fbpx Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 44 секунд

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Mосквагийн ОУХДС-д (MГИMO) дээд курсэд 2016 оны зун суралцангаа олон улсын харилцааны залуу проф. Алексей Фененкогоос “Даян дэлхийд цэргийн томхон мөргөлдөөний хэрэгцээ байгаа” талаар санал бодлыг нь сонссон юмсан. Тэр талаар түүний ярьсан өнцгөөс харж томъёолсныг дор буулгая. Орос-Украины дайны өнгөн дээр тун чухал мэдээлэл болох юм шиг санагдлаа.

Фененко ямар үндэслэлээр ингэж ярив?

Оросын хилийн ойролцоо, залгаа бүс нутгуудад түгшүүртэй байдлын голомт бүрджээ. Энэ бол глобал цэргийн мөргөлдөөний урьдчилгаа, II дайнаас хойшхи дэлхийн шинэ дэг тогтоосон Ялта-Потсдамын тогтолцоог нураах, дэлхийн санхүүгийн хямралын урьдчилсан нөхцөл болох аж. Украины хямрал царцаагдлаа, одоо «постукраины» ертөнцөд дэлхийн дэг хаашаа эргэх вэ? Гэхдээ дэлхийн дэг журмын үндсэн 4 зарчим хэвээрээ үйлчилж байна.

Энэ нь:

  1. НҮБ-ын удирдан чиглүүлэх үүрэг хэвээрээ байна. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд нь II дайнд ялагч гүрнүүд хэвээрээ байна;
  2. Дэлхийн эдийн засгийг зохицуулдаг Бреттон-Вудын системд Орос, АНУ хоёр тэнцвэрийг хангаж байна;
  3. Дэлхийн II дайнд ялагдсан хоёр гүрэн Япон, Германы бүрэн эрх хадгалагдсан ч хязгаарлагдсаар байна;
  4. Тийм учраас дэлхий ертөнц чанарын шинэ шатанд гараагүй байна.

Ялта-Потсдамын тогтолцоо хоёр удаа шинэчлэгдлээ. 1950-1960-аад оны эх хүртэл үед СССР, АНУ хоёр Британи, Францыг эзэнт гүрний статусаас (колонийн дэглэмийг нураасан) нь салгаж дөнгөлөө. Энэ үеэс Зөвлөлт-Америкийн оройлсон эвсэж бүлэглэсэн сөргөлдөөн эхэлсэн, гурав дахь ертөнцөд системийн өрсөлдөөнөө тулгасан. Энэ нь Британи, Францын колонийн өв булаацалдсан тэмцэл болж төрөл арилжсан. Хоёр дахь шинэчлэл нь 1980-аад оны сүүлчээр «социалист хамтын нөхөрлөл» ба СССР задран унаснаар хэрэгжлээ. Тэртээх 1970-аад оны СССР-тай харьцуулах аваас ОХУ-ын байр суурь үлэмж суларлаа. Гэвч радикал хэлбэрээр хүчний харьцаа огцом өөрчлөгдөөгүй. Орос нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх байнгын статусаа хадгалж байна. АНУ-тай пуужинт цөмийн зэвсгийн тэнцвэрээ хадгалсаар байна.

Оросын төсвийн бүрдүүлэлт нь газрын тос, байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай байдаг. Ийм байдлыг эцэслүүлнэ хэмээн СССР-ийн үед Ю.Андропов оролдоод бүтэлгүйтсэн, түүнээс хойш байдал өөрчлөгдөөгүй.

Орост хямд ажиллах хүчин гэж байдаггүй, дэлхийн санхүүгийн урсгалд Европын Холбоо, АНУ шиг хяналт тавих боломж байхгүй. Хэрэглээний зах зээл өндөртэй, хотуудад дундаж анги гайгүй төлөвшсөн. Ийм нөхцөлд байгалийн баялгаа бэлнээр зарж, орлогоор нь хэрэглээний зах зээлээ хангахаас аргагүй. Гэхдээ Орос нь эдийн засгийн хувьд сулхан байгаа, суларсан ч шинжлэх ухаан-техникийн потенциал нь АНУ-ыг юм бодуулах хэмжээнд байна. Хятад, Энэтхэгийн алин нь ч Орос шиг ийм статус эдлэхгүй байна хэмээн тэр залуу профeccop ярьж байв.

