fbpx “...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 13 секунд

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

Сүүлийн хэд хоногт өрнөж буй улс төрийн гэх үү, нийгмийн гэмээр юм уу, энэ үйл явцын цаад шалтгаан нь ердөө л Баялгийн сан, бас Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хуультай холбоотой. Улс төр захалж гадарладаг, нийгмийн төвд алхдаг хүн бүр л үүнийг ойлгож байгаа юм. Эхний хуулийг хэрэгжүүлэх, дараагийн хуулийг боловсруулах үүрэг энэ Засгийн газарт оногдсон. Хэрэгжүүлж, боловсруулаад, ажил болоод ирэнгүүт асуудал өөрөөр эргэж байх шиг байна.

Ерөнхий сайдыг нь онилж аваад балбав. Үнэнийг хэлэхэд, энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олныг Монголд хэрэгтэй томоохон төсөл арга хэмжээ рүү чиглүүлж ажиллуулбал гайхалтай үр дүн гаргахаар харагдав.

Баялгийн сан бол ойлгомжтой байна. Албан ёсоор стратегийн ордоор тогтоогдсон 16 ордын долоо нь хагас дутуу төрийн буюу нийтийн мэдэлд байдаг. Үлдэх есийнх нь лиценз нь хэн нэгэн хувь хүн, эсвэл компанийн нэр дээр байна. Төрд байгаа гэх долоон ордын нэг Тавантолгойн нэг хэсэг “Ухаахудаг” 2008 онд хувийн компанид шилжчихсэн. Ингэхдээ, УИХ, Засгийн газрын тогтоолгүй шийдэгдсэн. Тиймээс Ухаахудагийг хууль ёсны болгож аваад, Баялгийн санд үр өгөөжийг нь хуримтлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч, УИХ удаж удаж хүлээж аваад, “…Хэлэлцэх эсэхээ намрын чуулганаар шийднэ” гээд гацаачихсан. Гэтэл, “Ухаахудаг”-ийг эзэмшиж буй MMC компани гаднын банкнаас 350 сая ам.долларыг 2030 он хүртэл 8.44 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь тус ордын лицензийг тавьжээ.

Хэрэв, “Ухаахудаг”-ийг Баялгийн санд авах УИХ-ын шийдвэр гарвал MMC компани 350 сая ам.долларын зээлээ хоёр сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэг хүлээж үлдэх юм байна. Иймээс л өнөөдрийн улс төрийн үйл явц өрнөсөн гэлцээд эхэллээ.

Нөгөөтэйгүүр, “Ухаахудаг”-ийн эзэд Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төслөөр дамжуулж Тавантолгойг бүхэлд нь авах гэж олон жил оролдсон. Ингэхийн тулд улс төрд асар их мөнгө зарсан. Хамтрахаар ярьж байсан “Чайна энержи”-ийн талд “...Бид Монголын улс төрийг бүрэн хянаж байгаа” гэж ойлгуулсаар ирсэн. Гэвч, энэ Засгийн газар тус төслийг хөдөлгөж, ингэхдээ дундын зуучлагч компанигүйгээр хоёр улсын Засгийн газрын ажил болгоод эхлүүлчихсэн. Энэ нь тэдний хүсэлд цэг хатгачихсан. Тэгээд л, Ерөнхий сайдыг унагах улс төрийн акц эхэлсэн. Ийм үндсэн шалтгаантай юм. Ер нь л, манай “баялаг бүтээгчид” гэж өөдгүй л дээ. Баялаг ухахаас өөр шидийг улс орондоо хйидэггүй л дээ. Бизнес нь дандаа бэлэн барааны импорт, үйлчилгээ нь хүртэл франчейзинг байдаг. Монголчуудаас хураасан мөнгө нь гадагшаа л шилждэг. Монголдоо, энүүхэн Богд уулын зүүн ард эзэмшдэг газрынхаа төлбөрийг ч төлөлгүй унждаг.

Дараагийн асуудал болох Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль байна. Ер нь л бүгд баларна даа. Дэндүү ойлгомжтой. Энэ батлагдвал өмнөх, одоогийн улстөрчид бүгдэд нь хамаатай хууль гарна. Бод доо, хэдэн жилийн өмнөх сайдын цалингаараа буудлагын спортын төв нээчихсэн гишүүн байна.

