fbpx “Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 55 секунд

“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ. Улс төрд лав Л.Гантөмөр гэдэг “өрсөлдөгч” алга. Сонирхлоо. Тэгсэн нь, түүнийг Улаангомын 10 жилд сурч байхад ангид нь гурван Гантөмөр байжээ. Хоёр нь Л овогтой аж. Тиймээс ангийнх нь багш тэднийг ялгахын тулд одоогийн АН-ын даргыг Лу.Гантөмөр гэж бичдэг болжээ. Түүнээс хойш найзууд нь хүртэл Лу.Ганаа гэж дуудддаг болсон байгаа юм. Улмаар, энэ нэрээрээ улс төрд танил болсон байна.

Гэснээс, Лу.Гантөмөр дарга нь болсон АН-ынхан 35 жилийнхээ ойд зориулсан Их хурлаа сая даваа гаригт хийлээ. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр л дөө. Уг нь энэ АН нь 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд “төрсөн” байдаг юм. Түүгээр 25 жилийн ой нь л дөхөж байна.

Гэтэл яагаад ч юм, “нас”-аа 10-аар нэмээд, төрсөн өдрөө тэртээх 1990 онд байгуулагдсан Монголын Ардчилсан нам /МоАН/-ынхаар тогтоочихлоо. Гэхдээ энэ чухал биш юм. Харин, АН өнөөдөр өдий дайны болсон нь сайн хэрэг л дээ. Яг үнэндээ, АН саяхан л бараг л нам биш болчихсон байсан. Нэг тийм, “айл гэр” гэдэг шиг тоглоомын бүтцүүд, бидний ярьдгаар энэ нам дахь бүлэг, фракцууд тал талд өөрсдийнхөөрөө тоглоод эхэлсэн. Юун хууль, яасан дүрэм, ямар ёс зүй. Мөн ч холиосон доо. Энэ нь, 2016 оны сонгуулийн навс ялагдлын дараа эхэлсэн. 2017 онд намаас нь нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч болоод дээрдсэнгүй.

АН-ын ан цав улам нэмэгдэж, хурдтайгаар хагаралдсан. 2020 оны УИХ-ын сонгуульд арайхийн орсон ч бас л үнэмлэхүй ялагдал хүлээсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд бас л тархай бутархай хэвээрээ байв.

СЕХ, Дээд шүүх толгойгоо гашилган байж 2020 оны УИХ-ын сонгуулийн суурь дээр нь арайхийн тэр сонгуульд оруулсан. Бас ч гэж, АН-гүй сонгууль гэж юу байх вэ дээ. Эрх баригчид ингэж үзсэн биз. Тэр үеийн үйл явдлууд тэгж л уншигдсан. Энэ зуурт АН дотор бол жинхэнэ холион бантан болж байв. АН гэсэн хоёр “улс төрийн хүчин” үүссэн. Хоёр тусдаа дотоод сонгууль явуулж, тус тусдаа тамгатай хоёр даргатай болж байв. Хажуугаар нь жижиг бүлэг фракц тоймгүй олон байсан даа. Ингэж явсаар 2023 оны эхээр ҮБХ-ны гишүүд нь тал талаасаа цуглаж хуралдаад Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон. Тэр үед тамга нь нэг хүнд, гэрчилгээ нь нөгөө хүнд байв. Гэхдээ, тэгэхэд АН-ынхан яагаад С.Баярцогтыг биш, З.Нарантуяаг биш Лу.Гантөмөрийг намын дарга болгосон бэ. Яг үнэндээ, С.Баярцогт ч, З.Нарантуяа ч Лу.Гантөмөрөөс илүүрхэх зүйл ихтэй улстөрчид шүү дээ. Нэг нь улс төрийн туршлага, нөгөө нь хатуу чанд байдлаараа намынхандаа болоод олонд танигдсан, түүгээрээ дэмжлэг авах магадлал өндөртэй байв. Гэхдээ Лу.Гантөмөр ч АН-ын анхан шатаас эхлээд Залуучуудын байгууллагыг тэргүүлж байсан. Мөн АН дахь “Нэг ардчилал” хэмээх нэр нөлөө бүхий фракцыг тэргүүлж байв. Түүнээс илүүтэйгээр түүнд АН-ын дарга байсан Н.Алтанхуягархуу араншин байдаг. Хэт нэг талыг барьдаггүй. Дунд нь явж байдаг. Гол нь хэнтэй ч хэл амаа ололцдог чанар Лу.Гантөмөрт бий. АН-ыг ингэж бударч бутарсан үед иймэрхүү л ааш аягтай дарга авч гардаг. Нэг талаас задгайдуу гэж болох ч цаг үе нь АН-д тийм л даргыг нэхсэн хэрэг.

Урьд нь, 10 гаруй жилийн өмнө, АН бас л тарж бутарчих гээд Н.Алтанхуяг дарга болж байж бөөгнүүлж билээ. Магадгүй, Лу.Гантөмөрийн дарга болсон үе Н.Алтанхуянхаас хамаагүй хүнд биз. Дээрээс нь, АН-д ах нар нь “залуухан”-аараа байгаад байдаг нэг зовлон бий. Ардчиллын анхдагчдын дийлэнх нь одоо ч намаа атгадаг. Лу.Гантөмөр болохоор Монголын улс төр дэх “далаад оныхон”-ы төлөөлөл байдаг.