сонин mn

Фененкод «ганц туйлт ертөнц»-ийн тухай асуулт тавьж үзлээ. Илтгэл ярианд л тийм ертөнц байхаас бус ачир дээрээ бол байхгүй ээ гэж байна.

Хэрэв АНУ ба түүний холбоотнууд тэр ганц туйлт ертөнцөө ном журмаар нь босгоё гэвэл гурван нөхцлийг хангах ёстой:

  1. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өнөөгийн дүр төрхөөр нь үгүй хийх хэрэгтэй;
  2. Оросын цэрэг-аж үйлдвэрийн потенциалыг бүр үгүй хийх хэрэгтэй;
  3. Бусад улс орны дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох тэр эрхээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй гэв.

АНУ нь сүүлийн 25 жилд тэр «ганц туйлт ертөнц»-дөө хүрэхийн тулд урьж хожид байгаагүй жишиг тогтоолоо. «Хүмүүнлэгийн интервенц», «дэглэмүүдийг солих» гэгч концепц гаргаж мөрдлөө. Тэгээд бүрэн эрхт улсуудын лидерүүдийг үзэмжээрээ халж солих, тодорхой улс орнуудыг «албадаж зэвсгийг нь хураах» гэгч практик тогтоолоо. Үүнд Оросыг үл оролцуулан ингэж дураараа дургих нь өөрсдөд эрсдэл бишгүй дагууллаа. Орос ч зүгээр суугаагүй, АНУ-ын давшилтыг зогсоохоор оролдож ирлээ. Бүр 1997 онд Орос, Хятадын лидерүүд Олон туйлт дэлхийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан, түүндээ «ганц туйлт ертөнц»-ийн төслийг үл зөвшөөрч байгаагаа тов тодорхой мэдэгдсэн.

«Ганц туйлт ертөнц»-ийн эсрэг тууштай зогсогч Орос нь ингэхэд дэлхий нийтийн олон элдэв асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч байх ёстойгоос өөрөө тийм ноцтой асуудлын эх сурвалж байж таарахгүй хэмээн өрнөдийнхөн үзэх нь бас нэгийг хэлээд байх шиг. “Орос бол мэдээж том, чухал улс. Зэвсэгт хүчин нь гэхэд л АНУ-тай ана мана үзэлцэх хэмжээний, гэхдээ тэрээр олон улсын норм хэм хэмжээг зөрчөөд хөрш Украин, Гүржээ түрэмгийлээд байж байх нь зохисгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулсныг энд эшлүүштэй.

Олон улсын харилцаанд оролцогчдын үйлдэл, үйл ажиллагаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, нормд зөнгөөрөө, албадлагагүй захирагдах болж, энэ үзэгдэл улам түгээмэлжсэн ба хэн ч дураараа авирлаж чадахгүй хэмээн өрнийнхөн үзэж, тэр өнцгөөсөө Орост шаардлага тавьж байгаа нь тэр юм гэж Фененко ярив.

