fbpx Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 37 секунд

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Одоогоос яг 64 жилийн өмнө ЗХУ-ын иргэн Ю.А.Гагарин хүн төрөлхтний түүхэнд анх удаа дэлхийн татах хүчнээс гарч,“Восток-1” хөлгөөр эх дэлхийгээ 108 минутад бүтэн тойрч эсэн мэнд бууж ирснээр манай гаргийн анхны сансрын нисгэгч хэмээн түүхэнд мөнхөрсөн билээ.

Энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг сансрын нисэгчдийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас уг өдрийг "Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр" гэж зарлажээ.

Гагарины нислэгээр сансрын эрин үе эхэлсэн бөгөөд тэр үеийн хүүхэд бүр сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байв. Өнөөдөр алсын зайн удирдлагатай роботууд тойрог замд үүрэг даалгаврыг сайтар гүйцэтгэж байгаа хэдий ч зөвхөн хүмүүс гүйцэтгэж чадах судалгаа шинжилгээний ажлууд маш их байгаа учраас сансрын нисгэгч гэдэг мэргэжлийн үнэ цэн хадгалагдсаар байна.

Үүнээс үүдэн одоогоос 60-70 жилийн өмнө сансрын нисгэгч болоход ямар шалгуур тавьдаг байсан бэ гэдэг нь сонирхол татна.

Тухайн үед голдуу цэргийнхэн тэр дундаа сөнөөгч онгоцны нисгэгчид сансарт нисдэг байсан гэнэ. Оросын сансрын нисгэгчдийн ихэнх нь байлдааны онгоцны нисгэгчээр ажлын гараагаа эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд сансарт ниссэн Зөвлөлтийн ба Оросын нийт 550 иргэнээс 285 нь нисгэгчид байжээ. Байлдааны онгоцны нисгэгчид нь өндөр ачааллыг даахаас гадна онгоцоо жолоодох үедээ хяналтын самбар дээрх олон арван үзүүлэлтийг хянаж, бусад онгоцны нисгэгчидтэй холбоо барьж, агаарын орон зайг хянах гэх мэтээр олон төрлийн үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг нь тэдний давуу тал мөн.

сонин mn

Мэдээж хэрэг, сансарт нисэхээр сонгогдсон хүмүүс бие бялдар, эрүүл мэндийн хувьд өндөр шаардлага хангахаас гадна зохих боловсролтой, мэргэжлийн сургалтад хамрагдсан байх ёстой. Ийм учраас үүрэг даалгавар болон ажиллах нөхцлөөс шалтгаалан хүссэн хүн бүр сансрын нисгэгч болох боломжгүй. 1960-аад оны үед Зөвлөлтийн зохион бүтээгч Сергей Королев сансрын нисгэгчдэд тавих шаардлагыг товчхон тодорхойлохдоо “сэтгэлзүйн хувьд маш тогтвортой, биемахбодийн хувьд маш тэсвэр тэвчээртэй, эрүүл мэндийн хувьд төгс сайн байх, хөдөлмөрч, хүсэл зоригтой, мэдлэгт тэмүүлсэн байхын зэрэгцээ нислэгийн гүйцэтгэл /олон цаг ниссэн байх/ сайтай байх, пуужинт хөлгөөр нисэх хүсэл сонирхолтой байх, биеийн өндөр 170 см-ээс дээшгүй, жин 70-72 кг, нас 30-аас дээшгүй байх ёстой” гэжээ. Мөн Зөвлөлтийн сансрын нисгэгчид Коммунист намын гишүүн байх, ёс суртахууны хувьд үлгэр жишээч байх шаардлагуудыг тавьдаг байлаа. Биеийн хүчний бэлтгэлжилтийн түвшнийг тодорхойлохын тулд ХБХБ /Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн/ тэмдгийн нормыг 18-29 насныхны түвшинд биелүүлсэн байхыг шаардана.

Тодруулбал, 1 км зайг 3 минут 35 секундэд гүйж туулах, турник буюу хөндлөвч дээр 14-өөс доошгүй удаа суниах, батут дээр үсрэхдээ 360 хэмээр эргэж чаддаг байх гэх мэт наад захын шаардлагуудыг тавьдаг байв.

