fbpx Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 35 секунд

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Эрх баригчдын мунхаг бодлогоос болж хэдий болтол Монгол залуус гадагшаа дүрвэсээр байх вэ?

Монгол төрийн мунхаг бодлогоос болж, жил бүр олон мянган залуус эх орноосоо зугатан дайжсаар байна. Яагаад гэвэл Монголд хэчнээн ажилласан ч нэг цалингаас нөгөө цалингийн хооронд, нэг ломбардаас нөгөө ломбардын хооронд өлөн зөлмүүн амьдардаг учраас тэр. Үүний зэрэгцээ нийгмийн шударга бус байдлаас үүдэн Монгол Улсад баян хоосны ялгаа улам бүр газар авч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордсоор байна. Өнөөдөр Монголд нийгмийн доод давхарга болох эмзэг бүлгийнхэн хогийн сав ухаж, харин авлига, хээл хахуулийн эзэд үнэтэй машин унаж, үндэсний баялагийг хуу цөлмөн түүнээс үлдсэн өчүүхэн хэсгийг ард түмэнд хүртээж байна.

Дээр нь жил бүр өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ тэнгэрт хадаж, Монголд амьдрах боломж нөхцөл улам хүнд болж байгаагаас Монгол залуус гадны орон луу дүрвэн цагаачилсаар байна. Тэгвэл энэ бүхний буруутан нь хэн бэ?

Мэдээж өнгөрсөн 30 жил төрийн эрх барьж ирсэн МАН болон тэдний хань хамсаатнууд мөн гэж хэлэхэд нэг их буруутахгүй байх. Учир нь хэрвээ төрийн эрх барьж буй тэдгээр улс төрийн нам хүчин ард түмнээ эх орондоо сайн сайхан амьдруулах боломж нөхцөлийг нь хангаж өгсөн бол ингэж олноороо гадагшаа дүрвэж, гадаадад боолын хөдөлмөр эрхлэхгүй байх байсан. Тийм учраас Монгол залуучууд өнөөдөр харь орны өндөр хөгжлийг хараад навсгар Монголоо голсондоо бус зөвхөн мөнгөний төлөө л ийнхүү дүрвэн одож байна.

Өнөөдөр Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 792 мянган төгрөг байна. Үүнийг өнөөдрийн ханшаар долларт шилжүүлбэл ердөө 350 орчим ам доллар болно гэсэн үг. Харамсалтай нь энэ бол дэндүү хангалтгүй үзүүлэлт.

Өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр Монгол хүн аж амьдарлаа залгуулна гэдэг үнэхээр хүнд зүйл. Тийм болохоор ийм байдлаас үүдэн залуус харь орныг зорихоор төлөвлөж буй нь тэдний сонголт, эсвэл тансаглал гэхээс илүүтэй амьдралын гарцаагүй шаардлага гэж ойлгож болно. Хэрвээ эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэй дээрх асуудал үргэлжилсээр байвал гадны орныг зорих Монгол залуусын хөл хэзээ ч татрахгүй.Тэгвэл үүнийг зогсоох арга байгаа юу гэж зоригтойгоор асууя. Мэдээж байгаа. Ингэхийн тулд яах ёстой вэ? Тэгэхийн тулд өнөөгийн Монголын эрх баригчид энэ асуудлыг нухацтай авч үзэж ард түмнээ ажлын байраар ханган, авлига хээл хахуулийн асуудлыг цэгцлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн багадаа 1000 ам.доллар болгох хэрэгтэй. Ингэхийн тулд валютын нөөцөө яаралтай нэмэгдүүлж, 1 ам.долларыг 1000 төгрөгтэй тэнцдэг болгох шаардлагатай.

Өнөөдөр Монгол Улсад өндөр бүтээмжтэй, өндөр цалин авч байгаа гуравхан салбар байна. Энэ нь нэгдүгээрт уул, уурхайн салбар, банкны салбар, мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс байна. Гэтэл бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс бага цалин авч байгаа.

Тэр үүднээсээ Монгол улс цалингийн доод хэмжээг 1000 ам.долларт хүргэж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл гадагшаа гарч байгаа ажиллах хүчнийг Монголдоо үлдээх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Засгийн газраас ирэх дөрвөн жилд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгох зорилт тавьсан. Энэ нь мэдээж иргэдийн цалин, хөлсийг хамгийн доод хэмжээндээ 1000 ам.долларт хүргэнэ гэсэн зорилт юм. Гэвч Засгийн газар энэ зорилтыг хэрхэн биелүүлж, ямар аргаар ийм хэмжээнд хүргэх талаар олигтой тайлбарлаагүй. Хэрвээ Засгийн газраас энэ зорилтыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол Монгол улсын ирээдүй хойч үе болсон залуучууд маань бүгд өндөр цалинтай ажлын төлөө гадагшаа гарсаар дуусах болно. Тийм болохоор Монголын эрх баригчид дээр өгүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1000 ам. доллар болгох энэ зорилтыг ойрын ирээдүйд хэрэгжүүлэхгүй бол өнөө Чингисийн Монгол гээд цээжээ дэлдээд байдаг энэ улс чинь архин далайд живж, жоохон л оройтвол газар шороо маань хятад шаахайн мөрөөр дүүрч, хөх толботой Монголчуудад эх орондоо гишгэх зай үлдэхгүй болж мэдэхээр байна.

У.Ану

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв
Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​