fbpx 36 настай эмэгтэй нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
3 минут 12 секунд

36 настай эмэгтэй нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй О, 10 жилийн туршид гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн 39 настай эрэгтэй Ц-тэй хамтран нөхрийгөө хөнөөхийг завдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, нөхрийнхөө хоолонд уксус, хулганы хор хийж, бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэн хэвтэхэд шингэнд нь тариураар уксус хийсэн хэрэгт холбогджээ.

Хохирогч Б, болон хэрэг үйлдсэн этгээд О нар 17 жил амьдарсан, дөрвөн хүүхэдтэй. Нөхрийнх нь хувьд эхнэрээ өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайг нь мэдсэн ч хүүхдүүдээ бодон уучилж амьдарч байсан гэх. Гэтэл эхнэр болох О гэр бүлээ цуцлуулчихвал хүмүүс муу хэлэх байх хэмээн Ц-тэй хамт амьдрахын тулд эл үйлдлийг гаргасан тухай мэдүүлсэн байна. 39 настай Ц-ийн хувьд О-ийн захиасаар хулганы хор, уксус зэргийг авч ирж өгсөн ба нөхөр болох Б-г нь хөнөөх санааг анх гаргажээ.

Энэхүү хэрэг 2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумд болсон бөгөөд тухайн үед хохирогч Б-ийн хамраас цус гараад тогтохгүй, биеийн байдал муудсан тул сумын төвийн эмнэлэгт ханджээ. Цус тогтоох эмчилгээ хийгээд маргааш нь аймгийн төвийн эмнэлэгт хүргэхээр болсон байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Б хэвтэн эмчлүүлээд биеийн байдал сайжирсан тул эхнэр нь тариурт уксус соруулж шингэнд нь хийжээ. Улмаар нөхрийнх нь биеийн байдал муудаж Улаанбаатар хотыг зорьж, цусны тасагт хэвтэн эмчлүүлэх болсон байна.

Эл хэргийн үйл баримт цагдаагийн мөрдлөгийн явцад илэрсэн бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт холбогдсон этгээдүүдийн мэдүүлэг зэргээр хүний амь насыг хөнөөхийг завдсан хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тус хэргийн шүүх хурал энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр болсон бөгөөд дараах шийдвэрийг гаргасан байна.

  • Иймд 36 настай эмэгтэй О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож 13 жилийн хорих ял
  • 39 настай эрэгтэй Ц-г мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 заалт нь 12-20 жилийн хорих ялтай.

Б.Жавхлан сайдыг шалгах уу?
Б.Жавхлан сайдыг шалгах уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​