Хэд хоногийн өмнө тэндээ гишүүдийг аваачиж тэмцээн зохиосон. Энэ бол жижигхээн жишээ шүү. Ер нь тэгээд, улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаад хэрэгт холбогдсон нөхдүүд хил даваад зугтчихдаг болсон. Намтрыг нь үзэхээр насаараа нам, төр бараадсан байдаг. Тэд очсон улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн дүүрэгт хэдэн жилийн турш тансаг амьдардаг жишээ цөөнгүй байна. Энэ мэтээ, эрүү мултартал гайхуулахаар эд хөрөнгө энэ хууль батлагдахаар илэрч гарч ирнэ. Бараг л, Баялгийн сангийн нэг салбар санг түүгээр бүрдүүлбэл дүүрч мэднэ. Тиймээс уг хууль улс төрөө даалгүй, Засгийн газрын босгоор давалгүй гацчихаад байв. Хамгийн гол нь Засгийн газар, Ерөнхий сайд нь ингээд бай болоод зогсчихоор УИХ шийдэл гаргах шаардлага үүсэж байгаа юм. Гэвч, УИХ-аас албан ёсоор ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй өнөөдрийг хүрлээ. УИХ-ын гишүүд ч бөөрөнхийлсхийгээд өнгөрөөж байна. Зарим нь бүр, Боловсролын зээлийн сангаас бөөн мөнгө аваад сургуульдаа ч төлөлгүй хэрэглээд баларч явсан атал өнөөдөр микрофон болгоны өмнө шударга ёс яриад зогсдог болов. Ингэж, УИХ өөртөө ч итгэхгүй, олон нийт ч УИХ-д эргэлзэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ нь шийдлийг өөр субьект гаргах шаардлагыг үүсгэв Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд “буруудаж”, гал аваад байгаа хоёр асуудлыг ард түмнээр шийдүүлчих нь хамгийн зөв гарц болж харагдаж байна. Манайд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-аар 2016 онд батлагдсан хууль бий. Хуулийн “…Санал асуулгаар шийдвэрлэх асуудал” гэх Дөрөвдүгээр зүйлийн 4.1-т “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна”, 4.2-т “…Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно”, 4.3-т “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заажээ.

Энд яригдаж байгаа Баялгийн сан, Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль хоёр бол яахын аргагүй хуульд заасан “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудал” гэдэгт хамаарна.

Улмаар, “…Баялгийн сантай байж, стратегийн ордуудын үр ашгийг хуримтлуулах нь зөв үү, буруу юу”, “…Улстөрчдийн хууль бусаар хуримтлуулсан хөрөнгийг хураах уу, яах вэ” гэдэг агуулгад хуулийн “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулж болно” гэснээр зохицуулагдчихаж болж байна. Түүнчлэн хуулийн “…Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд” гэх Тавдугаар зүйлийн 5.1-т “…Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй” гэжээ. Хүсвэл, ард иргэдийн санал асуулгыг санаачлах боломж бүхий гурван субьект байна. Ер нь бол, манай улс төрд “…Ордоор оролдвол огцордог” гэдэг хэлц хүртэл бий болсон. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн 2016 оны намар нэгэн нэвтрүүлгээр өөрийнхөө огцорсон жишээг ярьж байв. Тэрээр “…Ер нь ажил хийх гэсэн хүн маш их бэрхшээлтэй тулдаг. Ерөнхий сайд гэж жаргадаг хүмүүс биш юм.

“Оюу толгой” компани хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрөөч гэж байсан. Шууд зөвшөөрч болохгүй учраас ажлын хэсэг гаргаад ажиллая гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гараад хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрчихсөн. Би байсан цагтаа хэзээ ч тийм юм зөвшөөрөхгүй.

Тавантолгой дээр Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Шенхуа”, Америкийн “Пийбоди”-г оруулаад Ч.Сайханбилэг, Я.Батсуурь ороод ажилласан. 2014 оны 5-6 дугаар сар хүртэл ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургаа гаргаад явж байтал зогссон. Хэл амаа ололцохгүй байна л гэсэн. Я.Батсуурь болохоор хэл амаа ололцсон зарим хүн зогсоогоод байна гэсэн. Тайлбар: 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал Я.Батсуурийг хорьсон. Тэр намар нь манай Засгийн газар огцорсон. Түүний дараа хэлэлцээрээс “Пийбоди” гараад явсан. “Шенхуа” үлдээд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-н оронд “MCS” орж ирсэн. Би өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай хүн учраас тэрийг нь зөвшөөрөөгүй. Үүнийг нь Ч.Сайханбилэг бариад явчихна билээ. Ерөнхий сайдаар төрийн гурван өндөрлөг гэж ажиллахдаа арга эвийг нь олоод зохицуулсан зүйл нэлээн бий. Зохицуулж чадаагүй зүйлсийг нь сая хэллээ. Хэрвээ зохицуулсан бол би цаашаа Ерөнхий сайдаар ажиллаад явах боломж байсан. Гэхдээ би тийм хүн биш” гэж байсан юм.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ
МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​