fbpx Н.Ганибал: АН бүрэн шинэчлэгдсэний дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
15 минут 1 секунд

Н.Ганибал: АН бүрэн шинэчлэгдсэний дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан нам Их хурлаа хийж, таныг намын генсекээр батламжиллаа. Улс төрийн намын генсек бол тухайн намын бодлогыг зангидаж, “гал”-ыг авч байдаг албан тушаал. Нөгөө талаар АН дотооддоо нэлээд зөрчилдөөнтэй байдаг нам. Та ямар бодлого баримталж ажиллах вэ. Энэ талаар яриа эхэлье?

-Дөрөвдүгээр сарын 7-н бол АН-ын төрсөн өдөр. 1990 оны энэ өдөр Монгол Улсад олон намын систем бий болж, манай нам Монгол Улсын хоёр дахь улс төрийн хүчин болж, үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Энэ жил бид төрсөн өдрөөрөө ҮБХ-гоо хуралдуулж, Их хурлаа хийж, хэд хэдэн асуудал шийдсэн. Ардчилсан үзэл баримтлалтай, бидэнтэй санаа бодол нэгтэй ШИНЭ намынхан АН-д нэгдэх саналаа илэрхийлсэн. Энэ асуудлыг бид Их хурлаараа хэлэлцэж шийдвэр гаргалаа. Мөн өдөр ҮБХ хуралдаж намайг албан ёсоор намын генсекээр батламжилсан. Манай намын дүрэмд намын ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгож, улс төрийн зөвлөлөөр томилуулж, ҮБХ батална гэж бий. Яг л энэ процессоор орж, генсекээр томилогдоод байна. Түүнээс биш зарим нэг хэсгийн ойлгож байгаа шиг олон дахин томилогдоод байгаа асуудал байхгүй.

-Та хэдэн онд АН-ын гишүүн болж байсан бэ?

-Би 2000 онд АН-ын гишүүн болж байлаа. Намынхаа баярын өдрөөр албан ёсоор генсек болсноо их бэлгэшээн хүлээж авсан. Манай нам маш том зорилтуудын төлөө яваа. Улс төрийн нам бол зөвхөн сонгуулийн цикл харж үйл ажиллагаа явуулахаас илүү Монголын ардчиллыг хамгаалах төлөвшүүлэх бол АН-ын гол үүрэг юм.

Ардчилал өөрөө маш эмзэг шүү дээ. Ямар нэгэн байдлаар буруу замаар орвол маш хурдтайгаар авторитар тоталитар дэглэм рүү гулсан орох эрсдэлтэй байдаг. Үүнийг ардчиллын мянга мянган гишүүд дэмжигчид хамгаалах үүрэгтэй.

Мөн сонгуулийн бус цаг ч гэлээ бидэнтэй ижил үзэл баримтлалтай намууд нэгдэх хүсэлтээ тавьж байна. Энэ нь ардчиллаа хамгаалах үүрэгтэй бидэнд илүү их хүч болж байна. Цаашид намын генсекийн хувьд хийх ажил маш их байгаа. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэн. Энэ дагуу намын дүрмээ шинэчилнэ. Бүтэц зохион байгуулалтаа хуульдаа нийцүүлнэ. Эмэгтэйчүүдийнхээ квотыг 40 хувьд хүргэнэ. Ер нь 2025 онд Монголын улс төрийн амьдралд маш чухал жил болж байна. Ялангуяа улс төрийн намуудын хувьд шүү дээ. Тэгэхээр энэ бүх шинэчлэлийг гардан хийгээрэй гэж Н.Ганибал надад намын гишүүд минь үүрэг өгсөн хэмээн бодож байна.

-Танай намын эв нэгдлийн асуудал болоод эв түнжингүй байдал байнга яригддаг шүү. Гэтэл эрх баригч нам намынхаа бодлогыг эсэргүүцсэн бол итгэл хүлээлгэхгүй гэх дүрэм журам яриад эхэлсэн. Танай нам ямар бодлоготой ажиллах вэ?

