараа л байна.

Хүүхдийн дунд сургууль л манай нийслэл хотын хэт төвлөрөлт, түгжрэл, утааны үндэс болж байна. Улаанбаатар хотын дунд сургуулиуд нь 2-3 ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт хэтэрсэн, нэг багшид хэт олон сурагч ногдож байгаа нь Монголын хөгжлийн гацаа, түгжрэл болж байна.

Импортоор авч буй бензин 2 тэрбум ам.долларыг давсан. Үүний талыг нь бид Улаанбаатарт түгжрэлд хоосон шатааж, утаа угаар үйлдвэрлэн агаар орчноо бохирдуулдаг. Өөрөөр хэлбэл жилд 1 тэрбум ам.долларыг бид түгжрэлд шатааж байгаа. Түгжрэл ДНБ-д нөлөөлдөг. Түгжрэлгүй бол манай ДНБ-ны хэмжээ эрс нэмэгдэнэ. Түгжрэлд шатааж буй мөнгөө хөдөө, суманд очиж амьдрах иргэддээ миний санал болгоод буй “Хүүхдийн мөнгө-Нэг caя төгрөг” болгоод өгчихвөл түгжрэлгүй болно. Хүүхдээ өсгөөд сум, орон нутагт амьдрах тогтмол орлоготой хүмүүс олширвол тэнд хөгжил ирнэ. Зах зээл нь малчдад ойртоно.

Нэгэн зүйл

Бид нээрээ XXI зуунд амьдарч байж асар их хоцорч байна даа. Энэ цаг үед угаарт хүмүүс үхсэн тухай, эсвэл морь уралдуулах тухай л хэлэлцэж, хэрэлдэж сууна. Бүх аймаг, сумдууд “100 жил”-ийн ойгоо тэмдэглэж байгаа. Өнөөгийн манай төр засгийн гол зорилго бол “Байгаагаа бага зардлаар өөд нь тат!” зорилгод чиглэгдэх ёстой. Манай төсөв 10 тэрбум ам.долларт хүрсэн.Төсвийн 70 хувийг шууд цалин, тэтгэвэр, тэтгэмждээ өгөөд үз. Өөрөөр хэлбэл 7 тэрбум ам.долларыг цалин, тэтгэвэр, тэтгэмж болгон иргэддээ өг! Эргээд хүн бүрээс татвараа шударгаар ав! Энэ бол Скандинавын орнуудын хөгжлийн бэлэн загвар юм шүү.

Нэгэн зүйл

Одоо энэ Трамп гэж балай нөхөр Канад, Данийн Еpөнхий сайдыг дуудаж “Газар нутгаа өг!” гэж шаардах уу? Зeлeнскийд бид баярлах, бахархах хэрэгтэй. Тэр ганц Украин улсын төлөө биш Трамп, Путин мэтийн дээрэмчдийн эсрэг босч байна. Том нь жижгээ дээрэлхдэг дипломат ёсыг халах ёстой. Трампын энхтайванч гэх санаа дандаа дайн өдөөсөн агуулгатай болж эхэллээ. Улс орнуудын Тусгаар тогтнол, эрчим хүчний хангамжтай шууд холбоотой. Эрчим хүчний эрхшээлд автсан улсууд бусдад дээрэлхүүлж байна. Энэ эрх чөлөөг нь устгасан энхтайван гэж юу байхав? Том улсууд жижиг улсуудаа идэх л бодлого явж байна.

Нэгэн зүйл

Трамп Грийнландыг авна гэж дэдээрээ мэдээлэл хийлгэж, эхнэрийг нь тийш нь нисгэж байх юм. Дани улс НАТО-ийн гишүүн, бас ч гэж баян, хүчирхэг орон. Грийнланд жижиг арал биш. НАТО-ийн бусад орнууд зөвшөөрнө гэж тооцоолоод байгаа юм байх даа. Олон улсын хэв хэмжээг давах гэж зүтгээд байх юм аа.

Нэгэн зүйл

Би ингэтлээ АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд eрөнхийлөгч нарыг үзэн ядаж, эсэргүүцэж байсангүй. Гурван жилийн өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгчийг тусгаар тогтносон Украины эсрэг дайн дэгдээснээс нь эхлэн үзэн ядсан шиг адил мэдрэмж төрж байна, Трамп дээр. Хэрэв энэ тэнэгүүд хүсээд байгаа бол ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль зарла л даа! Оросууд хэнийг сонгохыг нь харъя. Путины тэнэглэл Орос орныг бүрэн сөхрүүллээ. Эдийн засгийн чадамж нь экс-сталинч Албани зэрэг жижиг орны хэмжээнд хүрч уналаа. Трампын балайрал АНУ-д уналт авчирч байна. Иргэдэд нь л найдахаас. ЗХУ-ын төгсгөлд хэдэн зөнөглөсөн өвгөчүүл “Барууны аюул” гэх үлгэр зохиож өөрсдөө унасан түүх АНУ-д давтагдах уу?

редактор, судлаач-проф. Д.Баярхүү

Одоогийн байдлаар шарк Д.Энхтүвшин хамгийн олон гахай аваад байгаа…
Одоогийн байдлаар шарк Д.Энхтүвшин хамгийн олон гахай аваад байгаа…
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​