fbpx Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 20 секунд

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Угаасаа л, дэлхийд байхгүй төрийн тогтолцоотой Монгол Улс өөрийн загварыг тодорхойлсон онолтой болох цаг нэгэнт иржээ. Монголын төрийн бүтэц, харилцааг олон улсад түгээмэл онолоор тогтоох боломжгүй учраас улбаалан гарч буй үйл хөдлөл, үр дүнгүүдэд тодорхойлолт алга.

Байнга “...Зовлон үзсэн чавганц”-ын онолоор өөрсдийн туршлагад, зөн билэгт найдаж улс, төрөө явуулсаар, мухардалд орж болзошгүй болоод эхэллээ. Төрийн тогтолцооноос эхлээд улс төрийн намууд нь ч ойлгомжгүй, онолын бус ажилладаг.

Тухайлбал, МАН зүүний, АН барууны үзэл баримтлалтай гэх авч, явуулж буй үйл ажилллагаа, гишүүдийнх нь байр сууриас харахад аль нь ч тогтоогдохоо больсон. Шулуухан хэлэхэд, улс төрийн намуудын гишүүд нь өөрсдийн үзэл баримтлалыг мэдэхээ больчихсон.

Бараг л, “...Тэдэнд үзэл баримтлал байхгүй” гэчихэд гүтгэсэн гэхээргүй болоод байна. Гол нь, энэ бүхний лай ланчиг нийтийн эрх ашгийн төлөөх төрийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа юм. Хамгийн том жишээ нь, одоо энэ Баялгийн сангийн асуудал юм. Баялгийн сан, стратегийн ордуудтай холбоотой аливаа нэг асуудал хөндөгдөхөд Монголын улс төр маш ойлгомжгүй бужигнадаг болов. Хэдийгээр төрийн тогтолцоо, улс төрийн намуудын үзэл баримтлал зэрэг суурь нь тодорхойгүй ч, тэдгээрийг бужигнуулдаг “тогтолцоо” нь Монголд сонгодог утгаараа ажиллаж байна. Ер нь бол, дэлхийн улс орнуудын төрийн үйл ажиллагааны “шүдний өвчин” болсон тодорхой “урсгал”-ууд бий. Эхнийх нь популизм байна. Английн судлаач Д.Макрэ “…Популист үзэл санааны төвд эдийн засаг, улс төр, түүнчлэн нийгмийн асуудлын аль аль нь ч байдаггүй, түүний цөм нь бие хүн, юуны өмнө бие хүний ёс суртахууны төлөв байдал” гэж тодорхойлсон. Популизм нь хүнд нөхцөлөөс гарах арга замыг хайхдаа үймээн самууныг ашиглаж, өөрт таагүй, дургүй хүргэсэн бүхнийг хүчээр дарж устгахыг урьтал болгодог. Яахав, манайх шиг нийтийн сонгууль, тэгш эрх гэх мэт ардчиллын “шинж” бүхий улс орнуудад популизм оршдог. Гэхдээ улс төр, эрх зүйн соёл доогуур, нийтийн засаглал нь “хөлд орж” дээрээ амжаагүй улсад популизм өргөн хүрээтэй хөгждөг. Үүнийг хэрэглэдэг улстөрчид олон нийтэд таалагдах, түр зуурын сэтгэл ханамжийн амлалт өгдөг. Өөрөөр хэлбэл, популизм нь “...Эрх баригчид муу, ард түмэн сайн” гэсэн үндсэн философи дээр суурилдаг.

Популизмын нөлөө манайх шиг улсыг улам унагаж, сүйрлийн зам руу нь хөтөлдөг. Хамгийн эвгүй нь, “…Популистуудыг нухчин дарах хэцүү, шүүмжлэх тусам хүчирхэгждэг” гэж хал үзсэн улс орнуудын судлаачид хэлж байна.

Нөгөөх нь, клиентелизм юм. Энэ нь хоёр болон олон хүнийг хамарсан найз нөхөд, хамаатан садны онцгой харилцаа, холбоонд тулгуурладаг. Товчхондоо, ивээн тэгтгэгч, үйлчлүүлэгч хоёрын харилцаа юм. Голдуу тодорхой зорилгод чиглэсэн байдаг. Нийгэм, эдийн засгийн, улс төрийн хувьд нөлөө бүхий этгээд нь өөр бусдад өөрийн нэр нөлөө, боломж бололцоог ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж, нөгөөх үйлчлүүлэгч нь ивээн тэтгэгчдээ хариу үйлчилдэг үзэгдэл юм. Клиентелизм нь клиент буюу үйлчлүүлэгч гэдэг үгнээс үүсэлтэй. Бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч, түүнийхээ дараа эрх мэдлээ ашиглаж үйлчлүүлэгчиддээ ашигтай боломж олгохыг хэлдэг. Аюултай нь, клиентелизм олон хүнийг хамарч, тэдгээр нь хэд хэдэн шат дамжлага үүсгэж, улмаар нэгэн пирамид болж, нийгмийн солилцооны авилгыг бий болгодог байна. Өөрөөр хэлбэл, клиентелизм ба авлигын үзэгдэл хоорондоо мэдэгдэхүйц хамааралтай. Хувийн эрх ашгийн төлөө төр, нийтийн хөрөнгө нөөцийг улс төрийн аргаар завшихад чиглэдэг. За, ингээд харахаар энэхүү популизм, клиентелизм хоёрын “эрлийз” хувилбар Монголын өнөөдрийн улс төрд бий болоод байгаа нь анзаарагдана. Хамгийн сүүлд, УИХ-ын гишүүний асуултад Ерөнхий сайдын хариулсан үгээр нөгөөх гишүүн, цаашлаад АН-ын бүлэг популизм хийв. Тэд “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Э.Баярмааг “…Баярцогт дарга” гэж хэлсэн атлаа уучлал гуйсангүй” гээд УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага аваад байгаа юм. Гэвч, энэ нь хуулиас гадуурх үйлдэл болчихсон. Хуульд, зөвхөн УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлаас л намын бүлгүүд завсарлага авч болох тухай заасан. Гэтэл, АН-ын бүлэг ингэснээр ид яригдаж байсан Баялгийн сангийн асуудлыг дараад авлаа.