-АН-ын хамгийн гол асуудал бол мэдээж бидний эв нэгдэл байдаг. АН бол үнэт зүйл дээрээ нэгдсэн олон хүмүүсийн бүрдэл шүү дээ. Үүнийг олон нийтэд яаж илүү сайн ойлгуулах вэ гэдгээ маш тодорхой болгох ёстой. Улс төрийн намын тухай хуулиар намууд хөтөлбөрөө батлуулах ёстой. Үүнийг нь Дээд шүүхэд бүртгэнэ. Тэгвэл АН хувийн өмчийн асуудал дээр ямар байр суурьтай байх юм.

Төрийн өмчийн нөхцөл байдлыг яаж авч явах юм гээд цаг үетэйгээ нийцсэн ерөнхий том шийдвэрүүдээ бид мөрийн хөтөлбөрөөрөө хийнэ гэсэн үг. Харин тэр баталсан хөтөлбөрөө намын жирийн гишүүнээс эхлээд УИХ-ын гишүүд нь бүгд дагадаг байх ёстой.

Ингэж байж бид үзэл санаа үзэл баримтлал дээрээ нэгдэж, гол хүч болж чадна аа гэсэн үг. Энэ ажлыг бид энэ жил зохион байгуулна. Ер нь АН-ын өнгөрсөн хоёр удаагийн ялагдал бол нэгдмэл байж чадаагүйд байгаа юм. Мөн манай нам боловсон хүчингүй болж байгаа ийм цаг үе ирсэн байна. Тэгэхээр бид Хамтарсан Засгийн газрын үед боловсон хүчнүүдээ чадавхжуулах ажлыг зайлшгүй хийх ёстой. 1980, 1990-ээд оны залуучууд маань төрд ажиллах чадамж, туршлагагүй байгаа. Яагаад гэхлээр өнгөрсөн найман жил эрх баригч нар АН-ын гэсэн бүх хүмүүсийг халсан, тэнд ажиллах орон зайг нь хаасан. Тийм учраас бид одоо нээж, АН төр барих боловсон хүчний чадамжаа сайжруулах бодлогыг барина. Эв нэгдэл бол одоо бидний хамгийн том сорилт болж байна. Мэдээж ардчилсан үзэл баримтлалтай намууд жижгэрч олон нам бий болж байдаг. Бид бүгдийг нь нэгтгэж эв нэгдэлтэй байх зорилгын дор нэгдэж ажиллана. Генсекийн хувьд энэ ажлыг хийнэ гэж бодож байна. Мөн бид асуудлыг зөвхөн сөрөг хүчний байр сууринаас шүүмжлэхээс гадна бодлого боловсруулдаг, олон нийтэд таниулдаг байх хэрэгтэй. Мөн тэр бодлогыг Монгол Улсын бодлого болгож хэрэгжүүлдэг ийм л нам байхын төлөө зүтгэнэ.

- Ардчилал бүтэн болох ёстой гэсэн байр суурийг намын дарга Л.Гантөмөр илэрхийлж байсан. Гэвч намын зарим гишүүн Шинэ намыг нэгтгэхийг дэмжихгүй байгаагаа хэлсэн. Цаашид нэгдэх процесс яаж үргэлжлэх юм бэ?

-Одоогийн байдлаар Шинэ нам болон Монголын либерал намынхан АН-д нэгдэх хүсэлтээ өгсөн. Бид Дээд шүүхэд бүртгүүлэх эрх зүйн бичиг баримтуудыг бүрдүүлж байна. Дээд шүүх хүлээж аваад эцэслэчихвэл бүх асуудал шийдэгдэнэ. АН-тай үзэл санаа нэгдэхгүй намуудыг мэдээж хүлээж авахгүй л дээ. Хэтэрхий зүүний үзэл баримтлалтай ч юм уу. АН бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Либерал намуудыг бид үзэл санааны хувьд таарч байвал нэгтгэнэ.

