Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10,11 ний өдрүүдэд зохион байгуулж байна. Унгар Улсын Будапешт хотноо 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1957 онд БНМАУ Будапешт хотод, БНУАУ Улаанбаатарт хотод Элчин сайдын яамдаа тус тус нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй.
“Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулснаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй төдийгүй, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлалаас олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!