fbpx Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 13 секунд

Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр тусам, энэ жил Баялгийн сангийн зодоонтой учраас улам илүү хуйсганах нигууртай юм. Тэгж ч байна. Уг нь, олон нийт “...Баялгийн сангийн тухай хууль хэрэгжээд, үр дүн гараасай” гээд хүсээд, хүлээгээд байх шиг байгаа юм. Гэлээ гээд, алдагдсан стратегийн ордуудыг Баялгийн санд авчрах нь яггүй ажил бололтой. Шулуухан хэлэхэд, Монголын улс төрийн нүх сүв бүрт хуруу хумсаа шигтгэчихжээ. Энэ нь улам л тодорхой болсоор...

Гэхдээ, эзлэн авсан баялгийг авч үлдэх арга залиа төрийн хэргээс гадуур хийх хэрэгтэйг хэлэх цаг болсон байна. УИХ дахь АН-ын бүлгийн даваа гаригийн ээлжит хурлаасаа “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “...Баярцогт дарга” гэлээ. Үүндээ тавдугаар сарын 1-нд чуулган дээр ирж уучлал гуй. Үгүй бол АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, завсарлага авна” гэсэн шийдвэр гаргажээ.

Энэ талаараа “Шаардлага” гаргаж олон нийтэд түгээв. Бас зарим нь “...Ерөнхий сайд чуулганы танхимд дээр суугаад байна. Доош нь суулгах хууль өргөн барина” ч гэх шиг мэдэгдлүүдийг хийж байх юм. Харин нөгөөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь тоож байгаа ч юм алга. Хөдөөгүүр “Бүсийн зөвлөгөөн” хийгээд давхиад байгаа харагдана. Уучлалыг бол гуйхгүй бололтой. Ер нь ч, тэр зөв юм. Тэгж Монголын төрийг улс төрийн өгөөш болгож өлгөөд яах вэ дээ. Яагаад гэвэл, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан. Хийх ажил нь зөвхөн хууль тогтоох гэдгийг тогтоогоод өгчихсөн. АН-ын бүлэг завсарлага авна гэдэг нь “...Хууль тогтоох ажлаа түр хойш тавья” гэсэн үг. Дээрээс нь, яг энэ өдрүүдэд Баялгийн сантай холбоотой чухал асуудлууд яригдаж байна. “...Ухаахудагийг УИХ хэрхэх вэ” гэдэг бүрхэг хэвээр, хүлээлтийн байдалд орсон. Төгрөг нуур болоод бусад 30 гаруй ордыг стратегийн ордод багтаах эсэхийг бас УИХ хэлэлцэж шийдэх учиртай. Бүгдээрээ л Баялгийн сантай холбоотой. Яг ийм үед АН-ын бүлэг “...Ажил хаяна” гэж мэдэгдсэн нь хачирхалтай. Ийм зүйл ярьж хэлэлцээд суудаг парламент дэлхийд байхгүй, дуулддаггүй юм. Хэрэв, дэлхий биднийг хардаг бол манай УИХ тэр чигээрээ онигоо болохоор байгаа юм.

УИХ-ын бүхэл бүтэн бүлэг “...Баялгийн санд эзэмшдэг ордоо өгөхгүй” гээд гүрэлзэж суугаа бизнемэнүүдийн хүслийг гүйцэлдүүлж суух нь хэр зохимжтой вэ. Ийм зүйл яригдаад унасан байна. “...Бөөр бөгсөндөө, цэр цээжиндээ” гэдэг. Энд буй УИХ намын бүлэг хууль тогтоох, тэнд байгаа бизнесмэнүүд ордоо хамгаалах ажлаа хийх хэрэгтэй.

Гэтэл голдуу АН-ынхны оролцоотой улс төрийн шантааж бойкот байсгээд л гарч ирдэг болов. Тэр нь ямар нэг байдлаар Баялгийн сан, стратегийн ордын тухай яригдахтай яг давхацдаг. Нууц биш болсон. Ерөнхийдөө л, АН-ынхан “...Өмхий гээд хошногоо тайрдаггүй” гэдэг шиг бүгдээрээ “...Засагт оръё” гэж гар өргөж шийдсэнийхээ эсрэг ажиллаад удлаа. Уг нь, тэд Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны хурлаараа өнгөрсөн зун ингэж шийдэцгээсэн. Тэгээд “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээх лут нэртэй, уриатай хөтөлбөр батлаад засагт ороод сууцгаасан. Найман жил ялагдлын тоосонд дарагдаж, намтай намгүй явсан тэд өнөөдөр Монголын төрийг данхайтал ажилд орцгоож байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хамгийн олон дарга үйлдвэрлэж байгаа нам бол АН болчихсон. АН-ын бүлэг фракцуудаас “тодорхойлсон” хэдэн зуун анкет Тэргүүн Шадар сайд, Хяналтын сайд, намын генсек гурвын дунд “тээвэрлэгдээд” хэдэн сар болж байна. Тэднээс шийдэл гарснаар АН-ын өч төчнөөн гишүүн ажилд орж, тэр хэрээр төр данхайсан. Юу үнэн, энэ үнэн. Ер нь бол, С.Баярцогт Ж.Баярмаа хоёрыг бүгд мэддэг. Тэр дундаа, АН-ынхан бүр сайн мэднэ. Нэг нь нөгөөгөө дэмжээд явдаг л хүмүүс шүү дээ. Хэдэн тэрбум, сая хүнтэй улс биш, Монголд учраас энэ зэргийн холбоо сүлбээг бүгд мэддэг. Адаглаад л, УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтын эхэнд Ж.Баярмаа хэний дэмжлэгээр бичигдсэн бэ гэхэд тайлбар хэлэх хүн АН-аас өчнөөнөөрөө гарч ирнэ. Ийм л юм. Цаашлаад, С.Баярцогтоор дамжаад Ухаахудагийн асуудал хөндөгдөөд байх шиг байгаа юм.

