fbpx Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 28 секунд

Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?

УИХ-д ямар ч хэрэггүй олон жил суудлын бөглөөс болж буй олон гишүүд бий. Тэдгээрийн нэг бол өдгөө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм. Энэ хүний намтрыг харвал олон жил нам дагаж, даргын албан тушаалд очиж байсан нэгний дүр харагддаг. С.Бямбацогт Монголын төрийг түшилцээд 17 жилийн нүүрийг үзэж байгаа ба тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж, тав дахь удаагаа сонгогдон өдгөө гурав дахь яамныхаа сайдаар ажиллаж буй. Түүний тухайд ярьвал энэ хүн өмнө нь Хууль зүйн дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаалыг хашиж, өдгөө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа ч төрд хэрэгтэй зайран гэж огт харагдахааргүй нэгэн. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ бүх албан тушаалыг хаших явцдаа гарт баригдаж нүдэнд үзэгдэх ямар ч томоохон ажил хийгээгүй бөгөөд УИХ-ын сонгууль болгоноор Ховд аймгаас нэр дэвшиж, ямар нэгэн аргаар гишүүн болоод гараад ирдэг.

Түүний тухайд хүмүүс сайдаар ажиллах бүртээ тухайн салбар бүртээ өөрийн хүмүүсийг тараан байршуулж, төрийн албыг эрээ цээргүйгээр хувийн компани шигээ өмчилдөг. Мөн сонгуулийн сурталчилгаандаа ажилласан нутаг нугийнхан, ойр дотныхноо төрийн яам, агентлагуудад ногоон гэрлээр ажилд оруулдаг зэрэг олон зүйлийг ярьдаг.

Мөн С.Бямбацогт нь УИХ-ын гишүүн болсноосоо хойш өөрийн хамаарал бүхий маш олон компаниудад тендэр, хөнгөлөлттэй зээл, концесс авсан хэрэгт удаа холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан бөгөөд бүр Ховдын Дархан цаазат газарт хууль бусаар гянтболд бүлэглэж олборлосон хэрэгт холбогдсон гэдэг албан бус мэдээлэл байдаг. Бас зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Ховдоос нийслэл рүү түрсэн улс төрийн бүлэглэлийг удирддаг баруун аймгийн нөлөө бүхий улс төрч ч гэж ярьдаг. Ямар ч байсан энэ хүн төрд өдий олон жил удирдах албан тушаал хашихдаа ганц ч олигтой гавьяа байгуулаагүй гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ. Мэдээж хэрэг Монголын төрд олон жил ямар ч үр ашиггүй сууж төсвийн хөрөнгөөр цалинждаг иймэрхүү хүмүүсийн тухай яриад байвал дуусахгүй. Тэр үүднээсээ ер нь хэнд ч хэрэггүй хүмүүсийг Монголын төрөөс зайлуулж, утгаггүй явдлыг нэг мөсөн цэгцлэх шаардлага Монголын ард түмний өмнө ирээд байна.

Бид бүхний сайн мэдэх ардчилал өндөр хөгжсөн гэгдэх улс орнуудад ямар ч чадваргүй хүмүүсийг төрийн албан тушаалд огт ажиллуулдаггүй бөгөөд хэрвээ тухайн хүн нь үнэхээр толгой муутай бол тэр дор нь өөр чадвартай хүнээр сольдог олон улсын жишиг байдаг.

Харамсалтай нь манай улсад ийм систем өнөөг хүртэл бүрэлдэн тогтоогүй бөгөөд тэр тусмаа хүмүүсийнх нь боловсрол ухамсар муутай манай оронд 80 жил эрх барьсан МАН-ынхан ёстой л дураараа дургиж хэн дуртай хүнийг өөрсдийнхөө үзэмжээр даргаар томилдог. Хэрвээ Монголын төрд чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж авдаг ийм систем байсан бол Монгол Улс өдгөө дэлхийд нэлээн гайгүй хөгжилтэй орны тоонд орох байсан нь гарцаагүй. Нөгөө талаар С.Бямбацогт шиг хүмүүс яагаад Монголын төрд олон жил даргын суудалд тухалж байгаа нь ерөөс манай улсын улс төрийн системийн гажуудалтай холбоотой. Учир нь эрх баригч МАН олон жил төрд зайдалж хууль бус аргаар сонгуульд ялалт байгуулдагаас болж Монголын ард түмэн өнөөдөр энэ бүх төрийн дампуурлын дунд амьдарч байна. Тэр үүднээсээ Монголын ард түмэн ийм шударга бус зүйлтэй одооноос эхлэн эрс хатуу тэмцэж эхлэх хэрэгтэй бөгөөд тэгэхгүй бол Монгол Жлс удахгүй Туркменистан шиг авторитар дэглэмтэй орон болж, ирээдүйд энэ улс орны хувь заяа ихээхэн бүрхэг болох шинжтэй байна. Тийм болохоор энэ мэт эль доль болсон дарга нарыг Монголын төрөөс зайлуулаагүй цагт энэ бүх хулгай дээрэм хэзээ ч арилахгүй бөгөөд жирийн олон сонгогчид нөгөө л хүмүүсээ ахин дахин сонгосоор байвал энэ улс хэзээ ч хөгжиж дэвшихгүй нь ойлгомжтой юм.

С.Хулан

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн
Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​