fbpx Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 15 секунд

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтын ажил явагдаж байна.

Энэ төсөлд анхаарал татсан хэд хэдэн заалтыг оруулжээ. Онцлох заалтуудаас нь хүргэе. 2021 оны долоодугаар сард тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж улсын наадам болоогүй. Сүүлд нь буюу нэг сарын дараа Хүй долоон худагт Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг үзэгчгүйгээр нөхөн тэмдэглэж 512 бөх барилдсан ч тухайн үед цол чимгийг нь олголгүй, бөхчүүдэд батламж хадгалуулаад өнгөрсөн. Тухайн жил 21 аймгийн наадмын бөхийн барилдаан, морины уралдааныг нөхөн тэмдэглэсэн бөгөөд уяач, харваач, бөхчүүд бүгд цол чимгээ халуун хөлсөн дээрээ гардаж авч байв. Зөвхөн Хүй долоон худаг дахь 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөх л цол чимэггүй үлдсэн. Тухайн наадамд зодоглосон бөхчүүдийн хэлж байгаагаар өмнө нь бөхчүүдийг цуглуулж цол чимэг олгох талаар тохиролцоод барилдуулсан гэх. Харин барилдааны дараа зарлиг гараагүй тул бөхчүүдэд зөвхөн батламж олгожээ.

Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын үеэр энэ барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг нь нөхөн олгохоор ажиллаж байгаа юм байна. Энэ хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг санаачилсан УИХ-ын гишүүн, аймгийн заан О.Амгаланбаатарын зүгээс энэ ажлын хүрээнд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, МҮБХ-ны менежер С.Гантөр нарын бусад хүмүүстэй уулзаж санал солилцсон бөгөөд цол чимгийг нөхөж олгох ажлыг холбооны зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Тухайн 512 бөхийн барилдааны нэгийн давааны сүүлийн дүйзэд аймгийн арслан цолтой бөхчүүд хоорондоо нугарч барилдаж байв. Тодруулбал Булган аймгийн арслан Э.Сумьяабат аймгийн арслан Д.Эрдэнэтулгатай, Хэнтий аймгийн арслан Г.Ганцоож аймгийн арслан Ц.Лувсан-Адьяатай, Завхан аймгийн арслан Ч.Мөнхтогтох аймгийн арслан Э.Буянтогтохтой тус тус оноолт таарч барилдаж байв. Энэ нь тухайн барилдааны өндөр чансааг илэрхийлж байгаа юм. Өмнө нь 512 бөх барилдаж байсан ч ийм хэмжээнд чансаатай болж байсан удаагүй.

Энэ хуулийн төсөл дэмжигдсэнээр хэн ямар цол нөхөж авахыг энд онцолъё. Энэ барилдаанд ес давж түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цол, найм давж үзүүрлэсэн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын харцага Э.Ууганбаяр улсын гарди цол хүртэх нь. Бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Т.Довчинсэмбээ нар улсын заан цол хүртэх болно.

Түүнчлэн улсын начин Э.Энх-Амгалан, аймгийн арслан Ц.Адьяа нар улсын харцага цолны тэмдэг зүүх юм.

Мөн улсын начин Ш.Дарханбат, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Д.Төрболд, улсын начин Э.Нямаа, улсын начин Э.Мөнхжаргал нар улсын өсөх-идэр цол чимэг хүртэх учиртай. Үүнээс гадна улсын харцага Б.Зоригтбаатар ч тав давсан чимгээ нөхөж авах юм.

Харин тухайн барилдаанд допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын цол чимгийг олгох боломжгүй ажээ. Бөхийн барилдааны тавын даваанд дээрх бөхчүүдэд өвдөг шороодсон улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нарын бөхчүүдэд нөхөж чимэг олгохоор ажиллаж байгаа юм байна.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр анхаарал татаж буй өөр нэг заалт нь тухайн наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд батламж гардуулна. Допингийн шинжилгээний хариу гарснаас хойш гурав хоногийн дотор батламжид үндэслэж улсын цолны үнэмлэх тэмдгийг гардуулдаг болох нь.

Гадаад дахь Монголчуудын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд аймаг, сумын цол олгохоор яригдаж байна. Ингэхдээ 128 бөхийн барилдаанд түрүүлбэл аймгийн арслан, 64 бөхийн барилдаанд түрүүлбэл сумын заан цол олгох нь. Энэ хэвээр батлагдвал залуус аймгийн цолтнууд БНСУ, Япон, АНУ зэрэг улс орнуудаар аялах зуураа барилдаж түрүүлж, үзүүрлээд аймгийн цол чимэг авдаг болох нь.

О.ДАШНЯМ Цахиур.мн

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ
Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​