Тэгэхээр тэдний дундуур намаа даргалах ямар байх нь ойлгомжтой. Гэсэн, ямар ч л байсан намын дарга болсноосоо хойшх хоёр жил гурван сар гаруйн хугацаанд АН-ыг нэг болгоод авсан. Тэгээд бас засагт хамтарч, үндсэндээ эрх барьж байна. Ингэж “ах нар”-ынхаа тараасан намыг хураасан. Ер нь бол, Лу.Гантөмөрийн “хувь хүн” л энэ хүртэл авч ирсэн. 2024 оны сонгуулиас ганцхан жилийн өмнө арайхийн даргатай болсон АН-д ялалт дэндүү хол байх нь тодорхой юм. Дахиад дөрвөн жил өнжиж дараагийн сонгуульд бэлдэх нь АН-ын хувьд тэсэхэд хүнд даваа болсон. Нөгөөтэйгүүр, нэгэнт ялагдаад бүгдийг эсэргүүцэх ганцхан сонголттой үлдсэн бол өнөөдөр Монгол Улсын стратегийн том төслүүд хөдлөхгүй л байсан юм. Үүнд хүрэхийн тулд Лу.Гантөмөр 2023 оны сүүлчээс “…Хөгжлийн том төслүүдийг хамтдаа урагшлуулах” зарчим дээр ойлголцож, УИХ дахь гишүд нь 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт, 2024 оны Үндэсний баялгийн сангийн хуулийг бусад улс төрийн хүчнүүдтэй санал нэгтэйгээр дэмжсэн. Тэдгээр хуулийн үйлчлэл, шинж тэмдэг өнөөдрийн улс төрийн үйл явдлуудаар илэрч гарч ирж байна.

Гэхдээ, Лу.Гантөмөрийг хамтарсан засаг байгуулж орсныг намынх нь зарим нөхөд шүүмжилсээр л байна. 2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийг С.Баярын Засгийн газарт орж, өөрөө Тэргүүн Шадар сайд болоход ингэж багтарсан хүн олон л байсан. Тэд “… Н.Алтанхуяг дарга аа, АН өнөөдөр байхгүй боллоо. Гишүүд тань ханиа хадарч, ижлээ идээд дууслаа.

Арай хамтарч ажиллаад байгаа МАХН тань АН-ыг булшлах үүргийг та нарт өгсөн юм биш биз” гээд л хашгирдаг байлаа. Өнөөдөр яг л энэ үг үсгээр Лу.Гантөмөр рүү дайрч байна. Гэтэл яасан, 2012 оны сонгуульд АН ялж эрх барьсан. Тэр үед Н.Алтанхуяг нар сонгуулийн дөнгөж өмнө мэдэгдэл хийгээд засгаас гарч байв. Тэгвэл, “…Лу.Гантөмөр 2028 оны УИХ-ын сонгуульд яаж тоглох бол” гэдэг сонин байгаа юм. Наана нь бас 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль ч болно. Тэрээр сая намынхаа Их хурал дээр “…2028 онд бид дүнгээ тавиулахад утаа, түгжрэл арилсан байх болно гэдгийг би энэ индэр дээрээс баталгаатайгаар илэрхийлж байна. Монгол хүний орлого 10 мянган ам.долларт хүрсэн байх болно” гэлээ. Энэ үг нь нэлээд шуугиуллаа. Янз бүрийн “онош” тавьцгааж байна. Харин, учир мэдэх хүмүүсийн дийлэнх нь “…Лу.Гантөмөр ирэх сонгуулийн өмнө намаа аваад засгаас гарахгүй бололтой. Нэгэнт энэ засгийн эхлүүлсэн, эхлүүлэх том төслүүдийг тэд нуруун дээрээ үүрсэн.

Тэгэхээр хийж байгаадаа итгэлтэй байгаа хүний үг” гэж байх юм. Нэг талаас, тогтолцоо өөрчлөгдөж, намуудын аль нь ч ялаад дангаараа засаглах боломж хомс болсон. Тэгэхээр мань эр тэр “цэг”-ийг харсан уу, эсвэл “…Эрх баригч намын үүднээс сонгуульд орвол илүү” гэж үзсэн үү.

Одоогоор АН-ын дарга Лу.Гантөмөрийн толгой дахь тооцоо, цээжин дэх хожоог мэдэх арга алга. Ямартай ч, сая намынхаа Их хурлыг хийлээ. Генсекээ жинхэллээ. Хоёр ч намыг намдаа нэгтгээд авлаа. Бас бус “жижиг сажиг” асуудлуудаа ч цэгцлэв. Ингээд АН-д түүний бодол бодлого болж хэрэгжихээр болж байгаа юм. Засагт хамтарсан МАН, ХҮН намын хэрэг явдалд ч Лу.Гантөмөрийн нөлөө орно. Цаашлаад, Монголын улс төрд ч жин дарах нь тодорхой болов. Учир нь “Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРЛУУЛСАН 28 ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРЛУУЛСАН 28 ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​