Харин тийм анхааруулга, шаардлага Москвад агаарт замхарна. Замхруулахаас ч аргагүй, хэрэв оросын өнцгөөс харвал. Харин эсрэгээр G7 гэх өрнөдийнхний эвслийг сөргүүлээд БРИКС-ийг, НАТО-гийн альтернатив гээд ШХАБ-ыг толгойлоод илд зөрүүлэхэд бэлэн сууж байгаа нь Москвагийн өнцгөөс бол буруу биш. Болж өгдөгсөн бол Европын Холбоог өөртөө татаад, түүнийгээ хуучин СССР-ийн орон зай дээрхи интеграцын төслүүдтэй холбоодохвол АНУ далайн чанадаас яаж ч чадахгүй. Тэгж чадаж гэмээнэ 1991 онд СССР задарсны дараахи анхны маш том нөхвөр тэр болно. Крым Орост нэгдсэнээр СССР гүрэн задран салсны дараахи үр дүнг эргэж авч үзэж, залруулах гэсэн эхлэл боллоо хэмээн АНУ-ын Цагаан ордон үзэж байна. Орос бол түүхий эд голлосон эдийн засгийн улс биш шүү гэдгийг Крымын тэр нэгдэлт, одоо Сирид өрнөж буй дайн харуулж байна. Орос нь агаарын ба сансрын цэргийн хүчнээ тэнд байлдуулж байна. “Сансрын” гэх ийм тодотгол өөр ямар ч улс орны агаарын цэрэгт байхгүй. Орос өнөөдрийг хүртэл сансарт хүн нисгэх, тойрог замд хиймэл дагуул оруулахдаа монопол тогтоосон хэвээрээ байна.

Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор нь дэлхий дээр зөвхөн АНУ-тай өрсөлдөнө. Атомын эрчим хүчний салбарт Франц, Японы дараа гуравт бичигдэнэ. Суурь шинжлэх ухааны бүх спектрийг хамарч судалгаа хийдэг улс Орос, АНУ хоёр л байна.

Франц ийм амжилт үзүүлнэ хэмээн ажиллаад аль 1970-аад онд бүтэлгүйтсэн. Хятад нь суурь шинжлэх ухааны өөрийн онол, сургуулийг бий болгож чадаагүй, хэрэглээний шинжлэх ухаанаа хөгжүүлж, харин америкийн ба оросын технологийг шууд хуулбарлан байна. Хятад сансрын гүрэн боллоо хэмээн 2003 онд зарласан нь оросын пуужинт-сансрын технологийн ид шидээр бүтсэн ба түүнийг нь 1996 онд Орос-Хятадын Засгийн газар хоорондын протоколоор эхлүүлсэн хэмээн Фененко ярьж байлаа. Хятад нь цэрэг-стратегийн гүрэн болох боломжийг олж харахгүй байгаа нь түүний ярианаас тодорхой байв. Цэргийн аж үйлдвэрийн салбарт оросын технологийг шууд хуулбарласан, эсвэл худалдан авсан, зэвсэг техник худалдан авч байгаагаас бус хятад хүн өөрөө бүтээсэн нь ихгүй хэмээн тэрээр хэлж байв. Дэлхийд цэргийн гүрэн байхын тулд нисэх онгоц тээгч хөлөг бүхий, дэлхийн аль ч хэсэгт очоод саадгүй байлдчих потенциалтай байх ёстой бол Хятад тийм шалгуурыг хангаагүй байна.

Тэгвэл Хятадын хангаагүйг Орос хангасан, харин эдийн засгийн салбарт түүхий эдийн экспорт голлосон байвал дэлхийн шинэ дэг төлөвшүүлэхэд хязгаартай оролцоно гэсэн үг болж таарна. Орос профессорын үндсэн санааг дээд буулгалаа.

Энд барууны нэг профессор Й.Гальтунгаас эшлэн өөр нэг өнцөг гаргахыг хичээе. Дэлхийн ноёлох хэмжээний империалист гүрэн болох 5 хэлбэр ба хэмжүүрийг тэрээр эдийн засаг, улс төр, цэрэг, харилцаа холбоо, соёл гэсэн 5 салбарт авч үзжээ. Тэгээд “Төвийн гүрэн ба эргэн тойрны улсуудын харьцаа (Өрнөд ба бусад)” хэмээн дараахи хуваарилалт хийжээ.

Үүнд:

сонин mn

Эргэн тойрны гэх ангиллаас салж, өмнөх хүснэгт рүү шилжин байж дэлхийн шинэ дэг журам тогтоолцоно хэмээн оросын эрдэмтэд эрхбиш хүлээн зөвшөөрөөд байгаа ч их гүрний СССР-ийн үеийн өмнөх амбицаасаа болоод өөртөө зөрчил хураагаад байх шиг санагддаг.

Д.Баярхүү

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна
УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​