fbpx ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
4 минут 40 секунд

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

2024.01.18 Иргэн Ц сураггүй алга болов /Энэ өдөр талийгаач хамгийн сүүлийн удаа гэрийнхэнтэйгээ холбогджээ/

2024.02.21 Ц сураггүй алга болсон тухай ар гэрийнхэн нь цагдаад мэдээлэв / Утас руу нь залгах бүрт хамтран амьдрагч нь дуудлагыг авч, талийгаачийн өмнөөс ээж рүү нь зурвас бичдэг байжээ. Бичилтийн хэв маяг нь өөр санагдсан тул гэрт нь очиж үзэхэд, хохирогч байгаагүй тул цагдаа дуудсан/

2024.02.23 Ц-ийн хамтран амьдрагч Б-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татав / Яллагдагч Б-ын машин болон байшингаас их хэмжээний мансууруулах бодис илрүүлсэн, талийгаачийн цогцос олдоогүй хүнийх байж болзошгүй яс олдсон/

Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 13-р хорооны …дугаар гудамжны …дугаар тоотод оршин суух иргэн Б гэх 47 настай эрэгтэй хүнтэй хамт амьдарч байсан иргэн Ц нь ар гэрийнхэнтэй холбоо барихгүй байсан учраас гэрийнхэн нь санаа зовж, удаа дараалан холбогдох оролдого хийжээ. Гэвч гар утсыг нь хамтран амьдрагч нь өмнөөс нь авч, ариун цэврийн өрөө орсон, сургалтад сууж байгаа гэх мэтээр хариулж байсан байна.Улмаар ар гэрийнхэн нь бүсгүй рүү зурвас бичихэд талийгаач эмэгтэйн өмнөөс өөр хүн хариулж байж болзошгүй сэжигтэй санагдсан тул гэрт нь очжээ. Тухайн үед Ц гэртээ харагдахгүй, хамтран амьдрагч Б машиндаа байсан бөгөөд эгч нь дүүгээ сураглах үед гэртээ харихаар явсан гэжээ. Гэтэл явсан гэж тэдэнд хэлсэн өдрүүдэд гэмт хэрэгтэн Б-нь Ц-г хамт байгаа мэт ярьж байсан нь сэжигтэй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэрэгтний гэрт нэвтрэх үед байшингийн цонхнуудын хөшиг хаалттай, байшин харанхуй, хашаан дотор олон тооны ноход сул байсан. Хэргийн газарт үзлэг хийх үед хүнийх байж болзошгүй яс байсан тул ШШҮГ-т шинжлүүлжээ. Тухайн ясны ДНХ хохирогчийн ээжийнхтэй таарсан бөгөөд энэхүү яс талийгаач Ц-ийнх гэдэг нь тодорхой болсон. Энэ зуур дээрх мэдээг сонссон талийгаачийн ээжийн бие муудаж, ар гэрийнхэн нь цочролд орсон. Талийгаач цовоо цайлган зантай, бусдын хайрыг татсан нэгэн байлаа. Гэмт хэрэгтэн өмнө нь хоёр удаа амьдрал зохиож, эхнэрүүдийнхээ биед халддаг байсан тухай мэдүүлэг шүүх хурлын үеэр танилцуулагдсан юм.Сэжигтэн Б Мансууруулах бодис хэрэглэсэн байсан учраас тухайн өдрүүдийг санахгүй байна гэж мэдүүлсэн боловч тэжээж байсан үүлдрийн хэдэн нохой байсан, хэдэн гөлөг байсныг маш сайн санаж, тэдгээрийг зарж борлуулахыг хүссэн нь анхаарал татна. Гэмт хэрэгтэн Б эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн гэх энэ хэргийн эцсийн шатны шүүх хурал лхагва гарагт буюу энэ сарын 16-ны өдөр болж бүх насаар нь хорих анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ . Хэргийн гэм бурууг шүүх хурлын анхан шатны шүүх өнгөрсөн оны 8 сарын 30-нд болж, хэрэгтэнд хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оногдуулсан байдаг.Гэмт хэрэгтэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 2.1 , 2,8 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрийг гаргажээ. Хохирогчийн ар гэрийнхний хувьд өнгөрсөн хугацаанд сэтгэлзүйн хүнд үеийг даван туулсан бөгөөд эхнээс нь эцсээ хүртэл тууштай ажилласан Р.Булгамаа өмгөөлөгчид талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Newsroom.mn

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ
K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​