Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэртэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр, төрийн ажил тасралтгүй явагдах ёстой. Л.Оюун-Эрдэнийн гал тогоог хариуцаж байгаа хэрэг эрхлэх газрын даргын хувьд би хэлнэ. 10 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар олон ажлыг хийж, 14 мега төслийг урагшлуулсан.
Би хоёр өдрийн өмнө Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцсон. Энэ үеэрээ олон улсын лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлүүлээд, мөн иргэний хяналтын зөвлөл байгуулах асуудлыг шийдвэрлэж, дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд оролцоолд ирсэн. Өчигдөр намын бага хуралдаа суусан. МАН-ын Бага хурал улс төрийн шийдвэр гаргасан. Түүнээс биш би одоо ЗГХЭГ-ын даргын хувиар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүний хувиар болоод байгаа үйл явц дээр хувь хүний байр суурь, дүгнэлт хийх нь өөрөө боломжгүй.
Засгийн газрын гал тогоонд байгаа хүний хувьд хувь хүний зүгээс дүгнэлт хийх нь ёс зүйн хувьд зохимжгүй. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг үг бий. Процессынхоо дагуу л явагдах ёстой.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!