Дэлхийн улс орнуудад баруун, баруун төвийн, зүүн, зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд байдаг. Манай эрх барьж байгаа МАН бол зүүний чиглэлийн социал демократ үзэл баримтлалтай. Энэ хоёрын ялгаа мэдээж маш тодорхой байдаг. АН хувийн өмчийг дээдэлдэг.

Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын оролцоог нь багасгах бодлого барьдаг. Бүх асуудалд хувийнхныг түлхүү оролцуулж шийддэг нийгмийн тогтолцоог бий болгодог. Тэгээд мэдээж хүний эрх, эрх чөлөөний асуудал дээр голлож үзэл баримтлалаа хатуу байлгах бодлого баримтална. Түүнчлэн манай намын анх байгуулагдсан зорилго бол олон намын системийг бий болгох байсан. Нэг намын удирдлагатай байсан системийг нурааж дөрвөн жилдээ мөрийнхөө хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж биелүүлж чадахгүй бол буудаг ийм системийг бид бий болгосон. Харамсалтай нь өнөөдөр яг системээр явж байгаа нь эргэлзээтэй.

Сонгогчдын саналыг худалдаж авдаг, нийгмийг халамжаар бөөцийлөх гээд олон муу аргуудыг хэрэглээд байна. Ер нь халамжийн том бодлого явуулах нь нэг талдаа социалист хуучин хэв маяг руу шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр бид үүнээсээ салах ёстой. Бид хийдэг бүтээдэг ард түмнийг бий болгох ёстой.

Өмчийг нь дээдэлдэг, төр хувийн бизнестээ өрсөлдөхгүй байх, харин ч давуу байдал бий болгодог. Хувийн бизнесүүдийг нухчин дардаг энэ асуудлуудын эсрэг манай нам явна. Дээрээс нь үг хэлэх, хэвлэн нийтлэх энэ эрх чөлөөг баталгаажуулахыг зорьдог. АН-ын эрх барьж байсан цаг хугацаанд хүний эрх болон сэтгүүлчдийн эрхийг бид хангаж ажилласан. Гэтэл өнгөрсөн найман жилийн хугацаанд авлигын индекс нь буурчихсан. Хэвлэлийн эрх чөлөө бүүр 30 байраар ухарчихсан байна шүү дээ.

сонин mn

-АН-ын даргыг солих өөрчлөх ёстой гэдэг асуудал байнга л гарч байдаг. Тэгвэл удирдлагын хувьд тогт­­вортой байх тал яаж ажиллах вэ?

-Сая болж өнгөрсөн Их хурлыг та бүхэн анзаарсан байх. Манай намын гишүүд бүгд үгээ хэлж байгаа биз дээ. Тийм л эрх чөлөөг хамгаалах гэж манай нам байгаа юм. Шүүмжлэл мэдээж байдаг гэхдээ шийдвэр гаргахдаа үзэл баримтлалаа дагаад олонхоороо шийдвэрээ гаргадаг.

Ардчиллын Үндсэн хууль чинь олонх нь шийдвэр гаргасан бол цөөнх нь буюу шүүмжлэлтэй байгаа хэсэг нь дагаад л явдаг зарчим шүү дээ. Тэгээд л энэ зарчмынхаа дараа шүүмжилж байгаа хүмүүс шүүмжлэлээ хэлээд тэр зааланд байгаа хүмүүсийг бас өөрсдийнхөө талд болгох гэж оролдож байна шүү дээ.

Тэр оролдлого нь шийдвэрт нөлөөлөхгүй байгаа учраас тэгээд л олонхын шийдвэрээр цаашаа явж байна. Энэ бол ардчилал. Хуучин бол даргыгаа шүүмжилсэн хүмүүсийг цөлдөг, шоронд хорьдог. Бүүр 1930-аад онд бол шууд барьж аваад буудчихдаг байсан шүү дээ. Тэгэхээр эрх барьж байгаа намтай адилхан даргыгаа шүүмжилдэггүй болчих юм бол адилхан нам болчих гээд байна шүү дээ. Бидний хувьд аль болох бүх асуудлыг нээлттэй байлгахыг л хүсдэг.

