fbpx Сайд Б.Дэлгэрсайхан төрийн өмчит төмөр замуудын өмчийг бүртгэж, “шимэгчид”-ийг хөөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 15 секунд

Сайд Б.Дэлгэрсайхан төрийн өмчит төмөр замуудын өмчийг бүртгэж, “шимэгчид”-ийг хөөлөө

-Зуун жил ашиглана гэж 1.2 тэрбум ам.доллароор авсан төмөр зам нь 2 сая тонн ачаа тээвэрлэчихээд 2 см гулзайжээ-

Төрийн өмчит төмөр замын компаниудыг хөдөлгөж эхэллээ. Хачин жигтэй үйл явцууд үргэлжилж, төрийн өмчит “Тавантолгой төмөр зам”, “Монголын төмөр зам” компаниудын бүх ажилтныг нэг өдрийн дотор, хоёр захирлын нэгэн зэрэг гаргасан тушаалаар халахаар боллоо. Яав, ийв гэж халаглахын өмнө яагаад гэдгийг сонсох, мэдэх зайлшгүй шалтгаан ужгирсанд харамсав.

Уг нь энэ өдрүүдэд Төмөр замын тээврийн салбарт баяр хөөртэй явдал тохиож, ахиц дэвшил гарах түүхэн гэрээ хэлэлцээрүүд хийж ажил нүргэлэхээр болсон. Үр дүнд нь овоолго үүсгээд буй нүүрсээ тээвэрлэн экспортын орлого нэмэгдэж, ачаа тээврийн машины дугаарлалт үгүй болж, говийн хөрс эдгэрч, амсхийх байлаа.

Гэтэл яасан гээч? Гурван жилийн өмнө “Бодь интернэшнл” компаниас 1.2 тэрбум ам.доллараар худалдаж авсан төмөр замын өмч хөрөнгийг одоо болтол гүйцэд шилжүүлж аваагүй байна. Өгөхөд бэлэн, авдаггүй гэж “Бодь интернэшнл”-ийнхэн хэлдэг гэнэ. Яагаад авдаггүй юм бол?

Монголын төр дээрх зуун жил ашиглана гэж 1.2 тэрбум ам.доллароор энэ төмөр замыг худалдаж авсан атал хоёрхон сая тонн ачаа тээвэрлэсний дараа замын төмөр хоёр мм-ээр гулзайсан байгаа юм. Яагаад элэгдэв? Хэн арчлах вэ? Худалдаж авсан эд хөрөнгөө ч бүртгэж, хэрэглэхийг хүсдэггүй, тээвэрлэх ачаа ч олох хүсэлгүй, ямар ч тээвэрлэлт хийхгүйгээр яаж цалин авдаг байна аа? Төр яах гэж энэ төмөр замыг худалдаж авсан болж таарав?

Энэ төмөр замаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэнэ хэмээн уг төмөр замыг барьсан “Бодь интернэшнл” амласан, худалдан авсан “Тавантолгой төмөр зам” компани нь 20 сая тонн ачаа тээвэрлэх чадалтай гэдэг. Газар дээр нь ажиллагсад 10 сая тонныг ч ачиж чадахгүй гэж үнэнийг хэлдэг аж. Тэгсэн мөртлөө 800 гаруй хүн ажилладаг.

Гэтэл Ханги чиглэлийн 230 км хувийн төмөр зам дээр ердөө хоёр ээлжинд 280 гаруй хүн л ажилладаг гэнэ. Тэднийг есхөн дарга ажиллуулдаг, ээлжгүй, дэлгэцээр хянаад шаардлага гарвал газар дээр нь очиж ажилладаг гэнэ. Цаашид ээлжгүй болгохоор зорьж байгаа бөгөөд энэ тохиолдолд 140 хүн ажиллахад хангалттай, мөн орон нутгийн иргэдийг төмөр замын ажилчдын тохилог орон сууцаар хангаж ажиллуулах чиглэлтэй байгаа гэж гайхуулж ярина билээ. Тиймээс ч Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Би төрийн өмчит төмөр замуудыг хариуцаж байгаа үедээ хувийн компани шигээ цэгцэлж хямгадна. Төр бол ажил хийдэггүй хүмүүст цалин өгөөд хадгалж байдаг хогийн сав биш” гэдгээ удаа дараа хэвлэлээр мэдэгдээд буй.

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний тогтоолоор Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгасан. Засгийн газрын тэргүүн энэ хүнийг төмөр замыг, “төмөр замын хулгай” хаанаа байдгийг мэддэг учраас цэвэрлүүлэх гэж энэ салбарт томилсон нь харин ч давуу тал болж үр дүн гарч эхлэх нь гэж харагдаж байна. Учир нь Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлэхийн тулд төрийн өмчид дэндүү хатуу сэтгэлээр хандаж байсан фактуудыг илрүүлж, тэр ч байтугай зарим албан тушаалтан хуулийн байгууллагаар шалгуулахад хүрээд байгаагаа хурал, цуглаанууд дээр хэлээд байх болсон байна билээ.

Төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажиллаж байна. Засгийн газрын 65 дугаар тогтоолоор “Бодь интернэшнл” компаниас 2022 онд хүлээж авсан бэ? Яагаад зарим өмчийг хүлээж авсан нэртэй, бүрэн шилжүүлж аваагүй, “Бодь интернэшнл” компанид байгаа юм бэ? Түүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Ачилт буулгалтын талбай зэрэг олон ажилд яагаад “Бодь интернэшнл” оролцсон хэвээрээ байгаа юм бэ? Ачаа тээвэрлээгүй зам яагаад элэгдээд байна? Энэ асуудлыг шийдэхийн тулд төрийн өмчит төмөр замын хоёр компанийг нэгтгэж, Засгийн газраас даалгасны дагуу цомхон чадварлаг багаар ажиллах шаардлагатай болж байна.
Ингээд хоёр төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн нэг болсон. Нэгтгэгдэж буй хоёр компанийн нэг төмөр зам нь 16 зүтгүүртэй, хөдөлгөөн байхгүй. Нөгөө төмөр зам нь “Бодь интернэшнл” компанид мөнгөө төлөөд авсан вагоноо шилжүүлж авахгүй, тээвэрт явсан, яваагүй хамаарахгүйгээр хоног тутамд найман сая төгрөг төлж түрээсэлж байна. Сард 240 сая төгрөг үргүй зарлагадаж, хэн нэгэн албан тушаалтнууд халаасалдаг байх нь Гэтэл адилхан төрд ажилладаг эмч, багш, төрийн бусад албан хаагчид хэдэн цаг, ямар ачааллаар ажиллаад, хэр цалин авч байгаа билээ гэдэгтэй харьцуулбал дэндүү ялгаатай, эмгэнэлтэй дүр зураг гарч байна.

Үнэн хэрэгтээ төрийн өмчит байгууллагад үр бүтээлгүй ажиллаад цалин авдаг ийм “шимэгчид” дэлхийн аль ч оронд байдаг учраас олон улсын хуулийн нэр томъёонд “хууль ёсны дагуу ашиг хүртэгчид” гэж нэрлэсэн байдаг. Учир нь тэднийг буруутгах аргагүй томилогдсон тушаалтай, хуулийн дагуу ажилд орсон, цалингаа авч, нийгмийн даатгалаа төлүүлдэг мөртлөө үүрэгт ажлаа хийхгүй, баялаг бүтээхгүйгээр ашиг хүртэж амьдардгаараа ижил шинж чанартай.

Энэ байдалтай тэмцэхийн тулд “Эрчист Монгол” нэгдлийг байгуулах болсон талаар өмнөх нийтлэлдээ бичсэн билээ. Цаашид төрийн өмчит төмөр замын компаниудад юу тохиолдох, тэнд ажиллагсад ямар нөхцөл байдалтай нүүр тулгарах бол гэдгийг ерөнхий зураглалаар өгүүлье.

Юуны өмнө “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржав, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нар нэгэн зэрэг тушаал гаргаж хоёр компанийнхаа бүх ажилтныг халах нь. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийг гүйцэтгэгч, цомхон бүтэцтэй компани болно. Үүний дараа сонгон шалгаруулалт хийж, хэдэн ажилтантай байх, хэнийг сонгохоо шийдэх юм байна.

Нөр их ажил хаяанд ирсэн. Монгол Улс, БНХАУ Засгийн газрын түвшинд, олон улсын гэрээ, Монгол Улсын холбогдох бүх хуульд нийцүүлж гэрээг УИХ-аар соёрхон батлаад долоо хонож байна. БНХАУ-ын талаас “Чайна энержи” компанийн ажлын хэсгийн төлөөлөл энэ сарын 8-ны өдөр ирнэ. Энэ үеэр гурван цогц гэрээг байгуулна. Үүнд нүүрсээ ямар үнээр экспортлох тухай болон шинээр ам нээх гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК хийнэ. Хил дамнасан төмөр замын байгууламжийг барих гэрээг Зам, тээврийн яам хариуцаж хийнэ. ЗТЯ-ны төлөөлөл энэ өдрүүдэд Бээжинд ажиллаж буй. Эхний ээлжинд тус төмөр замын байгууламжийг барих тендрийг зарласан. Шалгарсан компанитай гэрээ байгуулж ирэх тавдугаар сарын 10-ны дотор ажлаа эхэлнэ. Энэ үед дээрх компаниуд өмчөө ч, ажиллах бүтцээ ч жигдрүүлсэн байх учиртай.

Ямар ч байсан 200-хан км төмөр зам дээр 800 гаруй хүн ажиллаад, тээвэрлэлт хийхгүйгээр бүгдээрээ бүтэн цалин авна гэдэг байж боломгүй. Тиймээс дээрх хоёр компанийн ажилтнууд бүгдээрээ ажилд орсон цагаасаа өнөөдрийг хүртэлх хийсэн ажлын тайлангаа бичиж өгөх, хүсвэл сонгон шалгаруулалтад орох нь. Гэхдээ хатуу шийдвэр нь дээрх өөрчлөлтийн дүнд нийт ажилтны бүтэц бүрэлдэхүүн 50 хувь танагдана гэдгийг дор бүрнээ ойлгосон байх.

Эх сурвалж: Baabar.mn Нийтлэлч У.Оргилмаа

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Найдлаад “зодуулсан“ гэх Боловсролын сайд П.Наранбаяр шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзжээ
ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Найдлаад “зодуулсан“ гэх Боловсролын сайд П.Наранбаяр шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​