Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд нийт 39 байршилд 630 орчим гарааш буулгаж нийтийн эзэмшлийн газар чөлөөлөх бол “Хашаа” арга хэмжээний хүрээнд мөн 39 байршилд хашаа, хайс буулгаж орц, гарц чөлөөлөх юм.
Тэгвэл энэ захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд гарааш буулгаж газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар:
6-р хороо, 83АБ байрны баруун талд байсан 10 гарааш,
6-р хороо, 60 дугаар байрны хойно байсан 8 гарааш,
8-р хороо, 11 дүгээр байр, 3 дугаар орцны урд байсан 11 гарааш,
8-р хороо, 10 дугаар байрны баруун урд тал буюу 17-р байрны ард байсан хоёр давхар 14 гарааш,
15-р хороо, 31-р байрны урд, 86 дугаар цэцэрлэгийн хойно байсан 60 гараашийг тус тус буулгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөд байна.