fbpx Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
5 минут 27 секунд

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Уг нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардагдах усны эх үүсвэрийг шийдвэрлээгүйгээс цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орох боломжгүйд хүрчээ” гэсэн дүгнэлтийг төрийн хяналт, шалгалтын байгууллагаас хийж байв. Гэсэн ч, олон жил яригдсан Тавантолгойн уурхайн нүүрсийг угаах, баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орсон. Албаныхан “…“Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төслийн эхний ээлж нь болж буй тус үйлдвэр жилд 10 сая тонн нүүрсийг баяжуулах хүчин чадалтай” гэж байв. Үүнээс сарын дараа УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Тавантолгойн уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонссон. Тэр үеэр нүүрс баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээний асуудал хөндөгдөж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Жангабыл “…Энд нэг хувийн “Админерал” компани бас нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа юм. Миний авсан мэдээллээр бол хуурай аргаар ус хэрэглэхгүйгээр нүүрс баяжуулдаг гээд сонссон.

Тэгэхээр танай үйлдвэр энэ технологиор ус хэрэглэхгүй хуурай аргаар нүүрсээ баяжуулж болдоггүй юм уу” гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн газрын дарга Ө.Нямаа “…“Админерал” гээд компанийн технологи бол зургаагаас доош миллиметртэй нүүрсийг бол баяжуулах боломжгүй. Ийм нүүрсийг хуурай бус, нойтон аргаар баяжуулах ёстой” гэж хариулж байв. Тэгвэл саяхнаас энэхүү нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой албаны хяналт шалгалтын талаарх албан бус мэдээлэл яригдах болсон. Бид өмнө нь “…Тус баяжуулах үйлдвэр нь тээй холбоотой ноцтой зөрчлийг хууль, хяналтын байгууллагаас илрүүлсэн. Эх сурвалж тус нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийг эхнээсээ уурхайгаас нь хол барьсан нь үүнтэй холбоотой байж болзошгүй” гэсэн мэдээллийг хүргэсэн. Гэвч, уг мэдээллийг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан няцаасан. Харин, Тавантолгойн уурхайн нүүрсийг шинээр барьсан нүүрс баяжуулах үйлдвэрт нь бус уурхайд нь шахам байрлах хувийн үйлдвэр угаадаг аж. Үнэхээр ч уурхайгаас нүүрс баяжуулах үйлдвэр хүртэлх зай нь хол юм байна. Энэ талаар УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дээрх хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “…Үйлдвэрийн байршлыг сонгохдоо ер нь юун дээр үндэслэсэн бэ.

Яг ордоосоо нэлээд хэмжээний зайтай байна вэ” гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог “…Яг одоо олборлолт явж байгаа Цанхийн уурхайгаас үйлдвэр 15 орчим километрийн зайтай байрлаж байна.

Тавантолгойн орд маань өөрөө 64 мянган га талбайг хамаарсан таван тусдаа ордоос бүрдсэн. Тэгэхээр ирээдүйн олборлолтод өртөх нөөц байршлуудаа бодож талбайг сонгосон. Одоогийн сонгосон байрлал нь Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын голд байрлаж байна. Мөн дээрээс нь Цанхи, Онч хараат, Бор толгой гэсэн гурван ордын голд байрлалтай” гэж байсан юм. Уурхайгаас олборлосон нүүрсийг ийм зайд тээвэрлэж угаахад зардал нь нэмэгдэнэ. Хар яриагаар бол, алт шиг үнэтэй нүүрс болно. Үүнтэй холбоотой юу, эсвэл өөр учир шалтгаантай юу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шинэ баяжуулах үйлдвэр нь одоогоор өөрийнхөө уурхайн нүүрсийг угааж, баяжуулахад хүндрэлтэй л байгаа бололтой. Энэ үүргийг хувийн үйлдвэр гүйцэтгэдэг байна. Харин тэр “…Хувийн” гэх тодотголтой нүүрс угаах, баяжуулах үйлдвэр хэнийх вэ. Зарим хууль, хяналтын байгууллагаас эзнийх нь эрэлд гараад байгаа аж. Үүнээс гадна, Тавантолгойн уурхайн хөрс хуулалтын үйл ажилллагаанаас ноцтой зөрчил илэрсэн байж болзошгүй байна.

Тендерт шалгарсан гадаад, дотоодын компаниуд хөрс хуулалтын ажлыг хийдэг. Энэ үйл ажиллагааны зардал буюу төлбөр нь гаднын компанид өндөр, дотоодын компанид хямдаар тогтоогдсон байна.

Тодруулбал, хөрс тээвэрлэх зай нь ойрхон ч гаднын компани бол өндөр, харин хол зайтай атал дотоодын компаниуд үүнээс бараг хоёр дахин бага төлбөртэйгээр уг ажлыг гүйцэтгэдэг байгаа юм. Иймэрхүү хардлага, эргэлзээ төрүүлсэн мэдээллүүд гараад эхлэв. Өөр бусад ноцтой асуудлууд ч удахгүй дэгдэж мэдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, “…Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү” гэдэг асуулт тавигдаж байх шиг байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Тесла“ Маскийг орлох шинэ захирал хайгаагүй
“Тесла“ Маскийг орлох шинэ захирал хайгаагүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​