fbpx “ХАМАР” ХОЧИТ Т.ГАНБОЛДЫН “ШАМБАЛА” ХОТХОН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
8 минут 36 секунд

“ХАМАР” ХОЧИТ Т.ГАНБОЛДЫН “ШАМБАЛА” ХОТХОН

-АЛБАН ТУШААЛТНУУД АЛТ, НҮҮРС, АВЛИГЫН МӨНГӨӨ БОГДХАН УУЛЫН АМАНД БЕТОНОН “ШИРЭНГЭ” БОЛГОЖ, МӨНГӨ УГААЖ БАЙНА-

Эргэлт.мн мэдээллийн сайт Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, 10 орон сууцны хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасан байгааг онцлох нь зүйтэй байх.

Зайсангийн аманд “БТТ импекс” ХХК 4.0 га газар эзэмшдэг бөгөөд тансаг зэрэглэлийн 21 хаус бүхий “Шамбала” хотхоныг барьсан. “Шамбала” хотхоны хаусууд нь 540 ам метр талбайтай, тус бүр 5.5 тэрбум төгрөгийн үнэтэй. Ингэж тооцвол, нийт 115 тэрбум төгрөгөөр худалдсан тооцоо гарна. “БТТ импекс” ХХК-ийг Тордайн Ганболд эзэмшдэг. Т.Ганболдыг нийгэмд “Алтан дорнод монгол” компаниар нь, “хамар” хочоор нь илүү таньдаг. Т.Ганболдын намтрын сөхвөл сайнаасаа саар нь олон. Анх “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Тухайн үед АТГ-т хэд хэд дуудагдаж явсан. Дараа нь “Алтан дорнод монгол” ХХК-ийг 23 сая ам.доллароор худалдан авсан “шинэ баян”-ы дүрд орж явсан ч иргэн Н.Цогтгэрэл АТГ болон ЦЕГ-т гомдол гаргаж, “Т.Ганболд надаас “Алтан дорнод монгол” ХХК-ийг хуурамч бичиг баримтаар, хууль бусаар булааж авсан” хэмээн зарга мэдүүлж байсан. Тухайн үед тус компанийн 150 тэрбум төгрөгийн татварын өрийн дуулиан ч дэгдэж байв. Мөн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт 4.0 сая ам.долларын авлига өгсөн гэх асуудалд холбогдож байсан. Улс төрийн хувьд, Т.Ганболд анх Ардын намын гишүүн байсан ч хожим 2016 онд ХҮН-ын дарга болж байсан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгаас нэр дэвшсэн ч ялагдаж байв.

-Т.ГАНБОЛДЫН БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ НЬ “РИО ТИНТО”-ГИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БОЛД-

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа буюу 2011 оны есдүгээр сард Тордайн Ганболдтой хамтран “Алтан дорнод Монгол” ХХК-ийг лиценз болон охин компаниудтай нь хамт ОХУ-ын иргэн Сергей Паушок гэгчээс 18 сая ам.доллароор худалдаж авсан. Гэхдээ Б.Болд, Т.Ганболд нар гэрээний 18 сая ам.доллароо төлөөгүй, залилсан гэж ОХУ-ын иргэн С.Паушок удаа дараа мэдэгдэл хийсээр өдий хүрч байгаа. Өдгөө Б.Болд “Алтан дорнод Монгол” ХХК-ийн уул уурхайн хариуцдаг “АДМ ресорсез” ХХК-ийг “Алтан дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Тордайн Ганболд, түүний төрсөн ах Тордайн Ариунболд, “Алтан дорнод монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал Нямсүрэнгийн Цогтгэрэл, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Мягмарсамбуугийн Идэр нартай хамтран эзэмшдэг. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн мэдэлд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 15 тусгай зөвшөөрөл, “Корпрейт” сүлжээ зочид буудал, Зайсангийн аманд байрлах “Шамбала” хотхон гээд асар их хөрөнгө бий.

