fbpx Украинтай шууд хэлэлцээ хийхийг В.Путин үгүйсгэсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 16 секунд

Украинтай шууд хэлэлцээ хийхийг В.Путин үгүйсгэсэнгүй

МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /DW/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин иргэний зориулалттай дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох тухай Украины талын саналыг судалж үзэхээ мэдэгдээд, Орос, Украины хооронд шууд хэлэлцээ хийх боломж байгааг үгүйсгэсэнгүй.

“Саналыг сайтар судлах шаардлагатай. Магадгүй хоёр талын хүрээнд ярилцаж болох юм" гэж В.Путин өчигдөр сэтгүүлчдэд хэлсэн байна.

Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "иргэний дэд бүтцэд холын зайн дрон, пуужингаар хийх аливаа дайралтыг 30 хоногийн хугацаанд зогсоохыг" Кремльд санал болгожээ.

Сумыд иргэний байгууламж цохилтод өртсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Үүний зэрэгцээ Оросын удирдагч дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Сумы мужид өгсөн Оросын Зэвсэгт хүчний цохилтын талаар дурдаад, Украины тал иргэний байгууламжуудыг цэргийн зориулалтаар ашиглаж байна хэмээн мэдэгдсэн байна. "Жишээ нь, манай цэргүүд Сумы муж дахь конгрессын төвд цохилт өгснийг бүгд мэдэж байгаа байх. Энэ иргэний объект мөн үү? Иргэний объект мөн. Гэхдээ тэнд Курск мужид гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шагнал гардуулж байсан" гэж В.Путин хэлснийг "Интерфакс" агентлаг эш татан мэдээлжээ.

35 хүнийг хөнөөсөн пуужингийн цохилтыг ОХУ-ын Ерөнхийлөгч "зүй ёсны шийтгэл" хэмээн нэрлэжээ. "Энэ бол тэднийг шийтгэхийн тулд өгсөн цохилт" хэмээн тэрбээр онцлон хэлсэн байна.

Оросын цэргүүд цохилт өгсний дараа буюу дөрөвдүгээр сарын 14-нд Сумы мужийн цэргийн засаг захиргааны тэргүүн Владимир Артюх хэлэхдээ, Украины Зэвсэгт хүчний 117 дугаар бригадын цэргүүдийг Сумы хотод шагнахаар төлөвлөж байсан гэдгийг баталжээ. Харин маргааш нь Ерөнхийлөгч В.Зеленский зарлиг гарган Артюхыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Улаан өндөгний баярын эвлэрэл

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улаан өндөгний баярыг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 19-ний 18:00 цагаас дөрөвдүгээр сарын 21-ний 00:00 цаг хүртэл гал зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Гал түр зогсоох 30 цагийн хугацаанд Оросын цэргүүд байлдааны бүх ажиллагааг зогсоох тушаал авсан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын тал эвлэрлийг 2000 гаруй удаа зөрчсөн гэж Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырскийн илтгэлийг эш татан мэдэгджээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 20-ний өдөр агаарын түгшүүр огт дуугараагүй гэдгийг дурдсан байна. Оросын тал мөн Украины Зэвсэгт хүчнийг Улаан өндөгний баярын эвлэрлийг олон удаа зөрчсөн гэж буруутгажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ
Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​