Гэхдээ тэрээр “М-Си-Эс”-т хувь хувьцаа эзэмшдэггүй болохоор шууд тэгж хэлэх хэцүү. С.Баярцогт хэдэн жилийн өмнө, ЗГХЭГ-ын дарга байхдаа сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяртай хийсэн ярилцлагадаа” “...Чи бод доо, “М-Си-Эс” байтугай компанийн хувьцаа эзэмшигч ийм олон жил нууц байх бололцоогүй тийм цаг үе, нээлттэй нийгэмд бид нар амьдарч байна шүү дээ.

Анх “М-Си-Эс”-ийнхэн “Спирт бал бурам” компанийг авахад “…Хувьцаа эзэмшигч нь” гэж над руу дайрсан. Сэлэнгийн Төмөртэйн орд гэж бий. Захирал нь Баярцогт гэж хүн байсан. Тэгэнгүүт ижил нэрийг нь далимдуулаад “...Төмөртэйн орд бол Баярцогтынх” гэдэг. “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал, Ж.Од бид гурав бол хөршүүд. Арав гаруй жил хөрш явж байна. Ойролцоо сургууль төгссөн, сагс тоглодог гээд сонирхлууд нь нийлдэг хүмүүс чинь найзаараа л үлдэхээс биш, үлгэр домгоос айж нөхөрлөлөө нууна гэж байхгүй шүү дээ. Ид 20-35 хүртлээ сагс тоглодог сонирхолтой спортын найзууд явлаа. Одоо л зарим нь гольфчин болчихсон болохоос биш” гэж байсан. Гэхдээ л, хардлага бол салдаггүй юм байна лээ. Энэ удаад ч “...За, С.Баярцогт даргад хариулья” гэсэн Ерөнхий сайдын үг дээр хөөрхөн улс төр хийгээд дөгөөгөөд авлаа. Санасан хүссэндээ бага ч болов хүрэх шиг болсон. Олон нийт Баялгийн сан, түүнд орох ёстой Ухаахудаг, Төгрөг нуурын орд хоёрыг түр мартав.

Харамсалтай нь, УИХ дахь намын бүлгээ шавартай хутгачихсан тоогүй явдал боллоо. Учир нь, АН-ынхан бүлгэээр Ерөнхий сайдын ёс зүйг ярьж, “...Уучлал гуй. Үгүй бол хуралдаануудаас завсарлага авна” гэсэн. Тэр нь явж явж энэ бол Ухаахудаг, Төгрөг нуурын асуудлаар “time out” авна л гэсэн үг.

Товчхондоо, шалтгаан нь байхад шалтаг нь олддог. Энэ жишээнээс харахад, шалтаг нь “...Баярцогт”, шалтаан нь Баялгийн сан болжээ. Гэтэл энэ улс оронд хийх ажил зөндөө л байх шиг байх юм. Ядахад Монгол Улс дөрвөн улиралтай. Үндсэндээ, бүтээн байгуулалтын ганцхан улиралтай. Тэгэхээр хаврын энэ цагт ажлаа л анхаарах ёстой юм. “...Халуун зунаар саалиа хаяад үхдэг эхнэр байдаггүй” л гэдэг. Нэгэнт л засагт хамтарсан хойно, АН-ынхан “...Айсуй зуны улирлыг ашиглаад ахиухан ажил нугалж авья” гэж боддоггүй юм уу. “...Өдөр алдаж шөнө” гэдэг дээ. Хаврын ажил эхлэхтэй зэрэгцээд улс төрийн бойкот маягийн юм хийгээд байгааг ойлгохгүй хүн олон байна. Ирэх намар идэш хоолоо үүцэлж аваад өвөлжин улстөржиж болно доо.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ “УБДС” ТӨХК-Д ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ШИНЭ ХУУЛИЙН АНХНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ “УБДС” ТӨХК-Д ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ШИНЭ ХУУЛИЙН АНХНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​