Өчигдөр /2025.05.21/ МАН-ын Бага хурлын VI хуралдаан болж, гэрээгээ зөрчсөн улс төрийн нам буюу Ардчилсан намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэсэн.
Бага хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хэрвээ хамтарсан Засгийн газрыг намын бодлогоор дэмжихгүй бол би ажлаа өгнө" гэж мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн.
Бага хурлаас гарсан шийдвэртэй холбоотойгоор хамтарсан Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газрыг шинэ бүрэлдэхүүнээр бүрдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Бага хурлын шийдвэрийг танилцуулахдаа "Хамтарсан Засгийн газрын Бодлогын зөвлөлд танилцуулна" гэсэн юм. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас ОГЦРОХ өргөдлөө өгөхөөр болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!