-“АЛТАН ДОРНОД МОНГОЛ”-ЫН Т.ГАНБОЛДЫН ХӨРӨНГИЙН НУУЦ ЭЗЭН НЬ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН С.ДЭМБЭРЭЛ ГЭВ ҮҮ-

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ШӨХТГ-ын даргаар томилогдсон Н.Мандуулыг “УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн хүргэн” гэх сэтэр гэх үү, сүүдэр гэх үү дагалддаг. Үнэхээр ч С.Дэмбэрэл сошиал хуудастаа “Хүргэн ба хөвгүүдийн хамт” гэх тайлбартайгаар хүргэн Н.Мандуул, хүү Д.Ирмүүн, Д.Билгүүн нартайгаа авахуулсан зургаа нийтэлжээ. Н.Мандуул Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохтой зэрэгцээд буюу С.Дэмбэрэлийн том хүү Д.Ирмүүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр томилогдсоныг дурдах нь зүйтэй байх. С.Дэмбэрэл өөрөө ч өдгөө Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлын албан тушаалд тухалж буй.

Хамгийн ноцтой нь, Н.Мандуул ХОМ-тээ 60 саяын жийп, 180 саяын орон сууцнаас ондоо хөрөнгөгүй гэж мэдүүлдэг. Гэтэл Н.Мандуулын эхнэр, С.Дэмбэрэлийн охин Д.Энэрэл нь Улаанбаатар хотод хамгийн томд тооцогддог МҮХАҮТ-ийн хаяанд байрлах “Корпорейт” зочид буудал болон Зайсангийн ам, Нүхтийн аманд байрлах “Корпорейт” зочид буудлын салбаруудыг удирддаг ажээ. Эндээс том хэргийн сэжүүр хөвөрнө.

Тодруулбал, С.Дэмбэрэл 1997-2012 он хүртэл тасралтгүй 15 жил МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж МҮХАҮТ-ын эзэмшил газрыг төрсөн эгч С.Мандалдуламынхаа нэр дээр хууль бусаар авч, түүний хүү Тордайн Ганболдын нэр дээр “Корпорейт” зочид буудлыг барьсан хэрэгт холбогдож, 2012 оны хоёрдугаар сард АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Улмаар АТГ-аас С.Дэмбэрэлийн хэргийн прокурорт шилжүүлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл С.Дэмбэрэл 2012 оны зургадугаар сард ИЗНН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, улмаар “Корпорейт” зочид буудлын хэрэг нь хэрэгсэхгүй болж мартагдсан. Гэтэл өдгөө МҮХАҮТ-ийн хаяанд байрлах “Корпорейт” зочид буудал газрын хамт С.Дэмбэрэлийн төрсөн эгч С.Мандалдулам, төрсөн дүү С.Отгондулам нарын нэр дээр байдаг. Дээрээс нь, С.Дэмбэрэлийн охин Д.Энэрэл нь “Корпорейт” зочид буудлын бүх салбарыг удирдаж байна. С.Дэмбэрэлийн 15 жил удирдсан МҮХАҮТ-ийн хаяанд төрсөн эгч С.Мандалдулам нь “Корпорейт” зочид буудлыг барьсан нь, өдгөө охин Д.Энэрэл нь удирдаж байгаа нь тохиолдол гэхгүй л байлгүй. Товчхондоо, С.Дэмбэрэл хууль бусаар бариулсан “Корпорейт” зочид буудлаа охин Д.Энэрэлээрээ дамжуулан удирддаг, харин төрсөн эгч С.Мандалдулам, түүний хүү Т.Ганболд нар нь түүний халхавч байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

Ингэж харвал, Хөгжлийн банкны хулгайг илчлэгчийн дүрээр хэвлэлийн од болсон Н.Мандуул өөрөө асар том хулгайн гэрч, гэр бүлийн гишүүн нь болж хувирна. Том хулгайгаа түшээ болж хаалгасан С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүнийг зөвлөхөөрөө, хүргэн Н.Мандуулыг Хөгжлийн банкны захирлаар томилсон Л.Оюун-Эрдэнийн өрнүүлж буй тэмцлүүд үнэхээр шударга ёсны тэмцэл мөн үү гэдэг ноцтой асуулт ч эндээс урган гарна. Дүгнэлтийг уншигч танд үлдээе.

Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​