Харин өнөө үед хувь хүний улс төрийн байр суурь, үзэл бодлыг эн тэргүүнд авч үзэхээ больсноос гадна орчин үеийн сансрын хөлгүүдийн зай багтаамж сайжирсан тул биеийн өндөр ба жингийн хязгаарлалт ч өөрчлөгджээ. Хамгийн сүүлд Оросын сансрын нисгэгчдийн отрядыг бүрдүүлэхдээ насны дээд хязгаарыг 35 жил болгож, биеийн жин 50-90 кг, биеийн өндөр 150-190 см байхыг зөвшөөрчээ. Мөн мөрний өргөн 52 см, цээжний тойрог 94-112 см, гутлын өмсгөл 46 см-ээс бага гэх мэтээр заасан байна. Өөрөөр хэлбэл, Гагарин шиг “төгс төгөлдөр хүн” байхыг шаардахаа больсон гэсэн үг. Ийм учраас өнөө цагт эмч нар, эрдэмтэд гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс дэлхийн тойрог замд ажиллах боломжтой болжээ. Сансрын салбар илүү “иргэний” чиг баримжаатай болж, сайн инженерүүд, сансрын хөлөг, хиймэл дагуул зохион бүтээхэд оролцсон хүмүүст сансарт нисэх боломж хэдийн нээгджээ. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд инженерүүд, эрдэмтэд, программ зохиогчид зэрэг 220 гаруй хүн сансарт нисэж, тойрог замын станцуудад ажиллажээ. Туршлагатай эмч нарт ч боломж бий, гэхдээ тэд сансрын хөлгийн бүтцийг сайтар судлах хэрэгтэй.

Мөн өнөө үед тухайн сансар нисгэгчийн улс төрийн итгэл үнэмшлийг чухалчлан үзэхээ больсон хэдий ч давхар иргэншилтэй эсвэл гадаад улсад оршин суух эрхтэй бол сансрын нисгэгчдийн багт авдаггүй ажээ.

Түүнээс гадна, эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл өөр хатуу хязгаарлалтын хүрээнд таны өргөдлийг хүлээж авахаас татгалзаагүй л бол та тууштай байж, дахин дахин оролдоод үзэх хэрэгтэй гэнэ. Жишээ нь, өдгөө тэтгэвэртээ гарсан Клей Андерсон гэдэг сансрын нисгэгч 15 удаа өргөдөл өгсний эцэст НАСА-д элсжээ. Одоогоор хамгийн залуу сансрын нисгэгч бол 25 настайдаа сансарт ниссэн Герман Титов юм. Харин Павел Виноградов 60 нас хүрсэн хойноо Олон улсын сансрын станцад ажилласан байна. Сергей Крикалев 6 удаа сансарт нисэхдээ тойрог замд нийт 803 хоногийг өнгөрүүлсэн бол Валерий Поляков 437 хоногийн турш тойрог замын станцад тасралтгүй ажиллажээ.

НАСА-гийн нисгэгчдэд тавьдаг шаардлагууд

–Инженеринг, биологи, физик, мэдээллийн технологи эсвэл математикийн чиглэлээр наад зах нь бакалаврын зэрэгтэй байх

-Мэргэжлээрээ наад зах нь 3 жил ажилласан байх эсвэл тийрэлтэт нисэх онгоцоор 1000 цагийн нислэг үйлдсэн байх

-Бие бялдрын хөгжил маш сайн байх, биеийн хүчний хувьд тэсвэр тэвчээртэй, сэтгэл санааны хувьд стрессийг даван туулах чадвартай байх

- Нүдний хараа сайн байх

-Цусны даралт 140/90-ээс ихгүй, биеийн өндөр 157-190 см байх

-Бусдыг манлайлан ажиллах эрмэлзэлтэй, багаар ажиллах чадвартай, олон нийттэй харилцаж чаддаг байх нь давуу тал болно

сонин mn

Европын Сансрын агентлагаас /ESA/ тавьдаг шаардлагууд

–Шинжлэх ухаан-техникийн чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, судалгаа шинжилгээний ажлыг өндөр түвшинд гүйцэтгэдэг байх

–Нисэх онгоц жолоодох туршлагатай бол давуу тал болох ба гэхдээ заавал тавигдах шаардлага биш

-Бие бялдрын хөгжил сайн байх, сэтгэл зүйн хувьд тогтвортой, дасан зохицох, өөрийгөө хянах чадвартай байх