Тодруулбал, Ухаахудагийг Баялгийн санд, Төгрөг нуурын орд зэргийг стратегийн ордод тооцох эсэхийг УИХ хэлэлцэх болоод байгаа юм. Тэр утгаараа, АН-ын бүлэг өөрсдөө УИХ-ын үйл ажиллагаанаас бус Ухаахудагийг УИХ-аар хэлэлцүүлэхийг “завсарлуулж” чадав. Үүний тулд л популизм хийсэн мэт харагдаад, тайлагдаад эхэллээ.

Дашрамд, Баабар 2017 онд “... Үнэн хэрэгтээ хувааж идэх, хулгайлах, өөрсдөдөө ашиг гаргахаар нэгдсэн улс төрийн намуудтай улс орныг л мөхөл хүлээнэ” гэж бичсэн байдаг. Ер нь бол энэ бүхэн 2024 оны арваннэгдүгээр сарын эхээр, 2025 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлэхээс эхэлсэн л дээ. Гэнэт л нэр бүхий жагсаалтын гишүүд гарч ирээд төсөв эсэргүүцээд “жагссан” юм даг. Дүнд нь УИХ урьд өмнө хийж үзээгүй, цаашдаа ч хийж болохгүй үйлдэл хийж Төсвийн хуулийн ард гарсан. Балрангаа алдсан. Ерөөсөө, энэ нь популизмтай клиентелизм найрсан сүлбэлдсэн хэрэг юм. Товчхондоо, Монгол Улсын стратегийн ордуудын дийлэнх нь хувь хүмүүс, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдэлд орчихсон. Мэдээлэлд ойр, эрх мэдэлд хүрсэн байдлаа далимдуулан олон жилийн өмнөөс стратегийн ордуудад эзэн суучихсан байдаг.

Өнөөдөр стратегийн орд эзэмшигчид тодорхой хувийг нь Баялгийн санд хамгаалан авч үлдэх “стратеги” хэрэгжүүлж байна. Тэд Баялгийн санг мартуулах, саатуулахын тулд улс төрийн “үйлчлүүлэгчид”-ээ удирдан хөдөлгөж байна. Энд клиентелизм үйлчилж байгаа юм. Ер нь бол Баялгийн сан дээр клиен­телизм хүчтэй үйлчилж, попу­лизм арга хэрэгсэл нь болов. Энэ хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна. Харамсалтай нь, УИХ-д жагсаалтаар сонгогдсон голдуу гишүүд эдгээр үйлчилгээнд гүйж, дуу хоолой нь болдог болов. Учир нь, одоогийн УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн дийлэнх нь УИХ-ынхаа “шүдний өвчин” болж хувирлаа.

МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнэ 2024 оны зургадугаар сарын эхээр хэвлэлд “…Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог даруй 50-иар нэмсэн. …МАН-ын жагсаалтад бичигдсэн хүмүүс нийгмийн анги, бүлгийн төлөөлөл огт биш.

Төлөөлөл гэж сонгогдсон, итгэмжлэгдсэн хүмүүсийг хэлэх учиртай. Гэтэл тэднийг хэн ч сонгоогүй. Тэд бол МАН-ын эздийн тавиул. Хэрвээ тэд өөрсдийгөө төлөөлөл гэж нэрлэвэл бусдын нэрийг ашигласан луйварчид гэсэн үг” гэж бичиж байв. Үүгээр л болж байна. Бүхий л намын жагсаалтынхан иймэрхүү байна. Тиймээс, улс төрийн намууд дараа дараагийн УИХ-ын сонгуульд оролцохдоо жагсаалтын нэр дэвшигчдийнхээ шалгуурыг арай “эх оронч” байдлаар тавьж хангуулах шаардлагатай нь харагдаж байна. Ер нь, аятайхнаар хэлэхэд нутаг усны, аягүйхэн хэлэхэд жалга довны хамаарал ихтэй монголчуудад УИХ тэр чигтээ тойргоос сонгогддог гишүүнтэй буюу сонгуулийн мажоритар тогтолцоотой байх нь зохимжтой ч байж мэднэ.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​