Гэхдээ намын дүрэмдээ аливаа шүүмжлэлийг дотоод хурлууд дээрээ хийе. Шүүмжлэлийг шууд олон нийт рүү өгөөд байхаар намын үйл ажиллагаанд бас сөргөөр нөлөөлөх асуудал гарч байна. Үүнийг бодолцох ёстой. Улс төрийн намын тухай хуультай холбогдуулаад манай нам бүрэн шинэчилье гэсэн зорилготой ажиллаж байна.

Ажлын хэсэг гаргана. Энэ жил их хурлаа хамгийн багадаа хоёр удаа хийнэ. Түүхэндээ байхгүй олон удаа хуралдаж бид нар хоорондоо ярьж хоорондоо үзэлцэх юм байна. Үзэл санаа, үзэл бодлоо уралдуулна. Ер нь уулзаж байх тусам бодлогоо уралдуулна. Уулзахгүй удах тусам унтчихдаг нам юм.

-АН хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа. Зарим хүн АН МАН-ын хатавчинд орчихлоо гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэлд та яаж ханддаг вэ?

-Ер нь ямар цаг үед эвсэх вэ гэдэг нь чухал. Энэ цаг хугацаа бол эвсэхээс өөр аргагүй ийм хүнд давааг туулах ийм он жилүүд. Геополитикийн маш хүнд нөхцөлтэй байна. Хойд хөрш маань дайны байдалтай. БНХАУ-ын хувьд АНУ-ын эдийн засгийн хоригуудад ороод эхэллээ. Одоо бид нийлж нэгдэж том шийдвэрүүдийг гаргахгүй бол шүүмжилдэг цаг биш. Бид нийтээрээ даван туулах ёстой. Эдийн засгийн бодит шалгууруудыг даван туулах нь. Энэ бүхэн эргээд Монголын тусгаар тогтнолтой холбоотой шүү дээ. Өнөөдөр бие биенийгээ шүүмжилж суух биш. Нэгдэж нийлж ард нь гарах ёстой юм. Тэр ч утгаараа эдийн засгаа аврахын тулд 14 мега төслийг хөдөлгөхөд АН-ынхан түүчээлээд оролцож байна.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Намуудын хувьд бэлдээд эхэлсэн байх. Генсекийн хувьд энэ асуудалд нэлээд хүч хаяж ажиллах байх. Тийм үү?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярихад арай эрт байна. Бид эхлээд дүн шинжилгээ хийнэ. Мөрийн хөтөлбөрөө гаргаад АН бүрэн шинэчлэгдэнэ. Тэр шинэчлэл дээрээ үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох юм, Төрийн тэргүүнд өрсөлдөх хүнээ яаж зөв тодруулах вэ гэсэн бодлогоо ярина. Ерөнхийлөгчийн сонгуульд санаа зовсон олон асуудал бий. Энэ асуудлаар наадмын дараа ажлын хэсэг байгуулаад ажиллах болов уу гэсэн асуудал яригдаж байгаа. АН-ын жирийн гишүүд дэмжигчдийнхээ хүлээлтэд нь хүрэх тийм хүн нэр дэвшүүлэх ёстой. Нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг Ерөнхийлөгчийн сонгуультай хэтэрхий ойрхон хийх нь бас дотоодын зөрчил үүсээд байгаа юм. Тэгэхээр бид аль болох эрт эхэлнэ. Ерөнхийлөгчид нэр дэвших боломжит хүмүүсээ тодруулаад тэндээсээ тодорхой дүрмийн дагуу сонгодог ийм процесс руу орох шаардлагатай юм.

Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”
 
У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье
У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.11/

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.11/

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​