-Ил тод нээлттэй байх, хэвлэл мэдээллийнхэнтэй харилцаж чаддаг байх

–Англи хэлний төгс мэдлэгтэй байх, орос хэл мэддэг бол давуу тал болно

Сансрын нисгэгчдийн цалин урамшуулал

Хүн төрөлхтний мөрийг сансарт анх гаргасан Ю.Гагарин болон Зөвлөлтийн бусад сансрын нисгэгчид багагүй хэмжээний шагнал урамшуулал авч байв. Гагаринд гэхэд иж бүрэн тавилгатай шинэ 4 өрөө байр, “Волга” загварын автомашин, 15 мянган рублийг шагнал болгон олгожээ.

Мөн сансрын нисгэгчдийг хамгийн шилдэг сувиллын газруудад үнэ төлбөргүй амраадаг байв. Сансрын нисгэгчийн ажил мэргэжил ЗХУ-д маш нэр хүндтэйд тооцогдож байсан бөгөөд тэд улсын дунджаас 2-3 дахин өндөр цалинтай байжээ.

Харин өнөөгийн Оросын болон бусад улсын сансрын нисгэгчид хэдий хэмжээний орлоготой вэ гэдэг нь сонирхол татна. Сансарт нисэхээр бэлтгэх, сансарт ажиллахын тулд сансрын нисгэгчид амьдралынхаа асар их цаг хугацаа, эрч хүчийг зарцуулдаг тул тэднийг ажил мэргэжил дээр нь “тогтоон барих”-ын тулд” багагүй хэмжээний цалин хөлс, урамшууллыг олгодог. Ганцхан жишээ дурдахад, тухайн хүн сансарт нисэхийн тулд 15 жилийн турш тасралтгүй бэлтгэл хийчихээд байхад нислэгийн хөтөлбөр өөрчлөгдсөнөөс үүдэн сансрын багаас хасагджээ гээд төсөөлөөд үз дээ. Нислээ гэхэд маш хязгаарлагдмал орон зайд олон сарын турш ажилладаг учраас сансрын нисгэгч гэдэг бол сэтгэлзүйн хувьд маш тогтвортой хүнд тохирох мэргэжил юм.

сонин mn

Оросын сансрын нисгэгчдийн цалин хөлс алгуур боловч өссөөр байгаа бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 12-нд тохиосон Сансрын нисгэгчдийн өдрөөр 40-70 хувиар эрс нэмэгдүүлжээ. Одоогийн байдлаар сансрын нисгэгч болохоор бэлтгэгдэж байгаа хүн 129 535 рубль /ойролцоогоор 6 сая 127 мянган төгрөг/, сансрын нисгэгч 135 804 рубль, сансарт нисээд ирсэн хүн 139 256 рубль, зааварлагч сансрын нисгэгч 165 914 рублийн цалин авдаг байна. Гэхдээ эдгээр тоо бол цалингийн хамгийн доод хэмжээ бөгөөд сансрын нисгэгчид онцгой үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн, шинэ дээд амжилт тогтоосон, эрдмийн зэрэг хамгаалсан тохиолдолд тодорхой хэмжээний урамшуулал авдаг.

Ганцхан жишээ дурдахад, задгай сансарт гарч ажилласан тохиолдолд 500 мянгаас дээш рублийн урамшуулал авна. Ерөнхийд нь баримжаалбал, дээрх тоонууд ойролцоогоор 2-3 дахин өсдөг бололтой.

Харин Америкийн сансрын нисгэгчдийн дундаж цалин 2022 онд 8400 доллар /672 мянган рубль, 30 сая орчим төгрөг/ байжээ. Тэдний цалингийн хэмжээ нь мэргэжлийн GS гэдэг ангиллаас хамаардаг бөгөөд GS-11, GS-12, GS-13, GS-14, GS-15 гэсэн таван ангилал байдаг гэнэ. НАСА-гийн сансрын нисгэгчдийн ихэнх нь GS-12 ба GS-13 гэсэн ангилалд хамаардаг ба жилдээ 65-100 мянган долларын цалин авдаг бол GS-15 ангиллын сансрын нисгэгчийн цалин 160 мянган долларт хүрдэг байна.

Б.Адъяахүү

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо
О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​